Erchis

Мүүн гэж юу вэ?

http://www.hunnu.mn/content/76317.htm;jsessionid=9FEA7E8412B6F70C366E3B3D44576840

Энгийнээр тайлбарлавал МҮҮН гэж “төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилго өвөрлөсөн Мүн Сон Мён гэх солонгос эрийн нэрээр нэрлэгдсэн бүлэг этгээдийн нэгдэл юм байна. Үүсгэн байгуулагч Мүн Сон Мён гэгч нь Өмнөд Солонгосын шашны зүтгэлтэн, “Эв нэгдлийн сүм” шашны шинэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагч. 1920 оны хоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хэдхэн өдрийн дараа төрсөн өдөр нь тохионо.

 Өөрийг нь бурханч хүн байна гэж хэлсэн америк хүний үгэнд итгэж шинэ шашны урсгал үүсгэн "Эв нэгдлийн хийд" гэгч нэртэй байгууллагыг үндэслэн аж. Ингээд өөрийгөө Есүсийн алдааг залруулах шинэ Исүс хэмээн зарласан юм байна. Мүн Сон Мён эхнэр Хан Хакчагийн хамт “Шашны ивээл хайрлах” нэрийн дор дэлхий дахинаа олон хүнийг нэг дор хуримлуулах ёслолыг үйлдэж, энэ төрлийн бизнесээр хөрөнгөжсөн аж. 

Ер нь бол коммунист хүмүүжилтэй, 26 настайдаа гурван cap шоронд хоригдсон. 28 настайдаа "олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан" хэргээр нутагтаа таван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд хоёр жилийг өнгөрөөж байхад нь Солонгосын дайн эхэлж суллагдаж байжээ. 1955 онд Мүн Сон Мён өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг зүйлийг олон нийтэд ухуулсан болон садар самуун зэрэгт буруутгагдан дахин гурван cap хоригдож байжээ.

Мөн ондоо хуурамч бичиг баримт үйлдсэн, цэргийн албанаас зугтсан үндэслэлээр дахин шалгагдсан. 1982 онд АНУ-д амьдарч байхдаа татвар нуун дарагдуулсан, хуурамч баримт ашигласан хэргээр 1.6 cap хоригдох ялаар шийтгүүлсэн. “Тонъиль групп” болон олон компани, олон чиглэлийн төсөл хөтөлбөрийн эзэн, тэрбумтан, хэвлэлийн магнат энэ хүн 2012 оны есдүгээр сард 93 настайдаа нас баржээ.

 

Амьдралдаа цөөнгүй эхнэр сольсон ч албан ёсны намтарт нь хоёрхон удаа гэрлэсэн гэж тэмдэглэгдсэн. 1943 онд гэрлэсэн анхны гэрлэлтээсээ нэг хүүтэй.

 

Анхны гэрлэлтээ цуцлах санаачилгыг түүний эхнэр гаргаж байсан аж. Албан бус гэрлэлтүүдийн талаар, 1934 онд Сан Кил Чой гэх бүсгүйтэй гэрлэж 1953 онд салсан. Нэг хүүтэй. Мөн Чойгоос салаагүй байхдаа Мүн Хи Кимтэй гэрлэсэн. Хамгийн сүүлд 40 настай байхдаа гэрийн үйлчлэгчийнхээ 17 настай охин Хан Хакчатай гэрлэсэн.

 

Мүний том хүү Мүн Хёджин мансууруулах бодис, хар тамхины хамааралтай байсан бөгөөд наркологийн төвд хоёр удаа эмчлүүлсэн. Түүний эхнэр Хон Нансук нөхөртөө байнга зодуулдаг гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулсан.

 

Мөн Мүний нэг охин Мүн Анжин нөхрөөсөө зугтааж Виржиниад ирсэн бөгөөд өдгөө аавынхаа байгууллагад очихгүйн тулд шүүхээр хүүхдүүдээ авахыг хичээж буй. Өөр нэг хүү Мүн Хын Жин нь 1984 онд спорт машинтай хурд хэтрүүлэн давхиж байгаад ачааны машин мөргөж, зам тээврийн ослоор амиа алдсан гэх мэдээллүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байжээ.

ГАДНЫ УЛС ОРНУУД МҮҮНИЙ УРСГАЛЫН ТАЛААР...

 

Олон улсын мэдээллээс харахад Герман, Их Британи болон Шенгений 14 улс “үзэл бодол нь залууст буруу нөлөө өгөх аюултай” хэмээн үзэж Мүн Сон Мёныг тус орнуудад нэвтрэхийг хорьсон. Мөн АНУ, Япон зэрэг орнууд ч “шинэ Есүс”-ийг хэсэг хугацаагаар хилээрээ нэвтрэхийг хориглож байсан аж.

 

Тухайлбал, 1984 онд Европын парламент 1984 оны дөрөвдүгээр сарын 1-47/84 тоот шийдвэр гарган “Мүн Сон Мён гэгчийн үүсгэн байгуулсан Эв нэгдлийн сүм урсгал, үйл ажиллагаа нь нийгэмд тодорхой аюул тарих уршигтай. Тиймээс бүх Засгийн газрууд Мүүний урсгалд ямар нэгэн онцгой статус олгохгүй байх, өөгшүүлэхгүй байх, ямар нэгэн онцгой тусгай эрх өгөхгүй байх. Бүх улс орнууд Залуучууд, соёл, боловсрол, мэдээлэл, спортын комисстоо Мүүний дагагчдын үйл ажиллагааны талаар болон нийгэмд бий болгох аюулыг мэдээлэх”-ыг уриалж байжээ.

 

Олон улсын шинжээчид Мүүний урсгалыг “хүний сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг, ялангуяа хүүхдийн ухамсарт хүчтэй нөлөө үзүүлж, оюун санааны хөгжлийг сааруулдаг” гэж үздэг юм байна. ОХУ-ын Боловсролын яамны орлогч сайд Александр Асмолов гэгч Мүүний шашны гол төлөөлөгчдийн нэг байсан аж. Сэтгэл зүйч мэргэжилтэй энэ хүн хожим Мүүний урсгалаас татгалзсан бөгөөд 2012 онд “Рен-ТВ” сувгийн “Сурах бичиг миний ертөнц ба Би” баримтат кинонд “Би Мүүний хөдөлгөөнийг сайн мэднэ.

 

Тэд дунд сургуулийн орчинд хэрхэн нэвтэрч, хүүхдүүдийн ухаан санаанд яаж нөлөөлөхийг оролддог талаар ч сайн мэднэ. Энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө ухамсарт нөлөөлөх арга заль юм. Ялангуяа хүүхдийн ухамсарт нөлөөлөхийг оролддог. Энэ нь хүүхдийн бие хүн болох хөгжилд ноцтой аюул дагуулдаг” гэж өгүүлж, олны анхаарлыг татсан байна.

 

Өөрийгөө аль нэг шашны гаж урсгалд автчихна гэж бодож байгаагүй. 19 настай оюутан, хаврын семестр дөнгөж эхэлсэн байхад оюутны хөдөлгөөний гишүүдтэй танилцаад хамтран ажиллах болсон. Олон долоо хоног өнгөрч Мүүн гэгч хүний талаар олж мэдсэн. Шинэ найзууд баасан гарагийн үдэш маш үнэтэй орд харшид хүргэсэн нь тэдний гол оффисын нэг байв. Би Мүүнийхэнтэй хоёр жил хагас хамт байж, долоо хоногийн өдөр бүр 21 цаг тасралтгүй ажиллаж, өдөр бүр 1-3 цаг бурхандаа залбирдаг байлаа.Мүүний урсгалд “тархиа угаалгасан" гэрчүүд дэлхийгээр дүүрэн байдаг юм байна. Одоо цахим ертөнцөд “аялаж” байгаа Стивен Хассан гэгч америк эрийн 2012 оны есдүгээр сарын 3-нд Английн Гуардиан сонинд өгсөн ярилцлагаас товлон сонирхуулъя. Тэрбээр энэ ярилцлагадаа “...1970-аад он. Би сурлагаар тэргүүний оюутан байсан.

 

Үлдсэн цагаа Мүүний пиар сурталчилгаа хийж, хүмүүст лекц уншиж, хандив цуглуулна. Гурван cap өнгөрөхөд би Мүүний лидер болж, АНУ дахь төв оффисуудын нэгнийх нь дэд захирал, Нью Йоркийн Квийнз коллежийн оюутнуудыг шашинд элсүүлдэг байгууллагын захирал болоход тэд “Мүүнийхэн дэлхийг эзэлсний дараа аль улсыг захирахаа бодож сонгож бай” гэж хүртэл хэлдэг байв. Манай багийн гишүүн болгон өдөр бүр дор хаяж 100 долларын хандив цуглуулах даалгавартай. Бүтэн гурван өдөр нойргүй явсан би осолд орж хөлөө хугалан эмнэлэгт хэвтсэн.

 

Эмнэлэгт байхад гэр бүлийнхэн маань сэтгэл зүйчид хандан надад сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн ч би Мүүнийг шүүмжилсэн хэнээс ч айдаг болчихсон, миний уураг тархи программчилагдсан байв. Удаан бодсоны эцэст Мүүн гэдэг хүн залилан мэхлэгч гэдгийг мэдрэх үед тархинд суусан бат итгэл яг л хөзрийн байшин шиг нурж билээ. Би үхтлээ айсан. Үүнээс хойш би гурван сарын туршид юу ч хийгээгүй бөгөөд дараа нь шашны гаж урсгалууд хүмүүсийг хэрхэн урхиддаг талаар энгийн иргэдэд мэдээлэл өгч эхэлсэн" гэж ярьсан байна.

 

Одоо сэтгэл засалчаар ажилладаг энэ хүн шашны гаж урсгалууд энгийн хүмүүсийн тархийг хэрхэн угааж, татан оруулдаг арга барилуудын талаар хэд хэдэн ном бичсэн аж.


18:24 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax