Erchis |
ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ2016.3.16 -МҮҮН-ИЙНХНИЙ ГАРТ МОНГОЛЧУУДЫГ ХЭРХЭН ГАРТАА ОРУУЛЖ АВАХЫГ ТОДОРХОЙЛСОН ТУСГАЙ СУРАХ БИЧИГ,ГАРЫН АВЛАГА БАС БАЙДАГ БОЛЖ ТААРЛАА-
МҮҮН-ий гаж урсгалын тухай хэлэлцүүлэг нийгэмд нэлээн ширүүн өрнөж байна. Нийгмийн нэг хэсэг нь дэлхий нийтэд шашны гаж урсгал гэдгээр танигдсан МҮҮН-ийг монголд нутагшуулахад туслалцаа үзүүлснийхээ оронд нь улс төрд байр сууриа хадгалаж үлдэх санхүүжилт авч байсан байх магадлалтай улстөрчдийг буруутгаж байгаа бол нөгөө хэсэг нь “МҮҮН монголын нийгэмд ямар гай тарьсан юм бэ” гэцгээж байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд цөөн биш харийн шашин Монголд нутагшиж, тэд үзэл баримтлал, номлолоо монгол хэлээр түгээж, хүмүүст хүргэж ирсэн.
Харин Христийн шашны нэг урсгал гэх МҮҮН-ий тухай өгүүлсэн, тэд яг юун тухай номлон сургадаг болохыг тодорхойлсон нэг ч баримт ил болоогүй байгаа билээ. Бид энэ талаар нэлээн эрэл сурал хийсний эцэст МҮҮН-ий шашны сургаал номлолыг биш тус урсгалын номлогч, сургагч, ухуулагч нарт зориулсан гарын авлагыг олж авснаа уншигчиддаа, нийтэд дэлгэн харуулж байна.
Энэ ном гадуур огт түгээдэггүй, зөвхөн сүмийн дотор, гүнд ажилладаг удирдагч, илтгэгч сургагч, номлогчдод тараагддаг юм байна. Учир нь МҮҮН-ий урсгалын Эв нэгдлийн сүмийнхэн өөрсдийн үйл ажиллагаагаа хэн нэгэнд илчлэхгүй гэсэн хатуу тангараг тавьдаг тул баримтыг нийтэд үзүүлэх нь тангарагаасаа няцсан хэрэгт тооцогддог аж.
Үүнийгээ тэд бүхэлд нь “Дэлхийг эзлэх МҮҮН-ий төлөвлөгөө” гэж үздэг бололтой юм.
“Мусульманчуудын төлөө 30 өдрийн залбирал”
Товхимол хэдийгээр ийм нэртэй ч “Бүх дэлхийг хамарсан 30 өдрийн залбиралын ном” гэх нэг том номоос салбарласан болохыг өмнөх үгэн дотор нь ганцхан өгүүлбэрээр онцлон тэмдэглэсэн байна. Мусульманчуудад зориулсан гэх энэ танилцуулга тэгээд Буддын шашин шүтдэг монголчуудад ямар хамаатай юм бэ гэж уншигч та бодож байгаа байх. Тийм ээ, номын нэр бурхны шашинтай монголчуудад огтын хамааралгүй.
Гэхдээ номын хуудсыг сөхөн хөөж унших тусам МҮҮН-ий урсгалынхан залуучуудын далд ухамсарт хэрхэн нөлөөлдөг болох. Мөн улс орнуудад үйл ажиллагаа явуулахдаа Христийн шашны далбаан дор яаж нуугддаг, шинээр элсэгчдийг ер бусын хайраар өлгийдөн авч, ямар ч улс үндэстнийг өөрсдийн ухуулгад алгуур алгуурхан уусган авдаг болохыг ойлгох болно. Эцэст нь МҮҮН бол шашин биш, шашны гаж урсгал ч биш. Харин Мүүн бол зохион байгуулалтай үндэстэн дамнасан бохир бизнесийн сүлжээ байж болзошгүй. Шашны нэр, халхавчин дор хүүхэд, залуучуудын оюун ухамсарыг чөдөрлөж, тэднийг бохир бизнеснийхээ гол ажиллах хүч, боол болгодог гэмт хэргийн бүлэглэл ч байж мэдэх таамаглал төрсөн болохыг нуух юун.
Ингээд гол хэсэг рүүгээ оръё.
Номын эхний нүүрэнд 2008 оны есдүгээр сарын 1-30 өдөр хэмээн тэмдэглэсэн байх агаад өнцөгт нь “Мongolia Youth With A Mission” хэмээх лого бүхий тэмдэглэгээ хийжээ.
Энэхүү гарын авлагыг бэлтгэсэн гэж тэмдэглэсэн “Монголын зорилготой залуус” хэмээн орчуулагдах ийм байгууллагын албан ёсны мэдээллийг онлайнаас хайгаад олсонгүй. “I m staff for campus ministry in YWAM” зэрэг нэртэй ганц нэг блог гарч ирж байна. Энэхүү блог зорилгоо “Монголын оюутнуудыг Христ рүү авчирч тэдний сүнслэг хэрэгцээг харгалзан, Христийн дотор итгэлээр өсөхөд туслах зорилготой” хэмээн тодорхойлжээ.
Эрэл хийж байх явцад “Youth With A Mission” гэх байгууллагын http://www.ywam.org/ хаяг анхаарал татсан юм. “Есүс Христийн урсгалыг дэлхий даяар түгээдэг, олон соёлоос бүрдсэн Христийн дэлхийн хөдөлгөөн” гэж тодотгосон энэ байгууллагын хуудас дээр 180 оронд 1100 салбартай.
1960-аад онд анх зөвхөн залуучуудыг шашиндаа нэгтгэдэг байсан бол одоо 9-90 насны бүх хүмүүсийг хамруулдаг. “YWАMers” гэж нэрлэгддэг өөрсдийн гэсэн ажилчидтай гэсэн мэдээлэл байна. Энэ нь дээр өгүүлсэн сүмийн удирдагч, илтгэгч сургагч, номлогчид аж.
ТЭД ХЭНИЙГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХАА САЙН МЭДДЭГ
Одоо номыг эхлүүлж, нэр нь тодорхойгүй эмхэтгэгч юун талаар өгүүлсэн болохыг толилуулъя.
“Бүх дэлхийг хамарсан 30 өдрийн залбирал”-ын ном нь дэлхийн таван тив ба Номхон далайн бүс нутгуудад буюу солонгос, монгол, англи, франц, герман, испани, хятад, итали, норвеги, португали, арав, свахили, хинди, тамил, үрдү, индонези, нидерланд, финлянд, өмнөд африк зэрэг 30 гаруй хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд 2006-2007 онд ойролцоогоор 300 мянган хувь хэвлэгдэн тараагдсан.
Албан ёсны вэб хуудас болох www.30-days.net болон www.30daysfire.net-д 200 гаруй мянган уншигч нэвтэрч, янз бүрийн хэлээр нэг сая гаруй хуудас мэдээлэл хайсан байна. Мөн бага зэрэг өөр гарын авлага байдаг ч гэсэн мусульманчуудыг амьд Есүстэй уулзуулах гэсэн уг санаа нь бидэнтэй адил буй за”.
Хаанаас ямар зорилгоор эрхлэн гаргасан нь тодорхойгүй ч ном чухам юунд зориулагдсан болохыг “Мусульманчуудыг амьд Есүстэй уулзуулах” гэсэн энэ үг өөрөө тодотгоод өгч байгааг та харсан байх. Учир нь “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар байгуулна” хэмээн номлодог МҮҮН-ий урсгалыг үндэслэгч, солонгос өвгөн Мүн Сон Мён өөрийгөө “амьд Есүс” хэмээн нэрлэдэг гэдгийг гадаад, дотоодын мэдээллийн эх сурвалжууд олонтаа өгүүлсэн байдаг.
Номын зохиогч мөн “Мусулманчуудын төлөө залбиралын хөдөлгөөн анх 1992 онд байгуулагдаж, Ойрхи Дорнодын христэд итгэгч удирдагчдын чуулга уулзалтаас эхтэй. Лалын ертөнцийн төлөөх залбиралд илүү олон итгэгчдийг татан оролцуулсан. Одоо мусульманчуудын мацаг барьдаг Радаман сартай давхацуулан залбиралын хөдөлгөөн өрнүүлэхээр шийдсэн.
Ийн давхацуулах болсон нь хоёр янзын учир шалтгаантай. Нэгдүгээрт, энэ бол жилд ганц удаа өөрсдийгөө мусульманчуудын байр суурин дээр тавьж залбирах онцгой арга барил юм. Нөгөө талаар мусульманы шашны зан үйлтэй давхцан бурханы хязгааргүй хүч чадал тэдэн дээр бууж ирэхийн төлөө залбирч байгаа хэрэг” хэмээн тайлбар бичжээ.
Аливаа улс үндэстэний баяр ёслолын өдөртэй давхцуулан өөрсдийн зохиосон номлол, зан үйлээ хэрэгжүүлэх, үүнийгээ нийт итгэгчиддээ “бид чадсан” хэмээн тайлбарлах болон ийм шаргуу давшилтыг цаг алдалгүй, тасралтгүй хийсээр байх нь тэдний гол арга гэдгийг энэ ном харуулах аж.
Аль ч шашинд худал хэлэхийг цээрлэж байхыг номлодог бол МҮҮН үүнийг зөвшөөрдөг нь сурах бичгээс харагдаж байгаа юм. Нөгөө талаар үндэстэн ястны зан заншил, сэтгэлгээний онцлог, шашин шүтлэгийн чиглэл, хүн амын тоо, газар нутгийн байршил, хэл соёл, түүх болон эмзэг сэдэв, иддэг идэггүй хоол зууш, иргэншил, нийгэмшлийн давуу болон сул тал.
Тодорхой улс оронд МҮҮН-ий илчээр очихдоо нийгмийн ямар хүмүүсийг хамгийн түрүүнд өөрсдийн “эрхшээл”-дээ оруулах вэ, тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ зэрэг олон асуудлыг товчхон тодорхой өгүүлсэн энэ гарын авлага угтаа бол МҮҮН-ийнхний гарт биш аль ч улс орны тагнуулын байгууллагын гарт байж, тэд дотоод хэрэгцээнд ашиглагдаг баймаар санагдав.
МУСУЛЬМАНЧУУД БИБЛИ УНШИХГҮЙ, КОРАН СУДРЫГ ДУУСТАЛ УНШСАН ХҮН ХОВОР
Мусульман шашныхан Христийн шашныг тэр тусмаа МҮҮН-ий гаж урсгалыг хүлээн зөвшөөрөх зон олон биш. Ингэж бодох хүн олон бий байх. Үүнийг бичигч би ч бас ийн бодсон. Гэвч номын 44 хуудаст байх төгсгөлийн бүлгийг хараад цочив.
“Есүс Христийг олоход нь Мусульманчуудад туслах арга” гарчигтай энэ зөвлөгөө буюу МҮҮН-ий үндэстэн ястны онцлогт тохируулан олон нийтийн тархийг угаахад зориулан бэлтгэсэн нарийн зохион байгуулалттай төлөвлөгөөг анхааралтай уншаарай.
“Есүс Христийг олоход нь Мусульманчуудад туслах арга”
Зайлсхийх зүйл:
* Мухамед рүү бүү довтол: Тэглээ гээд бас түүнийг эш үзүүлэгч гэж хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Бид тэдэнд Есүсийг олоход нь туслахаар ирсэн болохоос биш бусдыг шүүмжлэхийн тулд ирээгүй билээ. * Кораныг шүүмжилж болохгүй: * Улс төрийн эмзэг байдлаас зайлсхийнэ: Палестиний асуудлыг хэлэлцэх юм уу, эсвэл Изралийн тухай сайнаар өгүүлэхээс зайлсхий. * Есүс бол Бурханы хүү гэдгийг хүчээр тулгаж болохгүй: Мусульманчууд үүнийг ойлгох ч үгүй, хүлээн зөвшөөрөх ч үгүй. Харин хожим нь Библи юм уу, сайн мэдээний номыг уншиж байхад нь эвтэйхэн тайлбарлаж өгч болно. * Гахайн мах, үзмийн дарсны тухай маргаанд автаж болохгүй: Христчид бид Есүсийг тунхаглахын төлөө л илгээгдсэн болохоос биш эрүүл амьдрах аргыг заах гэж ирээгүй. Дарсанд согтуурах нь буруу гэсэн үзлийг баримтлах хэрэгтэй бөгөөд мусульманчуудыг архиар дайлж болохгүй.
Зөвлөмж:
* Эхлээд бие биенийхээ адил төстэй зүйл дээр анхаарлаа хандуулна: Мусульманчуудтай анх удаа уулзахдаа юм уу, уулзсаныхаа дараа тэдэнд болон бидэнд байгаа нийтлэг итгэлийн талаар ярилц. Тэд Абрахамын бурхан, цорын ганц бурханд итгэдэг. * Түүх ярина: Есүс болон Библийн баатруудын түүхээс ярьж өгнө. Ихэнх мусульманчууд Библи унших боломжгүй байдаг. Коран судрыг дуустал нь уншсан хүн ч ховор. Библи болон эгэл жирийн амьдрал дээр харж болох зүйрлэл, түүх жишээг хэрэглээрэй. Тэгвэл мусульманчууд биднийг улам сайн ойлгоно. * Мэдээллийн хэрэгслүүдийг ашиглана: Сайн мэдээний номууд, “Есүс” кино, хуурцаг, CD, DVD зэргийг олон янзын хэлээр олж аваарай. * Өөрийн биеэр очно: Мусульман айлд зочлох юм уу, тэднийг гэртээ урихаас айгаад хэрэггүй. Тэднийг урихдаа мусульман хүний эрхэлдэг дэлгүүрээс мах авах юм уу, эсвэл загасаар дайлаарай. * Маргаан мэтгэлцээн: Мусульманчуудыг онолоор ятгаж чадахгүй. Тэд барууны онолыг тийм ч их үнэлдэггүй. Тиймээс мусульман анд нөхдөө хайрлаж, тэднийг маргаан мэтгэлцээнд оруулахгүй байя. Эс тэгвээс лалын шашныг өмгөөлж хамгаалахад хүргэж мэднэ. * Коран: Уншиж үзэж болох ч заавал сайн мэдээний хэрэгсэл болгох гэсний хэрэггүй. Мусульманчууд Библид илчлэгдсэн Есүстэй уулзах ёстой. Хэрвээ Кораныг уншиж, москод очиж үзэх гэж байгаа бол бурханаас хамгаалалт, ухаарал гуйхыг зөвлөе. (Eфес 6:10:1 (Энэ нь тус урсгалын номлогчдын гол баримт бичиг бололтой) * Эрэгтэй нь эрэгтэйдээ, эмэгтэй нь эмэгтэйдээ: Эсрэг хүйсийнхээ хүнд сайн мэдээ тараах нь хүсүүштэй зүйл биш. Захидлаар сайн мэдээ тараахад мөн адил. * Анх удаа чуулганд очихоос нь өмнө сайтар бэлдүүлэх хэрэгтэй: Мусульман анд тань Христийн чуулган юм уу, итгэгчдийн цуглаанд анх удаа очиж үзэхээр болсон бол урьдчилж бэлдүүлэх нь зүйтэй. Цуглаан дээр очоод юу хийх, яаж хийх, юуг хийхгүй байх зэргийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөрэй. * Христ итгэлийг эсэргүүцэх: Мусульманчуудад сайн мэдээ ярихад зарим нь хүлээж авч чадахгүй хэмээн шууд эсэргүүцдэг. Ийм эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ урьдчилан таамаглаж зүй зохистойгоор шийдэх аргыг бодож олох хэрэгтэй. Мусульманчуудын эсэргүүцдэг зүйлсийн талаар энэхүү гарын авлагын өөр хэсэгт дурдсан буй.
Бурханыг арабаар “аллах” гэдэг ба арабын христчид ч бас энэ үгийг хэрэглэдэг. Мусульманчууд бурханыг тэнгэр газрыг бүтээсэн бүх зүйлийг мэддэг, мэргэн ухаан, хүч чадлаар агуу нэгэн гэж итгэдэг. Харин гурвал бурханд итгэдэггүй. Мөн тэнгэр элч нар, Абрахам, Мосе, Давид, Ноа, Есүс гэх мэт иш үзүүлэгчдэд итгэнэ. Тэд бас эцсийн шүүлтэд итгэдэг. Мэдээж ялгаатай ч гэсэн эдгээр хэд хэдэн асуудлын талаар адилхан бодол санаатай байж болно.
Энэ мэтээр хоёр талын нийтлэг итгэл үнэмшлийг бататгаад өгчихвөл мусульманчууд илүү нээлттэй болж, ухаарч ойлгон бидний үгийг чих тавин сонсох болно.
ИЙМ НОМЫГ НЭГ Ч МОНГОЛ ХҮН ҮЗЭЭГҮЙ, ХАРААГҮЙ БАЙЖ Ч МЭДНЭ
Улс үндэстний олон зууны турш мөрдөж ирсэн тогтсон уламжлалыг эвдэж, сэтгэлгээнд нь МҮҮН-ий урсгал гээчийг нутагшуулахыг зорьж яваа тэдний үнэн нүүр царай энэ. Мүүнд итгэгчдийн тоо биш нөлөөлөл чухал аж.
Нөлөөлөх хүч ил харагдаад байхгүй, далд нууц түвшинд явагддагаараа илүү найдвартайд тооцогддог юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ урсгалынхан Мусульманы ертөнц рүү илгээх илтгэгчдийг Монголд бэлтгэх гэж үзсэн ба энэ үеэр гарын таван хуруунд хүрэхгүй номлогч, удирдагчтай болсон. Тэд тус шашныхан суурьшдаг улс орнуудтай амжилттай холбоо тогтоосон аж.
Гэвч бид тэднийг болон энэхүү товхимолд гар утас нь тэмдэглэгдсэн “YWAM Мongolia баазууд”-ын утасны дугаарын эздийг хоёр дахь Б.Насанбаяр болгохыг хүсээгүй учраас олон нийтэд мэдээллэхээс татгалзлаа.
Логик утгаар харвал аль нэг шашинтан, үндэстэн ястныг хэрхэн уусгаж, нэгтгэхийг тодорхой өгүүлсэн ийм сурах бичиг гарын авлагатай МҮҮН-ийнхний гарт монголчуудыг хэрхэн гартаа оруулж авахыг тодорхойлсон, улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх, хэнийг урхидах вэ гэдгийг зааж зөвлөсөн тусгай сурах бичиг, гарын авлага бас байдаг болж таарах гээд байгаа. Гэвч энэ гарын авлага чухам хэний гарт төвлөрдөг юм бол.
Монгол хүнийг, монгол үндэстнийг номхруулах санаа шингэсэн учраас ийм номыг сүмийн удирдагч, номлогчоор бэлтгэгдсэн нэг ч монгол хүн үзээгүй, хараагүй ч байж мэднэ.
Юутай ч МҮҮН-ийхэн мөргөлийн сүмд очдог хүүхэд залуучуудад “Энэ дэлхий сатан буюу чөтгөрийн өмч. Тэнд төрсөн хүн бүр чөтгөр. МҮҮН эцгийг шүтсэнээр жинхэнэ хүн болно” гэсэн ойлголтыг өгч чадсанаар барахгүй “Монголчууд хангай дэлхийдээ гэж хэлээд цайны дээж өргөдөг. Энэ бол буруу, чөтгөрт дээжээ өргөж байна” гэсэн ойлголтыг сэтгэл зүйд нь суулгаж, уламжлалт хэв маягаас холдуулдаг, холдуулахыг завддаг мэдээ байна.
Түүнчлэн зун бороо орсны дараа татдаг солонгыг “Эцэг бууж ирж энэ орчныг ариутгаж байгаа” хэмээн тайлбарладаг гэнэ билээ.
Х.ХУЛАН
Эх сурвалж: Өглөөний сонин 00:06 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |