Erchis

Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ

Нийтэлсэн: Эрчис

Хэдэн жилийн өмнө Дэлхийн энхийн их наадам гэгчийг
мүүний сектийнхэн Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулахдаа монгол дуучид хамтлагийг наадмынхаа эхний хэсэгт оролцуулан үнэгүй тоглолт хийх аргаар олон тооны үзэгчдийг цуглуулсан байдаг. Ердийн нэг урлагийн тоглолт биш гэдгийг нь  мэдээд явж буй хүмүүст зохион байгуулагч монгол залуус уурлан замд нь саад хийхийг оролдож  байсан. Бусдыг албадах нь хууль бус үйл ажиллагааны хамгийн тод жишээ. 2015 оны намар Их дэлгүүрийн урд буяны үйл ажиллагаанд хандив цуглуулах нэрээр үзэг бал гэх мэт жижиг зүйлс зарж байгаа 18 орчим насны хэдэн охидтой таарсан. Уг байгууллагын нэр хаяг, үйл ажиллагаа  нь тодорхойгүй,  өсвөр насны хүүхдээр юм заруулж байсан тул буяны үйл ажиллагаа гэдэгт  нь огт итгээгүй.

Дэлхийн энхийн наадам гэгчийн талаархи мэдээлэл:     www.gpf.mn/
yp.mn
www.news.mn/content/76732.shtml
www.facebook.com/oyuniierels/videos/133422653423114/

Мүүнийхэн
  хууль бус үйл ажиллагаа явуулдаг болохыг АНУ,  Баруун Европт төвтэй  Global Policy Forum  буюу Дэлхийн Улс төрийн Форум байгууллага энд бичжээ.  Дэлхийн Улс төрийн Форум нь НҮБ болон засгийн газруудын үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийх,  хянах зорилготой олон нийтийн байгууллага юм.

16-р хэсэг дэхь гол дүгнэлтүүд:

1) хууль бус шинжтэй: мөнгө угаах, татвараас зайлсхийсэн зэрэг шалтгаанаар Мүүний үйл ажиллагаанд АНУ-н хуулиар  ял шийтгэл оногдуулж байсан. Хууль бус үйл ажиллагаа нь одоо ч үргэлжилсээр байгааг хэвлэлийнхэн анхааруулдаг.

2) маш ноцтой хууль бус үйлдлүүд хийдэг:  зэвсгийн наймаа хийдэг,  хэт барууны үзэлтнүүдтэй ойр дотно ажилладаг,  эмэгтэй хүнийг  эрэгтэй  хүнээс доогуур байр суурьтай байх ёстой гэж сурталчилдаг,  Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагатай ойрын холбоотой ажиллаж байсан. Тэд төрийн бус байгууллага, шашны халхавчин дор хууль бус бизнес явуулдаг.

3) ил тод байдал байхгүй, санхүүгийн тайлангаа нуудаг

4) шашин гэхээсээ илүүтэй бизнесийн бүлэг,  улс төрийн хөдөлгөөний шинжтэй,  төрийн бус байгууллага огт биш

5)НҮБ-д дайсагнадаг


 АНУ-д 1977 онд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны дүнд Өмнөд Солонгосын тагнуулынхан мүүний сектийг Америкт нөлөөгөө дэлгэрүүлэх зорилгод ашиглаж байсаныг тогтоо
сон:
https://en.wikipedia.org/wiki/Reverend_Moon#Criticisms
https://en.wikipedia.org/wiki/Unification_Church_political_activities#Cold_War_era
https://en.wikipedia.org/wiki/Unification_Church#Political_activism

In 1977 the Subcommittee on International Organizations of the Committee on International Relations, of the United States House of Representatives, while investigating the Koreagate scandal found that the South Korean National Intelligence Service (KCIA) had worked with the Unification Church to gain political influence within the United States, with some members working as volunteers in Congressional offices.


Unification Church Profile: The Fall of the House of Moon нийтлэлд  Солонгосын тагнуулын  байгууллага  тэднийг "улс төрийн нөлөө тогтоох хэрэгсэл" болгон ашиглаж байсаныг 1977 онд илрүүлсэнийг дурьдсан байна.

Тэд одоо ч Солонгосын засгийн газар, тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэвээр байх магадлалтай. Дэлхий даяар тархсан шашны албан ёсны болон гаж  урсгалынхан өөрсдийн номлол, үйл ажиллагаагаар ялгардаг ч нийтлэг ажиглагддаг зүйл нь шашных нь номлолд мунхарсан бусад орны хүмүүсийг өөрсдийнх нь улс, үндэстний тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдлийнх нь эсрэг турхирч өөрийн улсын нөлөөнд оруулдаг явдал юм. Нэгэнт гадныхны нөлөөнд орж мунхарсан хүмүүс өөрийн орны бусад хүмүүсийг янз бүрийн аргаар элсүүлж аюул тахал мэт тархдаг.  “Цагтай бөмбөг” болон хувирсан мунхрагчдыг гадны удирдагч нь ашиглаж  тухайн орны эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол шашин биш,  Солонгосын гэм хэргийн сүлжээ.

 


20:49 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax