Erchis

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА

2011 оны 8 сарын 22

http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3320.shtml

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох гэж байгаа “Хүн гүрнээс гаралтай улс түмний энхийн их наадам”-ын талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болдоос тодрууллаа.

 

 “Хүн гүрнээс гаралтай улсуудын” хэмээх “Энхийн их наадам”-ыг Ерөнхийлөгч, Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Global Peace Festival Foundation” бол Солонгосын Мүүний шашных гэдэг яриа таржээ. Эдэнтэй манай төрийн тэргүүн, Засгийн газар хамтарч байгааг хүмүүс гайхаад байна. Үүнийг тайлбарлаж өгөөч.

 

Энэ байгууллага дэлхийн олон оронд ийм наадам зохион байгуулдаг юм байна. Манай улсад 2008 онд зохиож байсан юм билээ. Мөн 2000-аадоны эхээр бас иймэрхүү ажиллагаа зохиогдож. Гэхдээ 2000-аад оны эхэн үеийн анхны ажиллагааг зохион байгуулсан хүн бол одоогийн наадмыг хийж байгаа хүн биш. Тэр хүн бол эцэг Мүүн буюу Солонгосын Мүүний шашин гээд байгааг үндэслэсэн хүн. Одоогийн энэ наадмыг зохион байгуулж байгаа хүн бол тэр Мүүн биш, түүний хүү нь. Хүү Мүүн анх Тамгын газарт санал оруулж, Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн энхийн их наадам гэдгийг Монголд зохион байгуулъя гэсэн санаачилга хэлсэн.

 

Тэгэхээр энэ Энхийн их наадмыг санаачлагч нь Хён Жин Мүүн байх нь ээ?

 

Тийм. Гэхдээ санаачилгаа хэлээд ирэхэд нь манайхаас, танай байгууллага чинь шашин номлодог юм байна, бид хамтарч ажилламааргүй байна гэсэн . Тэгэхэд хүү Мүүн, та нар буруу ойлгоод байна, тэр бол миний эцгийн ажил. Миний ажил түүнийхтэй хамаагүй. Би эцгээсээ тусдаа, энхтайвны төлөө ажилладаг хүн. Миний зорилго бол даян дэлхийд энхтайвныг бэхжүүлэх, энхтайвны үзэл санааг бөмбөрцгийн ард түмнүүдэд түгээн дэлгэрүүлэх. Тэр үүднээс Монгол улсад энэ Энхтайвны хурал, наадмыг хийе гэсэн юм. Энэ бол цэвэр энхтайвны ажил болохоос ямар нэгэн шашин, номлол, суртал, сургаал айлдахгүй. Үүнийг та нар зөв ойлгоорой гэсэн . Ингээд манай гадаад харилцааныхан шашин бус энхтайван

сурталчлах зорилготой юм бол оролцоход болохгүй юмгүй гэж шийдээд, Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн.

 

Тэгэхээр энэ үйл ажиллагаа шашинтай ямар ч холбоогүй гэж Тамгын газар ойлгож байгаа байх нь ээ?

 

Судлаад үзэхэд үнэхээр хүү Мүүн эцэг Мүүнээсээ бүх үйл ажиллагаагаа салгасан, хоёулаа тус тусдаа, эцэг нь өнөө шашнаа, хүү нь энхтайвны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна гэж ойлгогдсон. Тэр бүү хэл, өөр хоорондоо түнжин хагарсан, эцэг хүүгийн тангараг тасарсан юм байна гэсэн мэдээлэл авсан. Ер нь энэ мэт асуудлуудаа Засгийн газар ярьсан байх л даа. Ярьж байж тогтоол шийдвэр гаргасан байж таарна. Манай Тамгын газрын хувьд “Ерөнхийлөгчийн ивээл дор” гэсэн тийм малгай л өгсөн хэрэг шүү дээ.

 

Ер нь Ерөнхийлөгч шашны асуудалд яаж ханддаг юм бэ?

 

Ерөнхийлөгч шашны аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байр суурьтай байгаа. Үндэсний уламжлалт шашин, соёл, зан заншилтай холбоотой ажил бол өөр хэрэг. Түүнээс биш, өөр шашин суртал, ялангуяа гадаадын шашинтай холбоотой юманд ерөөсөө оролцдоггүй. Төр, шашны харилцааг Үндсэн хуульд тодорхой заасан байгаа. “Шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэт гэнэ” гэж. Тиймээс уламжлалт шашны асуудалд Ерөнхийлөгч үндэсний соёл, зан заншлаа хүндэт гэх үүднээс оролцдог. Түүнээс биш, шашны үйл ажиллагаанд Төр шууд хутгалдан оролцох ёсгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд, Монгол Улсад болж байгаа шашны үйл ажиллагаанд Төрийн тэргүүн яаж оролцохыг тов тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ерөнхийлөгч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

 

“Global Peace Festival Foundation”-ий зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд орсон гэсэн мэдээллийг бид олсон?

 

Миний мэдэж байгаагаар тийм зүйл болоогүй.

 

Наадмын албан ёсны бүхий л сурталчилгаа, идэвхжүүлэлт “We are one family under God” буюу “Бид бол Бурхны доорх нэгэн гэр бүл” гэсэн үгтэй уриа байнга хэлэгдэж, христийн цуглаанууд дээр дуулагддаг Ертөнцийн эзний магтуунуудтай тун төстай ая дан бүхий дуу www.2011.gpf.mn гэсэн албан ёсны сайтан дээр нь тавиатай байна. Ер нь бүхий л сурталчилгааг нь хараад байхад шашнаас салгаж ойлгох ямар ч боломжгүй байна л даа.

 

Тийм үү? Тэгвэл тийм байж болохгүй л дээ. Анх хэлсэн , ярьснаараа л байх ёстой. Энэ бол цэвэр энхтайвны үйл ажиллагаа гэж тэд бидэнд тайлбарласан. Тиймээс энд ямар нэгэн шашны сурталчилгаа явагдах ёсгүй. Тийм юм явуулаад байгаа бол нэн даруй түүнийгээ засч залруулах ёстой. Хэрвээ залруулж чадахгүй бол асуудал өөрөөр яригдана. Ерөнхийлөгчийн ивээлийг авахдаа нэг их сайхан тайлбар хийчихээд , дараа нь өөр юм хийгээд явж болохгүй.

 

Засгийн газар ч бас шашны бус үйл ажиллагаа гэж ойлгоод явж байгаа байх даа?

 

Түүнийг Г.Занданшатар мэдэж байгаа байх, зохион байгуулах хорооны даргаар нь ажиллаж байгаа хүн. Мэдээж тогтоол, энэ тэр юмаа гаргахдаа Засгийн газар судалж, ярьсан байлгүй


00:01 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax