Erchis

Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ

http://tsagtur.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%8F%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B4-%D0%BC%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%D1%85%D1%8D%D0%BD-%D1%88%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/

2013

Монгол улсын Үндсэн хуульд иргэнийг шашин шүтлэг, баян ядуугаар нь ялгаж болохгүй тухай хүний эрхийн заалт бий. Гэсэн хэдий төрийн бодлогыг зөв зүйтэй явуулахын тулд “төрийн хар хайрцагны бодлого” гэж байх ёстой. Цөөхөн Монголчууд бид бараг л хажуу айл ямар хоол хийж идэж байгааг гадарлачихдаг гэмтэй. Түүний нэгэн адил хэн ямар соёл, итгэл үнэмшилтэйг бүр ч андахгүй.

 

Дэлхий дахинд энхтайван, найрамдал, эв нэгдэл, ариун гэр бүл гэх мэтийн уриа лоозунгаар “бамбай” хийж өөрийн үйл бусармаг ажиллагааг улам бүр өргөжүүлэхээр тэмүүлж байгаа, Христын шашны урсгал ч гэмээр, шашин хоорондын нэгдэл ч гэмээр, гаж буруу ч гэмээр нэгэн үзэл суртлын том “зэвсэг” хэдийнээ манай оронд гүн бат хөл тавьжээ. Тэдний үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд ТББ-ын ажилтнууд , үзэл бодол итгэл үнэмшил нь төлөвшиж тогтоогүй оюутан залуучууд дэмжин оролцдог. Мүүнийн шашныг үндэслэгч Мүн Сон Ён гэгч нь 1920 онд одоогийн Хойд Солонгосын нутагт төрсөн байдаг. Тэрээр өөрийгөө Есүс Христын дахин төрсөн “хувилбар” гэж үздэг бөгөөд “нүгэлт хүн төрлөхтнийг нүглээс ангижруулахын тулд хүн төрлөхтөн түүний үг сургуулыг дагах ёстой” гэж номлодог байна. Мүн Сон Ён 2012 оны намар нас баржээ. Гэвч түүний үлдээсэн Мүүнизм дэлхий дахинд гүн бат тогтож үлджээ. Энхтайваны тухай сургадаг Мүн Сон Ёны хөвгүүд, эцгийгээ нас барсны дараа жинхэнэ эцэг /ЖЭ/ хэн болох тухай санал зөрөлдөж, гэр бүл дотро “энх тайвангүй” бий болсон тухай мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж байна.

 

Зарим талаар Мүүнизмыг эрүүл ухаанд байж болшгүй гаж буруу гэж хэлж болмоор. Дэлхий дахинд энх тайваныг тогтоох нэрээр хүүхэд залуучуудын “тархийг угаан”, тэднээр бараа заруулан ЖЭЭ-д зүтгүүлэх, адислал хэмээн нэр усаа байтугай зүс царайгаа ч танихгүй, хэл ус мэдэхгүй итгэгч залуусыг ЖЭ нар зурагаар нь харж өөр хооронд нь гэрлүүлэх, тэр ч байтугай итгэгч охид, онгон биеэ Жинхэнэ эцэгт зориулах ёстой гэх мэтийн хагас галзуу гэмээр хачирхалтай үйлдлүүдийг Мүүнийхэн гаргадаг.

 

Харамсалтай нь Мүүнизмын сургаалыг монгол нэвтрүүлэхэд анхнаасаа хувь нэмрээ оруулж ирсэн, энэ үзэл баримтлалыг тууштай дэмждэг Б.Насанбаяр гэгч бүсгүй БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ, Монголын Боловсролын стратегийн бодлого нь аажимдаа Мүүнийн сургаалийг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна гэж ойлгоход нэг их андуурагдахааргүй болжээ.

 

Б.Насанбаярын төрийн өндөр албан тушаалд очихын гол зорилго нь магадгүй Мүүнийн сургаалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний оюун сананы үзэл баримтлалыг эв нэгдэл, энхтайван нэрээр гажуудуулах, Мүүнийнхний нөлөөлөлийг энэ салбарт бий болгох явдал гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Б.Насанбаяр нь УИХ-ын 2012 оны Сонгуульд ҮШН /МҮАН/-аас нэр дэвшин өрсөлдөж байсан ба Мүүнийхний дэмжлэгтэйгээр сонгуульд оролцож байсан байдаг. Монгол дахь Мүүний шашины байгууллагынхан дэмжиж, залуус нь түүний сонгуулийн сурталчилгаанд оролцож байжээ.

 

Хоёр жилийн өмнө “Дэлхийн энхийн Их наадам” ТББ-ын тэргүүн Б.Насанбаяр гэгч энэ бүсгүй сэтгүүлч Энхболдбаатарт өгсөн ярилцлагадаа: “Мүүнийн зорилго нь 1. шашин тус бүрийн нэгж эрх ашгуудаас татгалзаж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, 2. Гэр бүлийг сайн сайхан байлгах, 3. Хүмүүс бие биендээ, айл саахалтдаа, нэг хот хорооныхондоо туслах, тодорхой ажлыг хамтарч хийх, цуглаж бүтээх зарчим гэж хэлсэн байдаг. Харин одоо тэрээр “Монголын боловсролыг хөгжүүлнэ, багш нарыг сургаж дадлагажуулна, хамтаараа цуглаж асуудлыг хэлэлцэх ёстой” гэж ярьж сууна.

 

Монгол төр, хэнд ямар бодлого хариуцуулах, бас хариуцуулахгүй байх “хар хайрцаг”-ны бодлогоо хэрэгжүүлэх цаг хэдийнэ иржээ. Эс бөгөөс…

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml

 

http://www.baabar.mn/content/3323.shtml

 

Өглөө.мн


18:56 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax