Erchis

Оюун ухааны занданшил

http://sonin.mn/news/politics-economy/58787

2016-03-16

ОЮУН УХААН бол сэтгэлийн гүнээс гарч тархины эд эсээр боловсрогдон ѳѳрчлѳгдѳж байдаг СЭДХИЛ гэдгээс угшилтай тѳрѳлх бодит чанар мѳн. Харин, амьдралын явцад арвижан тэлэх үү, эсвэл агчин хатангирших уу гэдэг нь хувь хүнээс гадна нийгмийн хүрээлэл, нѳхцѳл байдлаас шууд хамаарч байдаг асар их нийгэмч чанар юм. Оюун ухаан хѳгжиж нийгэмжих процессыг СОЁЛ ИРГЭНШИЛ, нийгмээс тасрах процессыг ЗАНДАНШИЛ гэнэ. Энэ удаад, ШАШИН, СОЁЛ ИРГЭНШИЛ бол социологийн ухааны томоохон судлагдахуун гэдгээс ургуулан, сэдвийг нийгэм зүйн талаас нь, ерѳнхий талстаар хѳндѳн тавьж байна. Энэ нилээд эмзэг гэмээр сэдвийн боловсруулатыг би уг нь 2 жилийн ѳмнѳ хийсэн, сүлжээнд хэсэгчлэн тавьсан байгаа, харин ойрдоо МҮҮН секттэй холбоотой шуугиан медиаг дүүргэж, олон түмэн хуваагдах тийшээ хандаж байгаа цаг үе, сэдвийг маань эргэн сануулах ѳдѳѳлт болчихлоо.  МҮҮН гэж юу вэ, түүний нийгэмд учруулах хор уршиг нь хир хэмжээтэй юм, гарц нь хаана байна гэдгий нь ядаж мэргэжлийн үүднээс, нийгэм зүйн талаас нь тайлбарлчихвал онцгой ач холбогдолтой зүйл болно гэж бодож байна. Нийгэм зүйн шинжлэх ухааны тулгуур ЭДИЙН ЗАСАГ, УЛС ТѲР, АНТРОПОЛОГИ, СЭТГЭЛ ЗҮЙ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ гэсэн 5 ухааны 3-ыг нь зохион байгуулалттай сургалтаар эзэмшсэн (диплом байгаа), тэгээд ч социологиор сүүлийн 20 жил тасралтгүй оролдож байгаа миний хувьд энэ зэргийн асуудлын тайлалыг хэлчих мэдлэгийн цар байгаа гээд энэ дашрамд ѳѳрийгѳѳ жаахан тордчихъё! Социологийн ухааны судлагдахуун дотор шашны асуудал онцгой зүйл болон орж ирдэг, тэхээр МҮҮН шашин мѳн үү, гэдгийг эхлээд тайлбарлахaaс эхэлвэл дээр ч юмуу гэж бодогдов.

 

МҮҮН шашин мѳн үү?

 

МҮҮН бол гаднын шашин ч биш, шашны урсгал ч биш гэдгийг шууд хэлье, тэрнээс дор, улс орон дамнасан сүлжээний бизнесс, СЕКТ юм. Соёл иргэншилтэй орнуудын тѳвшинд аль хэдийн муу нь нотлогдчихсон энэ үзэгдлийг зѳвѳѳр ойлгохын тулд онол сургаалийн үндэслэлтэй нь  холбоотой нийгэм зүйн зарим нэг түлхүүр үг ( indexterm)-ийг утгачилаад ойлгочих шаардлагатай. Хувь хүний болон нийгмийн тодорхой хэсгийн ухамсрыг хянах, улмаар нийгмийн ухамсрыг бүхэлд нь хянахыг оролдох ( mind control), нэгэнт хяналтанд авсан ухамсарт тархи угаалт хийх ( brainwashing),  аажмаар занданшуулах ( thought reform, оросоор зомбирование) процесс явуулдаг талбар бол МҮҮН СЕКТ. Тархи угаалга ( хятадаар xi nao) нь 1950-иад оны үед урд хѳршид үүсч хүчээ авсан, ард түмний хэсэг бүлгийн ухамсрыг хянах бүхэл бүтэн цогц систем юм. Тэхээр МҮҮН-ий номлол  нь шашны гэхээсээ илүүтэй хятадын харгис сургаалиас угшилтай гэх нь үнэнд нийцнэ. Дэлхий дээр байгаа тоотой шашнаас цоолж авсан сургаал, суртаалууд, ритүэлээс нь зээлж авсан ёслол,  ёсолгоонууд МҮҮН-ий сургалт, үйлдэлд барин тавин ажиглагддаг. Тэр нь гаж сонин хэлбэрээрээ олон түмнийг, ялангуяа залуус хүүхдүүдийг амархан тѳѳрѳгдүүлдэг, хэлбэр талаасаа шашны урсгал, энх тайван сайн сайхны хүрээлэн юм шиг сэтгэгдэл тѳрүүлдэг тал бий. Гэтэл агуулга тал нь үндсээрээ ялгаатай, жишээлэхэд л аль ч шашинд хувийн ѳмч байдаггүй, гэтэл МҮҮН-ий сект бол МҮҮН гэгчийн гэр бүлийг баяжуулах л сүлжээний бизнесс, арга нь харин нилээд харгис үйлдлүүд юм. Тийм ч учраас соёл иргэншилтэй бүх улс орон хуулиар хориглосон байдаг, үндэслэлийг тухайн орныхоо онцлогоор тайлбарладаг юм байна. Тухайлвал Польшид католик шашинд харшилсан, Орост порядок алдагдуулсан, европын ихэнх оронд соёл иргэншлийн эсрэг хандлагатай гэдгээр хязгаарласан байдаг. Киргиз болон лалын шашинтай, эсвэл хууль чангатай улс орнуудад МҮҮН сект нэвтрэх орон зай байхгүй.

 

МҮҮН-ий сект, гаж урсгал нь соёл иргэншил тѳлѳвшүүлэх гэж ядаж яваа манайх шиг бага буурай хѳгжилтэй орны иргэдэд, алсуураар эргэж нѳхѳгдѳшгүй уршиг тарьж мэдэх үзэгдэл юм. Эхлээд, хувь хүнд яаж тусах талаас нь аваад үзье, үүний тулд бас л ганц нэг түлхүүр утга мэдсэн байх шаардлагатай болж байна. Нийгэм зүйн ухаанд, ѲѲРИЙН УХАМСАР ( self-conscionsness) гэж ойлголт бий, оросууд самосознание гэж яриад байгаа. Монголчуд эртнээс ѲѲРИЙН УХАМСАР, ѲѲРИЙН МЭДРЭЛ гэж илэрхийлсээр ирсэн нь монголчуудын мэдрэх оюун ухаан ямар ѳндѳр тѳвшинд байдгийн бас л нэг нотолгоо. Хүний мэдрэхүй рүү довтолсон гадны гаж нѳлѳѳний эсрэг даяар олноороо босч байна гэдэг нь ч монголчууд мэдрэмж сайтай үндэстэн гэдгийн баталгаа, тѳрѳлхийн хамгаалалтын инстинкт сайн л байна гэсэн үг. Хэсэг хүмүүсийг унагах гээд байна гэсэн хардлага, улс тѳржлѳѳ гэсэн битүү үгний аль нь ч энд хамааралгүй, цаг үеийн л тохиол. МҮҮН нь хэсэг бүлгийн ухамсрыг хянах ажиллагаа явуулж, хүмүүсийн ѲѲРИЙН УХАМСАР гэгчийг ганхуулдаг. Дараагийн шатанд, нийгмээс тасалж, нийгмийн дунд эзлэх байр суурийг нь бүрмѳсѳн устгах аюултай үйлдэл хийдэг. Яг энэ шатанд хүн ДЭЭД БИ ( self-determination) чанараа алдаж, дотоод журмаа булаалгаж, хѳндлѳнгийн суртлын эрхэнд боолчлогдон орж, дотоод сэтгэлгээ нь аажмаар занданшиж эхэлдэг. МҮҮН, тархи занданшуулах ажиллагааг явуулахдаа хүний нийгмийн харилцааны тѳрѳх, гэрлэх, үхэхийн зааг дээрх үлэмж эмоцийг ашиглах нь энүүхэнд, маш сайн боловсруулсан механизмтай, хувь хүний зовлон, алдаан дээр тоглох онцгой тактиктай, ѳѳрийн чѳлѳѳт зохион байгуулалтын сүлжээн дээр тулгуурлаж үйлдлээ гүйцэлдүүлдгээрээ хүчтэй байгаа юм. Хүний ИТГЭЛ ҮНЭМШИЛ дээр тоглож манипуляци хийчхэж байна.

 

Шашин ба сектийн хооронд хэд хэдэн том ялгаа бий. Юуны ѳмнѳ нийгмийн харилцааны үндэс болсон ѳмчийн харилцааны хувьд ялгаатай. Шашин бол тѳрийн эсвэл олон нийтийн ѳмч дээр суурилсан байдаг. Үүнтэй холбогдуулаад бусад аль ч улсад байдаггүй буддын шашны хувийн сүмүүдийн эдийн засгийн үйл ажиллагааг бас шалгах ёстой, шашин бол ашгийн байгууллага байх ёсгүй. Шашин тѳрѳѳс тусгаар ч гэсэн тѳрийн хатуу хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах ёстой ѳвѳрмѳц ИНСТИТУТ, хувийн шашин байгаа л бол тэр нь СЕКТ. Сект бол угтаа гэр бүлийн ѳмч дээр суурилдаг ашгийн сүлжээ. Ѳѳр нэг чухал ялгаа гэвэл шашны бүх үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй, нийтэд хандсан, эрхбиш улсыхаа хууль, эрх зүйн хэв хэмжээг даган мѳрдѳж үйл ажиллагаа явуулдаг. Аливаа шашин, шүтэгчдээ нийгмээс нь таслах зорилго тавьдаггүй. Сектүүд бол яг урвуугаар, ваакум дотор далд үйл ажиллагаа явуулдаг, ѳѳрийн шүтэн бишрэгчдийг дээд гаралтай хүмүүс гэж хуурамчаар ѳргѳмжлѳн итгүүлж, ард түмнээс, эцэг эхээс нь холдуулан нийгмээс тусгаарлах зорилго тавьдаг. Сектүүдийн номлолоор, эцэг эхчүүд, жирийн хүмүүс бол МУУ ЁРЫН СҮНСНҮҮД, эцэг эх гэр бүлийг сектийн зураглалаар санал болгон томилдог.  Мѳн янз бүрийн ритүэлээр ялгарна. Сектийн ритүэлүүд нь хувь хүний рационал бодлыг сарниулсан, асар том эмоци дээр тулгуурлаж хийгддэг, тархи угаалт явагддаг. Ѳѳр ч бас бус ялгаа бий. Тиймээс тэднийг монголчууд тархиа сэгсрүүлсэн ЗОМБИНУУД гэж нэрлээд байгаа нь үнэний хувьтай.

 

Нийгмийн аюулгүйн хамгаалал

 

Аюул байна уу гэвэл байлгүй яахав, байх байхдаа бүр нийгмийг бүхэлд нь хамрах тийшээ хандчихсан аюул бодитойгоор нүүрлэчихсэн байна. Энэ аюул, цѳѳхѳн монголчууд бидний ѳсѳх ирээдүйг, залуу үеийг голчлон онилж байгаад сэтгэл тѳвдѳхгүй монгол хүн гэж байж болох уу? Энийг тодорхой хүн рүү чиглэсэн, сонгуулийн ѳмнѳх улс тѳр гэхчилэн саармагжуулах оролдлого хийх нь явцгүй. Аюул байгааг нийгэм мэдрээд байна. Цэрэндолгор  гэгч иргэн эмэгтэй шүгэл үлээж, цензургүйн гэдгээр нэршсэн эрэн сурвалжлах сэтгүүлч Мѳнхбаясгалан харанга дэлдсэн нь сайн алхам. Нэгэнт аюул байгаа гэдэг дээр санал нэгдэж ажлын хэсэг хүртэл гаргаж байгаа л бол НИЙГМИЙГ БОДИТОЙ АЮУЛААС ХАМГААЛАХ тодорхой ажиллагаа явагдах ёстой. Дашрамд дурдахад, саяхан болтол нийгмийг аюулаас хамгаалах систем байсан, ардчилалаар үгүйсгэчихсэн. Хэлбэр арга барилд нь амы нь таглах, цэг тавих юмнууд зѳндѳѳ байсан нь ойлгомжтой, гэхдээ нийгмийг хамгаалалтгүй орхино гэдэг нь байж болшгүй алхам, концепцын том алдаа. Нийгмийн хамгаалал нь Үндэстнийг, Улсыг аюулаас хамгаалахаас ѳѳр, ѳвѳрмѳц топгтолцоо гэдгийг ойлголцох цаг нь болсоон. МҮҮН гээд шуугиад байгаа байдлыг тандахуйд, нийгмийг аюулаас хамгаална гэхээсээ аюулыг нийгмээс хаацайлах хандлага давуутай ѳрнѳж байгаа нь нэн харамсалтай. Ихэнх зомбинууд нь, цагтаа ХАР ТАМХИ хэмээн доромжилдог байсан нѳгѳѳ муу нэрт буддын шашнаар халхавч хийж лам удамтайгаа дуудалцан ламын орхимж доогуур шурган,  нуугдах гэж оролдох нь туйлаас инээдэмтэй.

 

Хойд хѳршийн туршлагыг сураагүй биш, авч хэргэлмээр ч юмуу. МҮҮН, Батист, Мормон болон бусад сектүүдтэй оросын тѳр дайн зарласан. Ѳчигдѳр хүртэл нэг МҮҮН энэ тэртэй холбоотой байж магадгүй ЭНХ ТАЙВАН гэх гоёмсог хаягтай ахмадуудын насны амралтын газрыг СЕКТ болохыг нь НАХ Байгууллагаас илрүүлсэн мэдээ оросуудыг цочоов. Энх тайвны чиглэлээр ѳдрийн амралт, хурал форум зохиогддог тэр газрыг Улсад бүртгэлгүй гэж хэн ч анзаарсангүй. Залуу гэр бүлүүд, насан ѳндѳр болсон эцэг эхээ хамгийн боломжийн газар хэмээн хууртаж ѳндѳр үнээр тэнд байгийн оршин суугчаар ѳгдѳг байж, тэд нары нь сектэд элсүүлэн тархий нь зад угааж сүнсий нь аврах нэрээр нѳгѳѳ ертѳнцѳд илгээчихдэг, ердѳѳ энэ. Орос орон даяар ѳндѳржүүлсэн  шалгалт явагдаж байна. Австрид гэхэд, гол хэдэн шашнаас бусад шашны урсгалууд, сектүүд үйл ажиллагаа явуулахыг хуулиар хорьчихсон байдаг.

 

МҮҮН бол соёл иргэншлийн дайсан

 

Энэ бол эцсийн дүгнэлт, ГАРЦ!  Соёл иргэншил рүү алхаж яваа Монгол улс нэг ч гэсэн дайснаас эртхэн шиг салсан нь дээр. Монгол улсад тѳр гэж байгаа л юм бол МҮҮН сектийг хуулиар хориглох ёстой. Христийн зарим урсгалуудыг ч гэсэн нийгмийн амьдрал хүнд байгаа, нийгмийн сэтгэлгээ гундмал, тогтворгүй байгаа, ядуурал газар авсан цаг үеийн онцлогийг харгалзаад түтгэлзүүлэх ёстой. Ямар шашин шүтэх нь үндсэн хуулиар олгогдсон ХҮНИЙ ЭРХ гээд байгаа нь ѳрѳѳсгѳл ойлголт. ХУВЬ ХҮНИЙ ЭРХ НЬ ОЛОН ТҮМНИЙ ЗѲВ ЯВАХ ЭРХИЙН ХҮРЭЭНД ХАЙРЦАГЛАГДАЖ, ХЯЗГААРЛАГДАЖ БАЙДАГ. Энэ ойлголт Хүний эрхийн түгээмэл тунхагт заалттай байгаа. Тэхээр зомбинуудын ХҮНИЙ ЭРХ  зѳв үү, аль эсвэл олон түмний НИЙТЛЭГ ЭРХ зѳв үү гэхээр л дэнсэн дээр ч тавих шаардлаггүй ойлгомжтой болж харагдана. ЭНЭ БОЛ ГАРЦ.

 

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү


11:36 - 2016-03-16 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax