Erchis |
Хүний оюун ухааныг эзэмдэх аргуудhttp://www.sonin.mn/news/politics-economy/58672 Нийтэлсэн: 2016-03-14 11:00:00 Монголд өнөөдөр “Мүүний культ” гэдэг гаж урсгалын тухай өргөнөөр хэлэлцэж байна.Энд дунд нэг чухал асуудал байнга хөндөгдөж байгаа нь чухам ямар учраас эрүүл саруул ухаантай хүмүүс тэр гаж урсгалд орж, бусдад толгойгоо мэдүүлчихдэг юм бэ гэдэг оньсого мэт асуудал.Зарим нь бараг л эрүүл бус, оюуны хомсдолтой шахуу хүмүүс Мүүнийхэнд уруу татагддаг хэмээн ойлгож, Мүүний золиос бологсдыг буруутгах боллоо.
Амьдралд алдсан хүмүүсийг нийгэм, гэр бүл, нийгэмд нь буцаан авчирч, тэднийг дахин нийгэмшүүлэхэд гаж урсгалын урхинд хэрхэн орсныг нь тайлбарлаж өгөх их чухал байдаг гэнэ.Яг үнэндээ өөрийн дур хүслээр гаж урсгалд орчихдог хүн гэж байхгүй, харин дийлэнхдээ уруу татагдаж элсдэг.Ингэж элсүүлэх явц нь үе шаттай явагддаг алгуур үйл явц юм.Шинэ гишүүн элсүүлэх үйл явцыг заримдаа гэрлэлттэй зүйрлэх нь бий --эхлээд сэтгэл татагдана, улмаар дур сонирхол нэмэгдэнэ, тэгээд дурлана, нэг л мэдэхэд бүрмөсөн татагддаг гэнэ.
Хүмүүсийг хууран мэхэлж, шинэ гишүүнээр элсүүлэхдээ ашигладаг бусдын оюун санааг эзэмдэх арга барилуудаас танилцуулья.
Юуны өмнө гаж урсгалынхан оюуны хомсдолтой, архи буюу хар тамхинд донтсон эсвэл хэрэг түвэгт холбогддог бүтэлгүй нөхдийг огт сонирхдоггүй.Тэдэнд ухаалаг, сэргэлэн, хэл ярианы хөгжил сайтай, эрүүл чийрэг, өгсөн даалгаврыг шаламгай гүйцэтгэх чадвартай ажилчид хэрэгтэй байдаг.Өөрсдийн онцлогоос хамааран зарим гаж урсгалынхан залуучуудыг онилдог бол бусад нь гэр бүл эсвэл хөрөнгө хуримтлал ихтэй настай хүмүүсийг сонирхдог.
Гаж урсгалын нөлөөнд хэн ч автаж болно, гэхдээ зарим хүмүүс бусдаасаа илүү хурдан автдаг. Нэн ялангуяа бусдын үгэнд оромтгой, биеэ хамгаалах чадвар сул эсвэл амьдралын зорилго тодорхойгүй хүмүүс, мөн хэт идеалист үзэлтэй, шашин гүн ухаанаас амьдралын утга учрыг эрэлхийлсэн, хэт итгэмтгий, хүний үгийг шүүн тунгаах чадвар дорой бол гаж урсгалын хамгийн хялбар золиос болдог.
Ямар ч хүний амьдралын тодорхой үе шатанд дээр дурьдсан сул талууд илэрдэг ба тэр эмзэг үедээ гаж урсгалтай учирвал нөлөөнд нь орохдоо хялбар.Оюун санааг нь бусад хүмүүс эзэмдэн удирдаж болдог тухай огт ажиг сэжиггүй явсаар нэг л мэдэхэд тэдний занганд орчихдог.Хүмүүс “надад хэзээ ч тийм муу юм тохиолдохгүй” гэдэгт гэнэнээр итгэж явдаг нь тэднийг улам эмзэг болгодог ажээ.
Томоохон гаж урсгалууд бол шинэ гишүүн хэрхэн элсүүлэх талаар бүр тусгай гарын авлагатай байдаг.Тэнд нь ямар хүнийг, хаана хэрхэн элсүүлэх тухай болоод шинээр элсэгчийг хэрхэн үнэлж, тэрхүү үнэлгээндээ үндэслэн юу гэж хэлж сэтгэлийг нь татахаа сонгодог аргачлал байдаг.
Анхны уулзалт
Гаж урсгалд элсүүлэх ажиллагаа хаана ч явагдаж болно.Сонин хэвлэлийн зар, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, эсвэл их дээд сургууль дээр, спортын дугуйлан гээд хаана ч болж болно.Гаж урсгалд урхидуулсан ч тэднээс салж, хэвийн амьдралдаа эргэж ирж чадсан хүмүүсийн 60 хувн нь гэр бүлийн гишүүн, найз нөхөддөө анх уруу татагдсан байдаг.
Юуны түрүүнд тэд шинээр элсүүлэх хүний тухай мэдээлэл олж авдаг ба энэ мэдээллээ хоёр янзаар ашигладаг.Нэгдүгээрт, тэд адилхан дур сонирхолтой, үзэл бодолтой болж жүжиглэдэг.Энэ нь дотны харилцаа үүсгэх маш хүчтэй зэвсэг юм.Нөгөө талаас, дээрх мэдээлэлд үндэслэн тухайн хүнд татгалзах аргагүй тийм санал тавьдаг.Энэ нь аяга кофе хамт уух, оройн хоол хамт идэх эсвэл сонирхдог сэдвээрээ сургалт семинарт суух урилга байдаг.
Тэд шинээp гишүүн элсүүлэхдээ заль мэх, худал амлалтыг өргөнөөр ашигладаг.Жишээ нь сургалт нь амласнаас нь огт өөр сэдэвтэй байх нь хэвийн үзэгдэл бөгөөд хүнд татгалзахад эвгүй учраас урилгыг хүлээн авах явдал цөөнгүй тохиолддог. Сэтгэл судлаач Роберт Сиалдини хүний оюун санааг удирдах 6 арга байдаг гээд
Үүнд: 1) Тусыг тусаар хариулах, 2) Амлалт өгөх/ туйлбартай байх, 3) Бусдыг дуурайх, 4) Эрх мэдэлтнийг дагалдах, 5) Таалагддаг хүнийхээ ятгалагт автах, 6) Xовор боломжийг шүүрч авах зэрэг багтдаг.
Чухамдаа дээрх аргуудыг ашиглан ямар ч хүнийг удирдаж болдог гэнэ.Жишээлбэл, тагаж урсгалыг бишрэгч нэг хүнтэй танилцаж анд нөхөд боллоо гэж төсөөлье.Бид дотны хүмүүс, найз нөхдийнхөө ятгалагт автахдаа амархан.Урьсан зүйлд нь очмооргүй байсан ч шинээр танилцсан бас таалагдсан найздаа үгүй гэж хэлж чаддаггүй.Ингээд л тархи удирдах механизм ажилаж эхэлдэг.
Нөгөө талаас бид бүгд л бусдад итгэлтэй, туйлбартай харагдахыг хичээдэг.Хэрэв та шинэхэн найздаа улс төр сонирхдог гээд хэлчихсэн бол өнөөгийн улс төрийн байдлын тухай үнэгүй ярилцлагын урилганаас татгалзахад хэцүү.Гадаадад суралцах хүсэлтэйгээ хэлсэн бол гадаад хэлний үнэгүй сургалт эсвэл гадаадад суралцах зөвлөгөө өгөх уулзалтны урилгаас татгалзах нь юу л бол.Дээрээс нь шинэ танил таныг кофегоор дайлсан эсвэл хоолонд урьж, мөнгийг нь төлсөн бол (“тусыг тусаар” гэдэг оюун санааг удирдах аргыг санацгаая) татгалзахад хүнд байх нь гарцаагүй.
Цаашилбал, шинэ танил тань энэ сургалт бол ганцхан удаа олдох ховор боломж, яг одоо оролцох хүмүүст хямдралтай (эсвэл үнэгүй) гээд хэлчихвэл амьдралд ганц олдох боломжийг алдахгүйн тулд та шүүрч авах нь гарцаагүй. Гэхдээ та энэ бүхнийг заль мэх гэдгийг мэдэхгүй.Та манлайлагчийн эсвэл англи хэлний сургалтанд сууна гэж бат итгэх тул халхавчилсан гаж урсгалынханд урхидуулснаа мэддэггүй.Яваандаа таны хамаг хүсэл эрмэлзлэл чинь зөвхөн тэр бүлгийн бишрэгчид, тэдний удирдагчид таалагдахад чиглэх ба тэдний дур хүслийг биелүүлэх гэж өөрийн хүсэл, хэрэгцээг умартан зүтгэх болно.Учир нь удирдагчийн хүсэл сонирхол хамгаас чухал байдаг.
Халхавчилсан далд зорилго
Аливаа гаж урсгал нь жинхэнэ зорилгоо халхавчлан нуусан байдаг.Олон нийтийн өмнө, өнгөн дээрээ тэд нэг янзын зүйл ярьдаг ч жинхэнээсээ дотор нь ороход байдал огт өөр.Анхандаа бол удирдан манлайлах чадвараа сайжруулах, англи хэл сурах, тэтгэлэгт сургалтанд хамрагдах зэрэг зорилготой элсдэг.Харин яваандаа олон цагаар ямар ч үнэ хөлсгүй зарцлагдаж, гудманд хар тамхи эсвэл цэцэг зарж, биеэ үнэлснээр дуусдаг ба энэ бүхнээс олсон бүх ашиг орлого удирдагчид очдог.Гэвч энэ бүхнийг шинээр элсэгчид маш хожуу ухаардаг.
Томоохон гаж урсгалуудын ашигладаг нэг заль байдаг.Энэ нь их дээд сургуулийн дэргэд оюутны нийгэмлэг холбоо гэх мэт халхавч байгуулж, түүгээрээ дамжуулан шашны гаж урсгал руу шинэ гишүүдийг татдаг.Халхавч байгууллага нь гоё нэр хаягтай, хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг.Мод тарих, хог цэвэрлэх, энх тайван, сайн сайхны төлөө зүтгэх, ном унших, биеийн тамираар хичээллэх гээд ямар ч байж болно.Гэвч түүний далд зорилго нь бол гаж урсгалд шинэ гишүүдийг олж өгөхөд чиглэдэг.
Уран яруу яриа
Гаж урсгал гэхээр хүмүүсийг дарамталж байгаад хүчээр элсүүлдэг гэж боддог хүмүүс бий.Үнэндээ намуун зөөлөн хоолойгоор хүмүүсийн сонирхдог сэдвээр ярьж тэдний дур сонирхлыг хөдөлгөж, өөртөө татах нь тэдний гол зэвсэг.Гаж урсгалынхан бусдын оюун ухааныг удирдах олон аргуудыг чадварлагаар хослуулан хэрэглэн байж бусдын итгэл үнэмшлийг олж, бусад бүх харьцаанаас хүчтэй.туйлын дотны харилцаа холбоо үүсгэхдээ гаршсан байдаг.
Жишээ:Таныг гурав хоногийн суралтанд урьжээ гэж бодьё. Энэ тохиолдолд таны оюун санааг удирдахын тулд ямар аргa ашиглаx вэ? Та сургалт болох газарт Баaсан гаригийн орой ирлээ гэж төсөөлье.Таныг урьсан гишүүн сургалт болох хотоос зайдуу газар луу таныг машинаараа хүргэж өгөхөөр тохирно.Таныг сургалтанд бүртгэхдээ танд нэг бичиг өгч, зүгээр л бөглөх ёстой цаас юмаа гэж тайлбарлаад таны бие, сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг бөглүүлнэ.
Бүртгүүлж, төлбөрөө төлөөд сургалтын өрөөнд ормогц таныг инээмсэглэсэн аз жаргалтай царайтай 3-4 хүн угтаж авна.Тэд таныг хүрэлцэн ирсэнд машид их талархаж байна гээд таны биед хүрч эсвэл тэвэрч, гар барьж танилцана.Мөн энэ сургалтанд хүрэлцэн ирсэн зориг, суралцах хүсэл эрмэлзлэлийг тань магтаж, нээлттэй, ухаалгийг тань гайхан шагширч, энэ сургалтанд маш сайн суралцана гэдэгт итгэж байна гэх мэтчилэн ярина.
Инээмсэглэсэн хүмүүс бүгдээрээ энэ сургалтанд өмнө нь суусан, маш чухал хэрэгтэй сургалт гэж ам уралдан магтана.Ингэхдээ зарим нэг шинэ үг хэллэг хэрэглэх ба таныг ойлгохгүй байна гэж лавлаж асуувал удахгүй сурна, зовних хэрэггүй гэж тайвшруулна.
ЭНД ЧУХАМДАА ЯГ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ:
1-рт,хотоос зайдуу газарт тусгаарлах нь бусдын оюун ухааныг удирдахад нэн чухал.Дассан орчноосоо салж, таньж мэдэхгүй газарт ирсэнээрээ хүмүүс бодит байдлаас ч бас тусгаарлагддаг.Тэд энд хүргэж ирсэн хүмүүс, тэдний унаа тэрэгнээс хараат болдог.Амралтын цагаар ч өөрийгөө бүрэн тусгаарлах боломжгүй тул энэ орчинд амьдарснаар 24 цагийн туршид оюун санаанд нөлөөлөлд өртдөг.
2-рт, анхлан гарын үсэг зурсан нөгөө цаасны тухайд.Энэ бол бас нэг амлалт үүрэг гэсэн үг.Ихэнх хүмүүс хагас дутуу уншаад гарын үсэг зурдаг.Харин тэр цаасан дээр сургалтыг таслахгүй, бүтнээр нь сууна гэсэн амлалт үүрэг авсан байдаг.
3-рт, дөнгөж ормогц үзүүлсэн анхаарал, халамжийг юу гэж ойлгох вэ? Энэ аргыг love bombing буюу “хайраар бөмбөгдөх” гэж нэрлэдэг байна. Энэ аргыг ашиглан шинэ хүмүүст өөрсдийг нь өндрөөр үнэлж хайрлаж байгааг, түүнийг сонирхож байгааг мэдрүүлж, улам дотносуулах зорилготой. Сургалт семинарын үеэр ч үргэлжлүүлэн хайраар бөмбөгдсөөр байх бөгөөд бие биендээ талархалаа илэрхийлж, тэврэлдэх зэрэг нь жирийн үзэгдэл.
4-рт, таны ойлгохгүй байсан ойлгомжгүй үгсийн тухайд. Бусдын яриаг сонсовч сайн ойлгохгүй байгаа шинэ хүнд бусдаас жаахан хоцорчихсон мэт мэдрэмж төрдөг. Тиймээс тэр үгнүүдийг хурдхан сурч мэдэх эрмэлзлэл бий болдог.Тэгээд удалгүй тэр үгсийг сураад, хэрэглэж эхэлмэгц нь түүнийг магтан сайшаадаг.Гэвч үнэндээ эдгээр ойлгомжгүй үгсийг хэрэглэж эхэлснээр тархины мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд өөрчлөлт орж, зан үйл, зан төрх өөрчлөгддөг байна.
Тэр үгсийг хэрэглэснээр тэдний цаана байгаа жинхэнэ утга санааг нарийвчлан тунгааж бодохоо больж, автоматаар хэрэглэдэг болдог.Жишээлбэл, “ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭX” буюу “ЖЭЭ” гэдэг үг хэрэглэснээр төрсөн эцэг эхээсээ татгалзсаныг дахин сануулахгүй байх зорилготой.Мөн гаж урсгалыг орхин явагдсыг “чөтгөрт хорлогдогсод” гэж нэрлэдэг. 5-рт, эргэцүүлж бодох завдал олгодоггүй.Сургалтын үеэр энэ аргыг маш чухалчилдаг.Сургалтыг зохион байгуулагчид хүний оюун ухааныг удирдан залах бүхий л арга технологио ашиглан шинээр ирэгсдэд эргэцүүлэн бодож, асууж лавлах сэхээ завдал олгохгүйгээр зөвхөн сургааль номоор бөмбөгдөж, түүний бодол санааг уусгаж авахыг шамддаг.Эргэлзэж тээнгэлзэхийг ч зөвшөөрдөггүй.Ингэхийн тулд оюун ухааныг хянах аргуудыг тасралтгүй хэрэглэдэг.
Жишээлбэл, сурагчдыг байгалийн гэрэлгүй (цонхгүй) орчинд байлгаж, тэднийг цагаа тайлах, гар утсаа унтраахыг шаардаж болно.Ингэснээр хүмүүс орчноо мэдрэхээ больдог.Түүнчлэн хүмүүсийг шөнө дөл хүртэл огтоос завгүй байлгадаг.Ядарсан хүмүүс дэрэн дээр толгой тавимагц нойрсдог тул өдөр болсон зүйлийг эргэцүүлж бодох зав гардаггүй.
Өдрийн цагаар шинэ гишүүдийг хэзээ ч ганцааранг нь үлдээдэггүй, хажууд нь заавал нэг туршлагатай ахмад гишүүн дагалддаг.Заримдаа бүр бие засахад нь хүртэл хамт явдаг.тэдний зорилго нь болсон зүйлийг эргэцүүлэх, шүүмжлэнгүй хандаж бодох боломж сэхээ огт өгөхгүй. Ахмад гишүүд нь сургагч багшийн сургааль номлолыг лавшруулан бататгасан яриа тасралтгүй өрнүүлнэ.Ямар нэг зүйлийг олон дахин давтах бол хүний оюун ухаанд нөлөөлөх нилээд үр дүнтэй арга билээ. 6-рт, бусдын (бүлгийн) нөлөөлөл.Ахмад гишүүд шинэ элсэгчдийн хажууд биеэ үлгэр жишээ авч явах үүрэгтэй байдаг.Хэрэв ямарваа асуудал гарваас гадагш гарч тайвшраад өрөөнд буцаж ирэхийг тэдэнд зааварчилдаг.Ахмад гишүүд нь шинэ гишүүдэд бодитоор үлгэрлэж үзүүлнэ.
Шинэ элсэгчдэд зориулсан эхний сургалтаар ёс бусын гаж зүйл мэдэгдэхгүй эсвэл бараг анзаарагдахгүй шахам байна.Хэрвээ ямар нэг ёс бус зүйл мэдэгдэх буюу зарим нэгэн зан үйл гаж сонин санагдах тохиолдолд шинэ элсэгчид яах учраа мэддэггүй.Тэгээд Роберт Сиалдинигийн хэлсэнчлэн бусдын жишээг хардаг.Өөрөөр хэлбэл эргэн тойрныхоо хүмүүсийг хардаг.Тухайлбал, танихгүй хүний зургийн өмнө газарт сууж мөргөх нь тэдэнд сонин санагдана.Харин ахмад гишүүдийн хувьд нөгөө гаж санагдсан зүйл нь аль хэдийнээ хэвшсэн хэвийн үзэгдэл байдаг тул огт цочирдсон шинжгүй, зан үйлийг үргэлжлүүлэн хийдэг.Тэднийг харсан шинээр элсэгчдэд “бусад хүмүүс тоохгүй байна тиймээс зүгээр” гэсэн дохио болдог. Ингээд тэд ч бас тэр зан үйлд нэгддэг. Ингэж л ямх ямхаар алхам алхмаар хүний зан байдлыг удирдах хорт санаагаа биелүүлдэг...
7-рт, бусдын оюун санааг хянахад сэтгэл хөдлөл чухал.Гаж урсгалынхан хүний айдас, гэмшил дээр хүчтэй дөрөөлдөг.Тэд хүний сул талууд, тэдэнд учирсан асуудлыг эсвэл манай гариг дээр хаа нэгтээ хүмүүс өлөн зэлмүүн аж төрж байгаа, өөрийн эрх ашгийг бусдынхаас дээгүүр тавьсандаа гэмших гэмшил гээд юуг ч ашиглаж чаддаг.Бурханаас эсвэл чөтгөрөөс айх айдас, ядуу аж төрөхөөс айх айдас, амжилтанд хүрэхгүй байх гэсэн айдас, эсвэл энэ бүлгээс гарчихвал бүлгийн гишүүдийн эдэлдэг ашиг шимийг эдлэхгүй болох вий гэсэн айдас гэх мэтчилэн ямар ч айдас байж болно.
Түүнчлэн тэднийг анх сургалтанд ирэхэд нь хүрээлсэн тэр их хайр энэрэл ч бас нөхцөлтэй байдаг.Хэрэв бүлгийн дүрэм журмыг нэгбүрчлэн дагаж, удирдагчийн гаргасан шийдвэрүүдийг мөрдсөөр байх аваас тэр ХАЙР үргэлжилнэ.Иймээс гишүүд хайраа алдахаас айдаг.Энэ мэтчилэн хүний айдас, гэмшил нь тэдний оюун санааг удирдахад маш чухал байдаг.Харин ихэнх гишүүд өөрсдийн айдас, гэмшлийг тэр бүр бүрэн дүүрэн ойлгож ухамсарладаггүй байна.
Гаж урсгалууд хүний уураг тархинд нөлөөлж, сэтгэлийн хөдлөлийг удирдан залдаг.Ингэснээр хүмүүс сэтгэлийн хэт хөөрлөөс шууд уй гашуунд автаж, тэгснээ эргээд хэт хөөрлийн байдалд автдаг. Учир нь сэтгэлийн хөөрөл хэр их байнаухамсартайгаар сэтгэх чадвар төдий чинээ буурдаг.
Тэд эхлээд ХАЙРААР дараа нь айдас, гэмшлээр бөмбөгддөг.Xүмүүст амьдралд ньтохиолдсон уй гашуу, азгүй мөч, дараа нь сэтгэл хөдөлгөм аз жаргалтай үеийг сануулж, тэдний сэтгэлийн хөөрөгдөж мансуурсан эйфория байдалд оруулдаг.Ийм аргуудыг дахин дахин хэрэглэxэд түүнд дасаж, дадал болдог тул улмаар тэр бүлэг, түүний удирдагчаас бүх талаар хараа болж, юу хийж, хэлж байгаа, хэн болохоо ч мэдэхээ больдог.Тэд удирдагчаа тахин шүтнэ.
Удирдагч л хамгийн төгс төгөлдөр, бүх юмны хариултыг мэддэг, хамгийн гайхамшигтай хүн, ухаантай, гэгээрсэн, бусдад халамжтай, хамгийн сэтгэл татсан дур булаам санагддаг болдог.
Гаж урсгалын удирдагчид “психопат” буюу сэтгэцийн өвчтэй хүмүүс байх нь цөөнгүй байдаг.Тэдний гол зорилго нь бусдыг өөрийн эрхшээлд оруулах явдал.Тэд бусдыг өөрөөс хараат байлгахын тулд хүний оюун санааг удирдан хянах арга барилуудыг тасралтгүй ашигладаг.“Зорилго нь арга хэрэгслээ зөвтгөдөг” гэж үздэг тэдэнд хүн чанар гэж байхгүй.
Ийм хүмүүс бусдыг эрхшээлдээ оруулж, тэднээр хүссэнээ хийлгэх эрх мэдэлтэй болохын тулд ямар ч аймшигтай зүйлийг хийж чаддаг. Эхний удаагийн сургалт сэтгэлийн хөөрлөөр өндөрлөдөг тул асар хангалуун үлдсэн шинэ гишүүд дараачийн шатны сургалтанд амархан элсдэг.Ингэж л тэд гаж урсгалын занганд ордог. Дараачийн удаа 3 биш 7 хоногийн сургалт, тэгээд 14, 21 хоногоор сургалтууд үргэлжилнэ.Энэ бүхний эцэст тархи нь бүрэн программчилагдсан гаж урсгалын бишрэгч шинээр төрдөг ба удирдагч болон түүний бие төлөөлөгчдийн өгсөн үүрэг даалгаврыг дуулгавартайгaap даган биелүүлдэг.
Орчуулсан Э.Амарлин
Ашигласан эх сурвалжууд: 1. http://mindcontrolwiki.com/robert-cialdinis-six-%C2%93weapons-of-influence/ 2. https://seesharppress.wordpress.com/tag/moonies/ 3. http://minet.org/www.trancenet.net/moonism/mcontrol.shtml 4. http://www.decision-making-confidence.com/using-mind-control.html 5. http://freeminds.org/psych/lifton.htm 00:04 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |