Erchis |
“Мүүн”-ий мөлжүүр болсон Монголhttp://www.amjilt.com/muun-ii-muljuur-bolson-mongol-2571 2016.2.23 Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй.
Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсдадаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа амьдарч байсан 900 гаруй итгэгч нь 1978 онд бүгд амиа егүүтгэж байв.
Японы иогийн багш, номлогч Шоко Асахарагийн үндэслэсэн Аум Шинрикё хэмээх шашны хөдөлгөөнийхөн мөн 1995 оны гуравдугаар сард Токиогийн метрон дотор хорт хий цацаж, арав гаруй хүнийг хөнөөсөн нь олныг цочирдуулсан.
Энэ мэт олон хэргийн дараа шашны гаж буруу урсгалуудын талаар дэлхий нийт өргөн хүрээнд ярьж, бичих болж, үйл ажиллагаа нь тодорхой бус зарим шашны хөдөлгөөнийг террорист байгууллага гэж үзэх болжээ.
Харин шинэ хэмээгдэх шашны урсгалуудаас шинэ зуун гарсан ч хүчтэй хэвээр байгаа, ихээхэн сэжигтэй нь Мүүний шашин.
Харин Ноён Сан Мён Мүүний байгуулсан Unification church буюу Эв нэгдлийн сүм нь Satanists, Scientlogy Church, The Amish, Jehova’s Witnesses-тай хамт хамгийн харгис таван шашны нэгд багтдаг ажээ. Unification church нь олон оронд хориглогдсон шалтгаанаасаа болоод ч тэрүү маш нууцлагдмал. Шашин ч юм шиг, төрийн бус байгууллага ч юм шиг ажилладаг нь өөрсдөд нь ч ашигтай байдаг бололтой. Тэд хэзээ ч Эв нэгдлийн сүм гэсэн нэрээрээ ил гардаггүй. Христ, Католик, Мормон, Простестантчууд өөрийн хаяг лого бүхий сүмээ байгуулж, гишүүд нь хувцаслалт, нэрийн хуудас зэргээрээ бусдад шууд танигдахаар хэмжээнд ил тод ажлаа явуулдаг бол Эв нэгдлийнхэн өөрсдийгөө машид нууцалдаг, гишүүд нь бусдад өөрсдийгөө илчлэхгүй байх дүрэмтэй. Уг нь сайн үйл хийгчид бол хэзээ ч нуугдаж, хулгайч мэт аашлахгүй нь тодорхой билээ.
Анх 1994 онд Монгол Улсад Япон улсын гэр бүлийн хоёр хүн орж ирснээр Мүүний төлөөлөгчид “Энх тайвныг тогтоох” ажлаа эхэлжээ... Эв Нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор ажиллагаа явуулж бүтцийн 18 байгууллагын сүлжээ бий болгож, ажлаа эрчимжүүлсэн. Эв нэгдлийн хөдөлгөөн Монголын нийгэмд үйлчлэх олон салбар байгууллагуудыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагуудаараа дамжуулан хүчээ авсан шинэ цагийн боолчлол, хүний наймаа, бизнес улс төрийн нэгдэл сүлжээ юм.
Тэдний олон улсруу чиглэж, залуусыг эрхшээлдээ оруулдаг нэгэн томоохон ажил нь “Адислалын ёслол”. Огт бие биенээ мэдэхгүй олон мянган хүнийг зөвхөн гэрэл зургаар нь гэрлүүлэх явдлыг ингэж нэрлэдэг. Ийм гэрлэлтэд оролцсоныхоо төлөө ноён Мүүндээ мөнгө төлдөг ажээ. Гадаад иргэд 2000-20000 ам.доллар төлдөг гэсэн мэдээлэл интернэтэд бий. “Адислалын ёслол”-оор гэрлэсэн хосууд хуримынхаа өдрөөр хоёр биенийхээ бөгсөн дээр хамаг хүчээрээ гурав гурав савааддаг ёстой. Гурван жил сүмээс гадуур бие биетэйгээ уулзахгүй байх, орчин цагт бол гар утсаар ч харилцах ёсгүй гэх мэт этгээд дүрэм мөрддөг. 2005 оны арванхоёрдугаар сард Монголоос 40 гаруй залуус энэ ёслолд оролцохоор Солонгос явсан гэх мэдээлэл бий. Тэр ч бүү хэл. Хөгжим радио сонсох, телевиз үзэх, сонин унших нь тэдний хувьд хориотой бөгөөд сар бүрийн цалингийнхаа 10 хувийг сүмийн үйл ажиллагаанд зориулж өгөх ёстой.
Сүхбаатарын талбай, Багшийн дээд хавиар явж байхад тань хүүхдүүд янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа, байгууллагын нэр хэлж,үзэг бал, дэвтэр, оймс, гоо сайхны барааг худалдахыг оролдож байгаатай таарч байсан байх. Өрөвдөж хайрлаад ч юм уу, сайн үйл хийж байгааг нь дэмжээд барааг нь худалдаж авсан тохиолдол танд ч надад ч бий. Fundraising гэж нэрлэдэг энэ ажлыг сүмээ санхүүжүүлэхийн тулд барааны захаас эд бараа худалдан авч хүүхдүүдээр үнэ нэмүүлж зардаг юм. 10 төгрөгийн аян гээд байгааг ч энд оролцуулаад ойлгочихож болно.
Эв нэгдлийн сүмийнхэн хамгийн идэвхитэй гишүүдээ тахин төрүүлэх ёслол гэгчийг бас үйлддэг. Ой, эсвэл хээр талд, олны нүднээс далд газар аваачаад оршуулж буй мэт газарт булан дахин гаргаж ирэх зэргээр солиотой гэхэд багадмаар заншил олныг үйлддэг байна.
Ихэнхдээ Олон Улсын , Энх Тайвны, Залуу Лидер гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг тус хөдөлгөөн нь Хятад, Орос, Латви, Беларүсь, Киргиз болон Шенгений зарим оронд хориотой шашны урсгал.
Мөн 2000 онд Сан Мён Мүүн Дэлхийн төрийн бус байгууллагуудын холбоо гээчийг байгуулсан нь улстөрчдийг санхүүжүүлж, байр сууриа бататган, гэр бүлийн бизнесээ өргөжүүлэх гэсэн ээлжит оролдлого нь байв. Тус байгууллага НҮБ-ын үндсэн чиг, үйл ажиллагаатай эсрэгцэх ажлууд хийдэг гэдэг. Энэ мэт байгууллага, төрийн бус холбоодынх нь тоо 300 давсны хойно буюу 2003 онд Эв нэгдлийн сүмийн гишүүд улс төрийн хүчин байгуулжээ. Бурхан, энхтайван, эв нэгдэл, гэр бүлийн төлөөх нам гэсэн сүржин нэртэй уг намын гол зорилго нь хоёр Солонгосыг нэгтгэх гэнэ.
Тус намтай төстэй улс төрийн хүчнийг Америк, Японд мөн байгуулах тухай яригдаж байх үед буюу 2004 онд Америкийн хэд хэдэн улстөрч, түүний дотор Иллинойс мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Дэнни Дэвис “Жинхэнэ эцэг”, “Жинхэнэ эх”-ийн титэмний суурь болох зөөлөвчийг барингаа Эв нэгдлийн сүмийн тэргүүний өмнө мэхийж буй бичлэг цацагдаж шуугиан дэгдээж байв. Сан Мён Мүүнийг дэмжигч улстөрчдийн тоонд БНСУ-ын Эв нэгдлийн сайд асан Ли Чэ Жун, Балбын Ядууралтай тэмцэх яамны сайд Эк Нат Дакал, Зимбабвейн Ерөнхий сайд Морган Цвангираи нарын улстөрчийн нэр дурдагддаг. Харин Монголын улс төр дэх мүүнистүүдийг Мүүний шашныг найман жил судалсан гэх иргэн Э.Цэрэндолгор нэрлэсэн байна билээ.
Сан Мён Мүүн 2012 оны есдүгээр сарын 3-нд нас барсан. Эв нэгдлийн сүмийн тэргүүнээр өдгөө түүний эхнэр Хак Жа Хан, ууган хүү Хё Жин Мүүн нар нь ажиллаж байгаа. Үндэслэгч “Жинхэнэ эцэг” нь үгүй болсон ч Мүүний шашин хүчтэй хэвээр байгаа нь орон орны улстөрчидтэй нягт холбоотой, толгой эргүүлсэн дээрх олон байгууллагатай нь холбоотой юм. Сүүлийн жишээ дурдахад БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр 2012 оны арванхоёрдугаар сард буюу Сан Мён Мүүнийг нас барсны дараахан сонгогдсон Пак Гын Хег чухамдаа Эв нэгдлийн сүмийнхний дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гарсан гэж зарим ажиглагч үздэг байна. Түүний дүү эмэгтэй Пак Гын Рён 2009 онд мүүнийхний “хоморголон” гэрлүүлэх ёслолын үеэр эрд гарчээ.
Дээрх баримтууд Мүүнийг шашин биш, ердөө хийрхэл, асар их мөнгөний ажил болохыг нь нотолно. Хэдийгээр олон хүний аминд хүрэхээр аюултай биш байж болох ч хүүхэд, залуусыг гэр бүлээс нь салгаж, нийгмээс тусгаарлан, мөнгө олох хэрэгсэл болгож, төр улсын хэрэгт оролцоно гэдэг том аюул биш үү...
Ж.ЧИМЭГ 18:56 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |