Erchis |
МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭНhttp://agshin.mn/index.php?newsid=1981 26-02-2016 Д.Бямбасүрэнгээс бусад Монголын үе үеийн ерөнхий сайд нар Америк руу явж Мүүнийн семинарт суудаг байсан юм. Тэдний хувьд Америк явах мөрөөдөл байхад газар үзэх шалтаг болдог байсан ч байж мэднэ. Харин одоо бол нэгэнт ухамсартай үйл болжээ. Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын холбоо нь олон улсын энхтайваны конференцид оролцох Монгол гишүүдийг сонгож явуулдаг. Солонгос болон АНУ-д олон улсын конференци зохион байгууллагддаг бөгөөд энэ конференцид Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд, их, дээд сургуулиудын захирал, бизнесменүүд явж байсан. Ингэхдээ Монгол улсыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх, хөгжүүлэхийн төлөө тэмцэгч, эх оронч, нийгэмд танигдсан хүмүүсийг сонгодог. Эдний урилга, зардлаар улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин”-гийн босс А.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан, Н.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал Л.Дашням, UBS телевизийн захирал Л.Балхжав, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, ХААИС-ын ректор А.Бакей нарын Монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий 100 гаруй хүн нэг болон хэд хэдэн удаа олон улсын конферецид явж байсан.
Төрийн айлчлал. Монгол Улс Сан Мён Мүүний хүү Хён Жинийг 2001 оны долдугаар сард, харин эцэг Мүүн болон эх Хак Жа Хан нарыг нь 2005 оны 10 болон 2006 оны есдүгээр сард тус тус төрийн хэмжээнд хүлээн авчээ. Зурагт баруун гар талаас хоёрт яваа Төрийн ёслолын албаны дарга О.Нямдаваа айлчлал ямар зэрэг зиндаанд болсны бэлэн гэрч юм.
Ийм төлөөлөгчдийг сонгоход МАН-ыг төлөөлж Д.Цэвээнжав, Ардчилсан намыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар нэр сонгон шийдвэрлэх үүрэгтэй оролцдог байна. Мөн нэр нөлөө бүхий хүмүүсийг салбар байгууллагуудынхаа удирдах зөвлөлийн гишүүдээр сонгож, үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. 2004 онд АНУ-д болсон хурлын үеэр “Хөх толботны холбоо” гэж байгууллага байгуулсан бөгөөд ерөнхийлөгчөөр нь МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сонгогдсон. Үүнээс гадна мүүнийхэн 100 гаран оюутан залуусыг Америк, Солонгос, Орос руу сүмийнхээ элч, төлөөлөгчөөр явуулж, бараа заран, Мүүн эцгийнхээ хуримтлалыг арвижуулах үйлсэд хүчин зүтгүүлдэг. Тэдний ажиллах хугацаа 1-3 жил.
Мүүнийхэн улстөрд өөрсдийн гишүүдийг нэр дэвшүүлэхээр одооноос бэлдэж байна. Өнгөрөгч сонгуульд Мүүнийхэн Л.Гүндалай, Дашням, Д.Цэвээнжав, Н.Содномдорж, Батболд, Дэлгэрмаа, Оюунтүлхүүр (Орхон аймгаас нэр дэвшигч) гэх мэт хүмүүсийн сонгуулийн ажилд гишүүдээ идэвхтэй оролцуулж туршлага судлуулсан. Эднийхэн УИХ-ын сонгуульд өөрийн нөлөөлөлтэй болохын тулд Мүүний гишүүд болон дэмжигчдээ өрсөлдүүлэхээр зэхэж байна. Үүнд: Эв нэгдлийн сүмийн гишүүн, МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн гадаад хэргийн хэлтсийн ажилтан, “Агуу үндэстэн” нэртэй солонгос хэлээр хэвлэж Солонгос улсад түгээдэг сэтгүүлийн эрхлэгч Цэндмаа гэх мэт. Дээр дурдагдсан, Мүүний санхүүжилтээр олон улсын хурал зөвлөгөөнд нэг болон хэд хэдэн удаа явсан улс төрчдийн зарим нь энэхүү Эв нэгдлийн хөдөлгөөний мөн чанарыг таньж мэдээгүй эсвэл мэдсэн ч цаад хор хөнөөлийг хэрэгсэлгүй тэрхэн зуур хүний мөнгөөр зугаалчихъя гэсэн байдлаар хүлээн зөвшөөрсөн байх. Гэхдээ Д.Цэвээнжав, Б.Дашзэвэг, мөн УИХ-ын гишүүн асан, Дэлхийн энх тайваны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооных нь ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Ша.Батбаяр нарын хүмүүсийн нэрийг Монголын залуусын тархийг угаах энэ ажилд хамгийн идэвхтэй оролцож, эх орны аюулгүй бүрэн бүтэн байдалд заналхийлж байгааг тэмдэглэхгүй орхих аргагүй.
Үүний зэрэгцээ дээрх олон улсын хурал зөвлөгөөнд Мүүний зардалаар манай гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн төлөөлөгчид явдаг. Мөн сэтгүүлчдийн шагнал урамшууллын санд хөрөнгө зарж эхэлсэн. Олон улсын Шашин хоорондын байгууллагынх нь тэргүүн Япон улсын иргэн Мацумото 2005 оны сэтгүүлчдийн шинэ жилийн баяраар шагнал гардуулсан. Хэвлэл мэдээллийхнийг гартаа оруулж ноомой хүлцэнгүй байлгах гэсэн алхмаа нэгээр ахиулаад авсан.
Мөн ойрмогхон болсон нэг дуулианы нууц ноён нь Мүүн байсан ч байж болох юм. Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Ц.Цогзолмаагийн салхинд хийсгэсэн хөрөнгөнийх нь дөрвөн сая нь дээр дурдсан “Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд орсон байсныг тогтоосон. Түүгээр ч барахгүй мүүнийхний гар хөл, хэл болсон уг сэтгүүлийг дүүргийн сэтгүүл болгочихсон байлаа. Мүүний үнэнч үйлчлэгч Мацумототой баруун аймгуудаар аялж лекцдэж явсан фенгшү С.Ганбаатар бүсгүйчүүдийг хаацайлж “Хувьсгалт намын гууль цухуйж байна. Шударга ажилтнаа халлаа” гэх зэргээр ярьж байсан. Яахаараа С.Ганбаатар хүртэл энэ хэрэгт хошуу дүрэн оролцох болов гэдэг нь аргагүй анхаарал татна. Эндээс өөрсдийн ирээдүйн эрх ашгаа хамгаалж байгаа юм биш үү гэсэн асуултыг зүй ёсоор гаргана. Ийнхүү олон оронд хориотой, Шенгенд хардагддаг, Хятадад нууц энэ аюултай урсгал Монгол эх оронд ийн “оршин амьдарч” байна. “Үндэстний ТОЙМ” сэтгүүл 18:58 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |