Erchis |
Мүүн шашин биш мөнгө олох, угаах механизмFeb 25, 2014 Өглөөний сонин Монголчуудын нэрлэж заншсан Мүүнийн шашныг Хятад, Орос, Латви, Беларусь, Киргиз зэрэг орнуудад хуулиар хориглодог. Гэхдээ энэ нь шашин биш урсгал юм хэмээн иргэн Э.Цэрэндолгор өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Үүнийг үндэслэгч нь хойд Солонгосоос дайжин гарсан Сан Мён Мүүн гэгч аж. Гэхдээ үйл ажиллагааг нь анзаарвал яг шашин мэт. Харин бусад шашны сүм хийдээс тэс ондоо, нууцлагдмал үйл ажиллагаатай, тэр ч байтугай сүмийнхээ хаягийг ч ил тавьдаггүй.
Олон нийтийн мэдэж байгаа нь “Peace pestival”-ыг зохион байгуулдаг, хүмүүсийг нэг дор олноор гэрлүүлдэг гэхээс хэтрэхгүй.
Мүүн ариун гэр бүлийг эрхэмлэх талаар сургадаг. Гэтэл өөрөө хоёр удаа гэрлэсэн, гэр бүлээсээ гадна дөрвөн эмэгтэйгээс хүүхэдтэй ба олон тооны дагалдагчтайгаа бэлгийн харьцаатай байсан гэнэ.
1960 онд 40 насандаа 17 настай Хак Жа Хантай гэрлэсэн ба эхнэр нь Мүүний хөдөлгөөний эмэгтэйчүүдийн байгууллагуудыг удирдаж олон улс дамжин ариун гэр бүлийн тухай лекц уншдаг ажээ. Тэдний хувьд дэлхий даяар олон улсын 350 гаруй компанитай бөгөөд тэдгээрийнх нь 280 нь АНУ-д байдаг ажээ.
Манай улсад 1994 онд Япон улсаас нэг гэр бүл орж ирснээр Мүүнийг үүсгэн байгуулж, түгээн дэлгэрүүлсэн гэж үздэг бөгөөд одоогийн байдлаар энх тайван, залуу лидер гэх нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж залуучуудын тархийг угаадаг гэнэ.
Мөн Э.Цэрэндолгор мэдээллийнхээ үеэр “Мүүн бол ямар ч шашин биш. Зүгээр л гаж урсгал, мөнгө угаах, босгох хэрэгсэл. Түүнийхээ төлөө төлөвшиж гүйцээгүй өсвөр насныханыг клуб, сайн санааны ажил нэрээр урхидаж, элдэв бараа бүтээгдэхүүн заруулахаар олзолж байна.
Ингэж залуусаар бараа, бүтээгдэхүүн заруулсанаар Мүүний сан хөмрөгт их хэмжээний мөнгө зогсолтгүй ордог ба ямар ч татвар, НӨАТ төлдөггүй. Дэлхийн загас, зэвсэг, чулууны томоохон үйлдвэрүүдийг эзэмшихээс гадна хүн орхоодойн үйлдвэрлэл, худалдааны дийлэнхийг өөрийн мэдэлдээ авсан” гэдгийг онцолж байсан юм.
Мүүнийн санхүүжилтийн бас нэгэн хэлбэр нь олноороо нэг дор гэрлэлтийг адислах юм. Өөрөөр хэлбэл бие биенээ танихгүй, харь орны хүмүүсийг зөвхөн зургаар дамжуулан, танилцуулж, гэр бүл болох ёслол үйлддэг.
Үүнийгээ адислал гэж нэрлэдэг бөгөөд гэрлэсэн хосууд үлдсэн бүх насаараа Мүүн эцэгтээ татвар төлөх ёстой. Энэ нь сар бүрийн цалингийн 30 хувь байх ёстой” гэж байлаа.
Түүнчлэн Э.Цэрэндолгорын ярьж буйгаар Мүүнийнхэн аливаа улсад нэвтрэхдээ элит хэсэг рүү чиглэдэг. Тухайлбал улстөрчдийг гадаадад хурал, зөвлөгөөнд явуулах улмаар тухайн арга хэмжээндээ үг хэлүүлэх зэргээр өөрсөддөө татдаг.
Түүгээр ч зогсохгүй Мүүнийхэн улстөрчдийн сонгуульд хөдөлгөөний залуусаа ашиглан материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан. Мүүнийхэнд өөрөө ч мэдэлгүй ашиглуулсан улстөрчид бас байдаг тухай тэрбээр хэлж байлаа.
Түүний хэлснээр “гаалийн” гэгддэг Д.Цэвээнжав, улстөрч Б.Дашзэвэг, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн Монголын холбооны ерөнхийлөгч Ша.Батбаяр, Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр болон Монгол Улсын бүх Ерөнхийлөгч хамаарагддаг бололтой.
Тэдний хувьд одоогийн Мүүний эхэн үеийн төлөөлөгчид гэнэ. Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд “Өнөөдөр Мүүний гэх тодотголтой нийгэмд тархсан чимээгүй хорт хавдрыг би олон нийтэд таниулснаараа Мүүнд үйлчлэгч бүлэг хүн болон хэсэг улстөрчийн хараанд орж байна.
Монгол Улсын төрийн тэргүүн, эв нэгдлийн билэгдлийн хувьд, ҮАБЗ-ийн тэргүүн, Ардчиллын билэгдлийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний болон манай гэр бүлийн амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
М.Санчир
18:25 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |