Erchis

Зургийн гэрлэлт ба МҮҮН

http://www.zaluu.com/read/3hg3633c

2016.2.25

Сүүлийн үед нүүр номонд халуун сэдэв болоод яригдаж буй Мүүнийн гаж урсгалтай холбоотой мэдээлэл дотор зургаар гэрлэсэн тухай баримтууд хөврөн гарч байна. Тэр зургаар гэрлэх асуудал Азид өнгөрсөн зууны дундуур нэлээд түгээмэл байжээ. Ялангуяа япончууд амьдрал ядуу байхдаа америкуудтай зургаар их гэрлэдэг байсан ажээ. Тэгээд одоо зургаар гэрлэж байсан япончууд амьд сэрүүн байдаг ба зарим нэгэнтэй нь тохиолдлоор уулзаж дурсамж яриаг сонсож байв. Энэ бол япончуудын одоо дурсан ярих тун дургүй сэдэв шүү. Их Наран улс 2-р дайн ялагдчихаад улс орон нь Америкийн цэргийн эрхтнүүдийн гарт орсон, эрчүүд нь дайнд эрсдэж ихэд хорогдсон, хүн ард нь амьдрал нэн ядуу хүнд байхад гэнэн хонгор япон бүсгүйчүүд сайхан амьдралыг мөрөөдөж, муу хүмүүсийн үгэнд итгэж, үй олноороо зургаар гэрлэж, Америкт хөл тавьжээ. Харамсалтай нь тэднээс аз жаргалтай сайхан амьдарсан нь нэн ховор гэнэ. Тэд анх маш сайхан залуугийн зураг хүлээж аваад зургаар гэрлэчихээд гэрт нь яваад очиход хөгшин хөвөө, тахир дутуу, зургаасаа шал өөр хүн угтдаг байжээ. Хэрвээ залуу сайхан хүн таарсан байлаа ч дайн дажинд нэрвэгдэж сэтгэцийн өвчтэй болсон, ааш зан муутай, харгис хэрцгий хүмүүс голдуу учирдаг байж. Тэгэж маш хөнгөн шийдвэр гаргаж зургаар гэрлэсэн япон бүсгүйчүүд хэл мэдэхгүй, ёс мэдэхгүй, хайр сэтгэлгүй хүнтэй гэнэн хүслээрээ учирч, улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хүний зарц болж, зовж тарчилдаг байжээ. Нэгэн жишээ дурдан хэлэхэд бидний таньдаг нэгэн япон эмэгтэй хэрхэн зовж байснаа ийн ярьсан юм. "-Нөхөр маань далайн тээвэрчин. Нэг явахаараа хоёр сар орчим далайд явна. Тэгэж явахдаа хамаг хоол унд авч өгөөд хаалга үүд цонхоо торлож цоожлоод явна. Хүн харгүй өөр хоорондоо зайтай байшинд ганцаараа байхаараа яаж ч орилсон бусдад дуу хүрэхгүй, хэдэн сараар гэртээ хориотой хэвтэнэ. Нөхөр ирэхээрээ туйлын ихээр харигслан зодож нүднэ. Чамайг алахад хэн ч үгүйлэхгүй гэж дарамтална. Ийм байдлаар лав дөрвөн жил болсон. Харин нэг удаа цоожтой байхад азаар танил япон бүсгүй хайсаар байгаад намайг олж ирсэн. Түүнтэй хаалганы наана цаанаас ярьж хөөрч оргох бэлтгэлээ алгуур хийсэн. Тэгээд нөхрийг ирсний дараа хүнс цуглуулахаар гэнэ алдуулж гараад тэр чигээрээ зугтсан." хэмээн хүүрнэж билээ. Одоогоос 70-80 жилийн өмнө япон бүсгүйчүүдэд тохиолдож байсан тэр хар бараан хувь заяа хичнээн олон монгол бүсгүйд одоо цагт тохиолдож буйг яахан мэдэх билээ. Мэдэхгүй газар, танихгүй хүмүүсийн дунд аз жаргалыг харанхуйгаар эрнэ гэдэг бол том тэнэглэл агаад эмгэнэл юм. Түүнийг оронд жаахан тэвчээр гаргаад хэл ус сурч, мэдлэг боловсролоо сайжруулбал хэрийн овжин хүнд, шашны гаж урсгалд амархан хууртахгүй хэрсүү ухаантай болно. Хэдийгээр хүний эрх ч гэлээ харийн бэр болон одож буй монгол бүсгүйчүүд маань хүний нутагт бага л зовоосой доо хэмээн дотроо залбирах юм. Зургийн гэрлэлт нэн осолтой шүү! Эргэн тойрныхоо гэнэн хонгор бүсгүйчүүдэд үүнийг та ямагт ойлгуулж хэлж байгаарай.


18:55 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax