Erchis

Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж


2014 оны 02 сарын 24

МҮҮНИЙ талаар найман жил судалсан судлаач Э.Цэрэндолгор өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр доорх мэдээллийг өгсөн юм. МҮҮН хэмээх байгууллага энх тайван, эв нэгдэл сайн үйлс гэсэн халхавчин дор манай улсад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Өнөөдөр манай улсад ихэд дэлгэрч олон зуун хүүхдэд өөрийн итгэл үнэмшлээ олгож эх орны ирээдүй рүү түрэмгийлж байна. "МҮҮН” гэдэг нь 1994 онд Монгол улсад орж ирсэн аж. Япон улсын гэр бүлийн хоёр хүн манайд орж ирснээр МҮҮН эхэлсэн түүхтэй. Уг байгууллага нь анх эв нэгдлийн хөдөлгөөн нэрэн дор үйл ажиллагаа явуулж 18 байгууллагын сүлжээ бий болгож ажлаа эрчимжүүлсэн юм байна. Мүүнийнхэн анхнаасаа манай улс төрчдийг урхидан өөрийн болгох зорилготой байсан уг зорилгоо амжилттай биелүүлсэн юм. Тэд өөрсдийн хөдөлгөөний залуусаа ашиглан сурталчилгааны материал тараах, мөнгө босгох зэрэг ажлыг хийж байсан аж. МҮҮНД Гаалийн Д.Цэвээнжав, улс төрч Б.Дашзэвэг, С.Баярцогт, Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлүүдийн монголын холбооны ерөнхийлөгчид хамрагдсан байдаг. Мөн одоогийн Боловсролын Яамны стратеги бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаяр нар МҮҮН-ийн эхэн үеийн төлөөлөгчид гэв. Э.Цэрэн хэлэхдээ "Би өөрийн судалгаагаараа МҮҮН бол шашин биш, шашны гаж урсгал гэдгийг баталсан. Мүүнийг Орос, Киргиз, Беларусь, Латвид албан ёсоор хориглосон байгаа. Би Мүүнийн талаарх үзэл бодол өөрийн судалгаа, нийтлэлүүдээрээ цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнүүлдэг болоод удаж байна. Үүнд дургүйцсэн, МҮҮН-д автсан томоохон улс төрчид миний амь насанд заналхийлээд байна. Мүүний хамгийн аюултай нь хүүхэд залуусын оюун ухааныг хянаж удирддаг аюултай зүйл болоод байгаа юм. Боловсролын яаманд орогносон Мүүнийнхэн өнөөдөр боловсролын системд харшилж байна. Төрийн олон албан тушаалд бас очсон байгаа. Мөн нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Үндсэн хуулинд зааснаар Монголын төр өнөөдөр иргэдээ хамгаалах ёстой. Би Мүүний гэх тодотголтой нийгэмд хорт хавдар мэт тархсан хүмүүсийг таниулснаараа мүүнд үйлчлэгч хэсэг бүлэг хүмүүс, улс төрчдийн хараанд өртөж байна. Монгол улсын төрийн тэргүүний хувьд, эв нэгдлийн билэгдлийн хувьд, Ардчилалын билэгдлийн хувьд, Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь миний болон манай гэр бүлийнхний амь нас, аюулгүй байдалд шууд холбоотой гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ. Бидний мэдэх Ялгуун цэцэрлэг, Энх-Орчлон дээд сургууль Чамзоне гоо сайхны салон зэрэг олон газар МҮҮН-ий нөлөөгөөр хөгжиж байгаа гэв. Энэ талаар үргэлжлүүлэн цувралаар хүргэх болно. http://tsag.mn/2595-ecerendolgor-ulstrchds-mniy-hamgiyn-tom-tlll-n-celbegdorzh.html

19:01 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax