Erchis

Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс

2011.07.08

http://sharsonin.mn/mainpage.php?dazo=news&newsid=1106

 Наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Дэлхийн энхийн их наадам Улаанбаатар хотод болох гэж байна. Дэлхийн 22 оронд зохион байгуулагдсан энэ наадам Монголд хоёр дахь удаагаа болох гэж байгаа юм. Анх 2008 онд зохион байгуулагдаж байжээ. Наадмын талаар “Дэлхийн энхийн их наадам сан”-гийн Mэдээлэл харилцаа хариуцсан дэд захирал, United press international agency-ийн хүндэт зөвлөх Майк Маршилтай ярилцлаа.

-Хүн гүрнээс гаралтай дэлхийн ард түмний энхийн их наадам ирэх сард Монголд болох гэж байна. Наадмыг Монголд зохион байгуулах болсон зорилго юу вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Дэлхийн энхийн их наадам өргөн цар хүрээг хамардаг. Энэ жил Монголд хүн гүрэн үүсч хөгжсөний 2220 жилийн ой тохиож байгаа. Тийм ч учраас энэ ойд Монгол Улсын Ерөнхийлөгч маш  их ач холбогдол өгч, ирэх сард Улаанбаатар хотод болох энхийн наадмыг ивээлдээ авсан. Монголд болох энэ наадам нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийг хамрах юм. Өнгөрсөн үе гэвэл, түүх соёлоо тэмдэглэх том арга хэмжээ болно. Зөвхөн хүн гүрэн үүсч хөгжсөн биш, энэ жил  Монгол Улс  тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байна. Тиймээс өнгөрсөн түүхээ тэмдэглэж буй баяр юм. Монгол баялаг түүхтэй улс. Харин өнөө цагт энэ улс тэр баялгаа хэрхэн үр ашигтай зарцуулах нь чухал. Тэр утгаараа Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс гэж ойлгож байгаа, би. Энэ хурлын үеэр Зүүн хойд Азийн энхийн  асуудлыг хөндөн ярилцах  дэлхийн энх тайвны төлөөх олон улсын удирдагчдын бага хурлыг ч зохион байгуулна.

-Зүүн хойд Азийн энхийн асуудлыг яагаад  наадмын үеэр хөндөж байгаа юм бэ?

-Монгол газар нутгийн хувьд их онцлог байрлалтай орон. Зүүн хойд Азийн төвд оршдог гэдэг утгаараа энэ бүс нутгийн энх тайвны асуудалд чухал үүрэг гүйцэтгэх орон юм. Өнөөдөр Зүүн хойд Азид иргэний дайнтай ганцхан улс бий. Тэр нь Хойд Солонгос. Дэлхийн дахинд Хойд Солонгосын хойгийн асуудал хурцадмал хэвээрээ байхад  Монгол Хойд, Өмнөд хоёр Солонгостой дипломат харилцаатай байгаа. Он удаан жилийн энэ найрсаг харилцаа нь энх тайвны асуудалд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Олон улсын удирдагчдын бага хурлын үеэр олон улсын парламентчдын дугуй ширээний уулзалт болно. Энэ уулзалтад АНУ, Япон, Өмнөд, Хойд Солонгос, Хятад, ОХУ-ыг урьж байгаа. Хэрэв энэ уулзалтад Хойд Солонгос оролцвол энхийн харилцааг тогтооход  ямар төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлж болох талаар ярилцана. Олон улсын удирдагчдын бага хуралд түүхчид, эрдэмтэд, улстөрчид, хувийн хэвшлийн салбарынхан өргөн оролцох юм.

-Олон улсын дугуй ширээний уулзалтын үеэр хоёр Солонгосын асуудлыг зөвшилцөлд хүргэж чадах болов уу. Та юу гэж бодож байна?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ үүнийг хэн нэгэн заавал хийх ёстой. Тийм ч учраас бид маш их хичээж байгаа. Энд нэг зүйлийг онцлоход, зургаан талт хэлэлцээр хийх гээд арваад жил болсон. Ерөөсөө урагшилж өгөөгүй. Тиймээс шинэ гарц хайх ёстой. Үнэнийг хэлэхэд, одоогоор зургаан талт хэлэлцээр улс төрийн хувьд гацаанд орсон. Миний ойлгож байгаагаар  Монгол энэ ажлыг урагшлуулах өвөрмөц байр суурьтай орон юм. Харин энэ үйл ажиллагааны гуравдах хэсэг буюу Монгол орны ирээдүйн талаар юу хэлэлцэх вэ гэвэл, залуучуудын тухай асуудал дэвшүүлнэ. Залуучууд бол улс орны ирээдүй, тийм учраас тэдэн рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.

-Тухайлбал, залуучуудад чиглэсэн ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх вэ?

-Нийгэмд нөлөөлөх цуврал хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хамгийн анх “Бид хөгжлийн ирээдүй” нэртэй иргэдийн нийгэмд дэх оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт арван аймаг, нийслэлийн гурван дүүрэг хамрагдсан. Бидний ажилд Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа оролцож, маш сайн үнэлгээ өгсөн.  Мөн “Арван төгрөгийн хүч” нэртэй аян эхлүүлсэн. Арван төгрөг хүн бүхэнд байдаг. Тэр мөнгөөр юу ч хийж, авч чадахгүй. Харин олон арван төгрөгөөр нийгэмд хэрэгтэй зүйл хийж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Энэ аянд хүн бүхэн оролцох боломжтой. Аянг гурав шаттай хэрэгжүүлнэ. Энхий шатанд цугларсан арван төгрөгүүдээр нийслэлд мод тарих ажилд зарцуулсан. Дараагийн шатанд, энэ аяны хүрээнд хуримтлагдсан мөнгийг нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд зарцуулна. Тэдгээр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх, сургуульд сурахад нь бага ч гэсэн дэмжлэг үзүүлэх юм. Энэ мэтчлэн олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

-Монголчууд энхийн их наадамд хэр идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн 2008 онд энэ наадмыг зохион байгуулж байсан байх аа?

-Тийм ээ, 2008 онд энхийн их наадам болж байсан. Монголчууд маш идэвхитэй оролцсон.  Энэ жилийн хувьд, “Арван төгрөгийн хүч” аян хэрэгжсэнээр монголчууд наадмын талаар маш сайн мэдэж байгаа. Үүнээс гадна, наамдын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байгаа байгууллагуудын нэг нь UBS телевиз. Энэ телевиз мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, наадмын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлж байна.

-“Дэлхийн энхийн их наадам сан” ашгийн бус байгууллага гэж сонссон. Тэгэхээр энэ том наадмыг зохион байгуулах үйл ажиллагааны зардлаа хаанаас яаж олдог юм бол?

- Нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг утгаараа Монголд зохион байгуулж буй уг наадмыг дэмжигч байгууллагууд бий. Тэдгээр байгууллагын нэг нь UBS телевиз гэж дээр хэлсэн. Энэ байгууллага наадмын гол гол үйл ажиллагааг ивээн тэтгэж байгаа. Мөн Оюутолгой компани нийгэмд нөлөөлөх зарим хөтөлбөрийг ивээн тэтгэнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ мэтчилэн шууд болон шууд бус хандиваар наадмын үйл ажиллагааны сангийн дийлэнх хэсэг нь бүрдэх юм. Олон улсын сангийн хувьд, мөн л дэлхийн томоохон пүүс, компаниуд ивээн тэтгэж, санг бүрдүүлж өгдөг.

Олон улсын санг үндэслэгч нь доктор Хён Жин Мүүн гэдэг хүн байдаг. Ер нь, агшийн төлөө бус аливаа нэг байгууллага нь хүмүүнлэгийн сайн сайхны төлөө сан бүрдүүлдэг.

-Мүүн гэхээр зарим хүн шашны байгууллага юм байна гэж ойлгож магадгүй. Тэгэхээр танай сангийн үйл ажиллагаа шашинтай холбоотой юу?

-“Дэлхийн энхийн их наадам сан”-гийн гол зорилго бол дэлхийн энх тайванд хэрхэн хувь хэмрээ оруулах юм. Тэрнээс биш аль нэг шашны урсгалыг сурталчлах, явцуу байдлыг олон улсын сан хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ч шашинтай хүн байж болно, хамгийн гол нь хүн төрөлхтөний нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилдэг. Нэгэн тэнгэрийн дор амьдарч байгаа дэлхийн хүн төрөлхтөн нэг гэр бүл юм гэдэг үзэж санааг дэвшүүлдэг.

-Майкл хэзээ хэзээ нутаг буцах вэ. Наадам болтол Монголд байх уу?

-Удахгүй нутаг буцаад наймдугаар сарын 1-нд Монголд ирнэ. Тэгээд үйл ажиллагаа дуустал энд байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Нар


00:00 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax