Erchis |
Монголын Нууц ТовчооМонголын нууц товчоо
ГАРЧИГ
Тэмүүжиний уг гарал ба бага нас Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь Татаарыг сөнөөсөн ба ван хантай эвдэрсэн нь Хүчүлүгийн дутаасан ба жамухын дарагдсан нь Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь Чингисийн нас барсан ба Өгөдэйн хаан болсон нь
Тэмүүжиний уг гарал ба бага насны үе
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ. 2. Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн Саль-хачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу. 3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ. 4. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ. 5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй. 6. Дува сохор өгүүлрүүн: "Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё" гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв. 7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ. 8. Энэ охин, хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ. 9. Хорилардай мэргэн, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ. Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ. 10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв. 11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэнийг авга гэж үзэхгүй доромжилж салж нүүгээд дөрвэд овогтон болов. 12. Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж, 13. "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв. 14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав. 15. "Чи юун хүн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" гэвэл, 16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгөөд хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов. 17. Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрүүлэв. 18. Урьд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн, түүний хүүхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд, 19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй. 20. Yүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: "Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв. 21. Гэвч, та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гээд 22. Бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: "Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов. 23. Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв. 24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув. 25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав. 26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав. 27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж үл барах тул, 28. Битүү модот уулынхяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ. 29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй явна. 30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ Одон мөрөн уруу одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хүрээд тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү гэж сурвал, 31. Тэд иргэн өгүүлрүүн: "Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хүн ба түүний морь, чиний сурдагтай адил байна. Түүнд нэг харцага бий. Тэр, шөнө хаана хонодгийг мэдэхгүй. Баруун хойноос салхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц" гэв. 32. Удалгүй Түнхэлэг горхин өөд нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл Бодончар мөн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мөрөн өөд дагуулан давхив. 33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн: "Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй. 34. Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?". 35. Бодончар өгүүлрүүн: "Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя" 36. Ах нь өгүүлрүүн: "За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье" гэж, 37. Гэртээ хүрээд, ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав. 38. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хүн бэ?" гэж асуувал, тэр эм өгүүлрүүн: "Би жарчиуд аданхан урианхайн хүн"гэв. 39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов. 40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрөв. Түүнийг харь овгийн хөвүүн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бури-булчиру, Бури-булчиругийн хөвүүн Хар-хадаан бүлгээ. Хар-хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн үг болно). 41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул хөвүүн нь манан мэт (олон) төрөв. Манан баарин овогтон тэд болов. 42. Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов. 43. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хөвүүн төрсөнд Жаурьдай нэр өгөв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зүхэл тайлгад орох эрхтэй болгов. 44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас хөөж гаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов. 45. Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ. 46. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүн будаа мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн Шижуудай Доголдай хоёр бүлгээ. 47. Хайдугийн хөвүүд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бүлгээ. Байшинхор догшны хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хөвүүнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов. 48. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан, долоон хөвүүнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ. 9. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутагту жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов. 50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй баатар, Даридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн Бүри бөхө бүлгээ. Онон мөрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дүү] Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан билээ. 51. Хотала хааны хөвүүд Зочи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан Баатрын хөвүүн Их Чэрэн бүлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн үед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр үргүй өнгөрчээ. 52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ. 53. Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргуудовгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныгхүргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хөвүүний дундахь Хоталад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун" гэж илгээжээ. 54. Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гоо үзэсгэлэнтэй хөтөн байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайжи, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүүг гүйцэж очвол, 55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн үжин (фүжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: "Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэсэж яв" гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав. 56. Түүнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлүн үжинийг авч, Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Yүнд Өэлүн үжин өгүүлрүүн: "Миний эр Чилэдү, Өэлүн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өэлүн үжинийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ. 57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав. 58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс өшөө авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав. 59. Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ. 60. Есүхэй баатрын Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлүн нэртэй нэгэн охин төрөв. [Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёр бүлгээ. А.то] Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн үг болно) гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ. 61. Есүхэй баатар, Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм олхуноуд иргэнд хөвүүний нагац нараас охин гуйяа гэж Тэмүжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав. 62. Дэй сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна?" Есүхэй баатар өгүүлрүүн: "Миний хөвүүний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн өгүүлрүүн: "Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна. 63. Есүхэй худ, би энэ шөнө, нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ. 64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй. 65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Тэ үз" гэж, Дэй сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж аваачив. 66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтай ажээ. Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ үргэн болгож манай гэрт үлдээ" гэвэл, Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул!" гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав. 67. Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есүхэйг таньж, "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч, 68. Есүхэй өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нөгчив.
69. Мэнлиг, Есүхэй баатрын үгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгүүлрүүн: "Есүхэй ах, Тэмүжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмүжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй сэцэн өгүүлрүүн: "Худ хөвүүнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгүй гэдрэг ирүүлэх хэрэгтэй" гэв. Энэ үгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмүжинийг авч ирэв. [Есүхэй баатар тэнгэр болсонд Тэмүжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад хонхотаны Чирха, түүнийг сэргээн ятгаж өгүүлсэн нь: "Тул загас мэт юунд 70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн үжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэжээ. 71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн: 72. Аргацаан эдний эх, хөвүүдийг нутагт орхиж нүүе. Бүү авч явъя" гэв. Түүний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ, 73. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ. 74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлбэсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийн хамт нутагт гээж нүүсэн ажээ. 75. Гоо төрсөн Өэлүн эх 76. Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүжин Хасар хоёроос Бэгтэр Бэлгүтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж үжин эхэд өгүүлрүүн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгүтэй ах дүү хоёулаа булааж авав" гэвэл, үжин эх өгүүлрүүн: "Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байгаагаа мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн таван хөвүүд мэт яагаад эв эегүй болов? Та нар битгий тэг" гэв. 77. Тэндээс Тэмүжин Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: "Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна" гээд гэрийн үүдийг ширүүн хаяж гарч одов. Бэгтэр, довцог дээр есөн шарга морио хариулж суутал Тэмүжин хойноос, Хасар өмнөөс нууцаар сумаа онилж хүрэхэд Бэгтэр үзээд өгүүлрүүн: "Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагүй байтал, та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн. Бэлгүтэйг бүү хөнөөгтүн" гээд завилан сууж хүлцэв. Тэмүжин Хасар хоёр хойно урдаас харван алж одов. 78. Тэмүжин Хасар хоёр гэрт ирж ороход үжин эх хоёр хөвүүнийхээ царайг хармагц, даруй учрыг мэдэж өгүүлрүүн: 79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Өэлүн үжин хөвүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: "Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй" гэхийг сонсоод Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмүжин, Тэргүүн өндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангүй хүрээлэн сахив. 80. Тэмүжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хөтөлж явахад мориноос эмээл нь мултран унав. Эргэж үзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна. Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хүлээв. Дахин гарахаар явахад шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. "Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бүгд ес хоног хоолгүй байж "Энэ мэт нэргүй үхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав. 81. Тэмүжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл бүрд нэжээд хонуулж хэсүүлэн явна. Зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын үед Тэмүжинийг нэгэн хялбар дорой хөвүүн авчран сахиулж билээ. Хуримын ардыг тармагц, тэр хялбар хөвүүний толгойг бугуй (дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд (цохиод) гүйж Ононы шугуй дотор хэвтвэл үзэгдэх болов уу гэж усны хариг (урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дөнгөө ус уруу урсган нүүрээ ил гаргаж хэвтэв. 82. "Баригдсан хүнийг алдав" гэж түүнийг сахиж байсан хүн их дуугаар хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйг нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмүжинтэй сүлдүсний Сорхон-шар яг тохиолдон үзэж өгүүлрүүн: [усанд чилмий (ором)-гүй, огторгуйд мөргүй тул чиний ингэж хэвтэх зөв байна. А.то] "Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг зааж өгөхгүй" гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд, Сорхон-шар өгүүлрүүн: "Хүн бүр явсан мөрөөр гэдрэг явж, орчны газрыг дахин шалгаж үзье" гэвэл цөм "За" гэж зөвшөөрч, хүн бүр явсан мөрөөрөө явж эрэв. Бас Сорхон-шар, Тэмүжинийг дайрч "Ах дүү тайчүүд нар, ам шүдээ билүүдэж айсуй явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд өнгөрч одов. 83. Тайчууд нар эрж олсонгүй тул дахин явж эрэхийг зөвлөлдөхөд Сорхон-шар өгүүлрүүн: "Тайчууд, [ноёд А.то] хөвүүд бид, гэгээн цагаан өдөр бүхэл хүнийг алдаад, одоо харанхуй шөнө хэрхэн олох билээ. Хүн бүр явсан мөрөөрөө дахин нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дөнгөтэй хүн хаана холдох вэ" гэвэл бүгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав. Сорхон-шар бас Тэмүжинд ирээд өгүүлрүүн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дүү нарын зүг яв. Хэрэв хүн тохиолдвол намайг үзэв гэж бүү хэл" гээд явчив. 84. Тэднийг тармагц, тэмүжин дотроо сэтгэрүүн: "Саяын хэдэн өдөр айл хэсэж хоноход Сорхон-шарын гэрт хоновол түүний хөвүүн Чимбай Чулуун хоёр намайг өрөвдөн хайрлаж, шөнө гинж дөнгий минь суллаж хонуулах бүлгээ. Одоо бас Сорхон-шар намайг үзэж зааж өгсөнгүй өнгөрөв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон- шарын гэрийг зүглэн Онон мөрөн уруу явав. 85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шөнө турш үүр цайтал сүү самарч эсэг (айраг)- ээ бүлэх бүлгээ. Тэр тэмдгийг баримталж, бүлүүрийн чимээг чиглэж очоод гэрт нь орвол Сорхон-шар өгүүлрүүн: "Чамайг эх ба дүү нарын зүг яв гэж эс хэллүү, би. Чи юунд ирэв?" гэв. Түүний хөвүүн Чимбай Чулуун хоёр өгүүлрүүн: "Болжмор шувуу, харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут түүнийг хамгаалж аварна. Одоо бидэнд хүн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дөнгийг эвдэж галд түлээд, Тэмүжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд өгүүлж, "Амьтан хүнд бүү хэл" гэж Хадаан нэртэй охин дүүгээр асруулав. 86. Гуравдугаар өдөр [Дөнгөт хүн хаана холдох билээ? А.то] "Түүнийг манайхан нуусан биз. Өөр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бүрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хүртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмүжиний хөлд хүрвэл, Сорхон-шар өгүүлрүүн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хүн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл нэгжүүлийн хүмүүс бууж одов. 87. Тэр нэгжүүлийг одсон хойно Тэмүжинд Сорхон-шар өгүүлрүүн: "Намайг үнсээр хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дүү нарын зүг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч гүүг унуулж, тэлээ (хоёр эхийг хөхдөг тарган) хургыг чанаж, хөхүүр (ундны тулам) ба нэг нум, хоёр сум өгч, эмээл ба хэтгүйгээр явуулав. 88. Тэмүжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд өвсний налархай (зурвас)- гаар мөшгөн Онон мөрөн өөд явж, өрнөөс урсах Химурга горхинд хүрэв. Химурга горхины өөд өгсөж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хүрч эх, дүү нартай учрав. 89. Тэнд бүгдээр нийлэлдэж, Бурхан халдуны өвөр Хүрэлх дотор урсах Сэнгүр горхины (Цэнхэрийн голын) Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага, зурам алж идэн амьдрав. 90. Нэгэн өдөр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нүд үзтэл дээрэмдэж одоход Тэмүжин нар явган тул харсаар хоцров. Бэлгүтэй оготор хонгор морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Yдэш нар шингэсний хойно оготор хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хөтөлж ирэв. "Шарга агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгүтэй, "Би нэхье" гэв. Хасар өгүүлрүүн: "Чи чадахгүй, би нэхье" гэв. Тэмүжин өгүүлрүүн: "Та нар чадахгүй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж гурав хоног яваад нэгэн өглөө олон адуунд хүрвэл нэг гавшгай хөвүүн гүү сааж байна. Түүнтэй уулзаж, шарга агтаа сураглавал, тэр хөвүүн өгүүлрүүн: "Энэ өглөө нар ургахын урьд найман шарга морийг үүгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье" гээд оготор хонгорыг тавиулж орог шинхул морийг Тэмүжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ харилгүй намбух (хөхүүр) суулгаа хээр боож тавив. Тэгээд өгүүлрүүн: "Нөхөр чи их мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё. Миний эцэг Наху баян гэдэг. Би түүний ганц хөвүүн. Миний нэр Боорчи" гээд хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж гурван хоног явав. Нэгэн үдэш нарны гэрэл уул ташиж бүхий цагт нэгэн хүрээ иргэнд хүрвэл, найман шарга морь нь тэр хүрээний захад өвс идэж байна. Тэмүжин өгүүлрүүн: "Нөхөр чи эндээ бай. Манай шарга морьд тэр байна. Би түүнийг хөөж ирье" гэвэл, Боорчи өгүүлрүүн: "Би чамд нөхөр болж ирээд энд яаж үлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж ороод шарга морьдыг хөөж гарав. 91. Хойноос нь олон хүн цувалдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой [улаан дээлтэй. А.то] хүн уурга барьж ганцаар гүйцэж ирэхэд Боорчи өгүүлрүүн: "Нөхөр чи нум сумаа надад өг. Би харвалдъя гэвэл, Тэмүжин өгүүлрүүн: "Миний төлөө чи эрсдүүзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хүн уургаа дохисоор хоцорвол хойдох нөхөд нь уван цуван гүйцэж ирсэн боловч нэгэнт нар уул ташин шингэж бүрэнхий болсон тул тэд нэхэж чадахгүй хоцров. 92. Тэмүжин Боорчи хоёр морьдоо авч тэр шөнө турш яваад гурван өдөр, гурван шөнө явж Боорчийн гэрт ойртвол, Тэмүжин өгүүлрүүн: "Би чамгүй бол энэ морьдоо яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи өгүүлрүүн "Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан билээ. Би олз эрсэнгүй. Би Наху баяны ганц хөвүүн тул миний эцгийн зөөсөн хураасан хөрөнгө надад элбэг хүрнэ" гэж эс авав. 93. Хоёулаа Наху баяны гэрт хүрвэл, хөвүүнээ алдав гэж нус нулимс болж байсан Наху баян хөвүүнээ ирснийг үзээд нэг уйлж, нэг загнаж, "Хөвүүн минь юу болсноо хэл" гэвэл Боорчи өгүүлрүүн: "Энэ сайн нөхөр мунгинаж явахыг үзээд хамт одсон билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв. Тэмүжинд тэд тэлээ хурга алж хүнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв. Наху баян өгүүлрүүн: "Хоёр залуус үүнээс хойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи" гэв. Тэндээс Тэмүжин мордож гурван өдөр гурван шөнө яваад Сэнгүр горхинд байгаа гэртээ хүрэв. Тэмүжинийг ирэхэд Өэлүн эх, Хасар хийгээд дүү нарын зовнил тайлагдаж сэтгэл баясав. 94. Урьд Бөртэ үжинийг Тэмүжин есөн настай байхдаа үзэж ирснээс хойш дахин уулзаагүй билээ. Одоо Тэмүжин Бэлгүтэй хоёр Бөртэ үжинийг эрэхээр Хэрлэн мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмүжинийг үзэж маш их баясаж өгүүлрүүн: "Ах дүү тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор цөхрөхөд хүрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бөртэ үжинийг Тэмүжинд өгөв. Тэмүжин Бөртэ үжинийг авч хамт буцахад Дэй сэцэн үдэж яваад Хэрлэний Ураг цөл гэдэг газар хүрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй сэцэний гэргий Цотан охин Бөртэ үжинийг үзэж Хүрэлх дотор Сэнгүр горхинд бүхүйд хүргэж ирэв. 95. Цотанг хариулаад Боорчийг нөхөрлөе гэж урьж Бэлгүтэйг илгээв. Бэлгүтэйг ирмэгц Боорчи, эцэгтээ үл хэлэн бөгтөр хонгорыг унаад бор өрмөг (хэвнэг)-өө бөгтрөөд Бэлгүтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмүжинтэй нөхөрлөсөн ёс тийм. 96. Тэмүжин нар Сэнгүр горхиноос нүүж, Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт бууж нутаглах цагт Цотан эхийн шитгүл (өмсгөл) гэж авчирсан хар булган дахыг авч Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа Есүхэй эцгийн хуучин дотно анд (нөхөр) Ван хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын шугуйд нутаглан байхад хүрч очоод Тэмүжин өгүүлрүүн: "Эцгийн хуучин анд та, миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд авчрав" гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясаж өгүүлрүүн: 97. Тэндээс бүрги эрэгт нутаглан бүхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай өвгөн хөөрөг (төмрийн дархны үлээх тулам)-өө үүрч, Зэлмэ нэрт хөвүүнээ дагуулж ирээд өгүүлрүүн: "Тэргүүн Ононы Дэлүүн болдогт Тэмүжин чамайг төрөхөд Булган өлгий өгсөн ба би энэ хөвүүн Зэлмээг чамд өгсөн боловч, балчир учраас гэрт аваачсан билээ. Одоо чи миний хөвүүн Зэлмээр Эмээлээ тохуул Yүдээ сөхүүл" гэж өгөв. 98. Хэрлэн мөрний эх Бүрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө эрт үүр цайж байхад Өэлүн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож өгүүлрүүн: "Эх, эх үтэр бос. Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины төвөргөөн сонстоно. Аймшигт тайчууд айсуй биз. Эх даруй бос" гэв. 99. Өэлүн эх, "Хөвүүдийг даруй сэрүүлэгтүн" гээд өөрөө даруй босов. Тэмүжин нар даруй босоод морьдоо барьж, Тэмүжин, Өэлүн эх, Хасар, Хачиун, Тэмүгэ отчигин, Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ нар тус бүр нэг морь унаж, Тэмүлүнийг Өэлүн эх өвөртээ дүүрэв. Нэгэн моринд юм ачиж хөтлөв. Бөртэ үжинд морь дутав. 100. Тэмүжин ах дүү нар мордож, үүрээр бурхан халдуны зүг одов. Хуагчин өмгөн, Бөртэ үжинийг нууя гэж бүхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж А.то] бөөр алаг үхэр хөллөж, Түнхэлэг горхин өөд хөдөлж [уул өгсөн Түнхэлэг горхиноо хүрэхэд А.то] сая үүр цайж харуй бүрий байтал, өөдөөс цэргийн хүмүүс хатиран ирж, "Чи юун хүн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Би Тэмүжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то] гэртээ харьж явна" гэв. Тэр цэргүүд өгүүлрүүн: "Тэмүүжин гэрт бий юу? Yгүй юу? Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Гэр нь ойр байна. Тэмүжиний бий, үгүйг би мэдэхгүй, би хойд гэрээс гарч ирэв" гэв. 101. Тэд цэргүүд хатиран одов. Хуагчин эмгэн, бөөр алаг үхрээ гуядаж, яаравчлан явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж оръё гэж байтал, хойноос мөн цэргүүд Бэлгүтэйн эхийг сундалж, хоёр хөлий нь санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин эмгэн өгүүлрүүн: "Унгас бий" гэв. Тэр цэргүүдийн ахмад нь өгүүлрүүн: "Дүү нар бууж үзэгтүн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь хатан сууж байна. Түүнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж Тэмүжиний хойноос өвсний налархайгаар мөшгөж, Бурхан халдун өөд гарав. 102. Тэмүжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгүй. Урагш хойш явж эрвэл умбах шавар, битүү ой тулгарч, цатгалан могой шургах завсаргүй бэрх шугуй тул Тэмүжинийг мөрдөж олж чадсангүй. Энэхүү довтолсон цэргүүд бол гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-Yсүн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдүгээс Өэлүн эхийг булааж авсны өшөөг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид өгүүлэлдрүүн: "Өэлүнийг булаагдсаны өшөөг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Өвөг эцгийн өшөөг авав бид" гэж гэртээ буцав. 103. [Тэд Бөртэ үжинийг аваачаад Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгөв. А.то] Тэмүжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бүгэх нь үү? Гурван хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгүтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (цохиж) залбиран өгүүлрүүн: Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь
104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн: "Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдий минь аварч өгнө үү гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: "Би ноднин жил чамд хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би ингэж хэлсэн билээ 105. Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд Тэмүжин, Жамухад Хасар Бэлгүтэй хоёрыг илгээж хэлүүлсэн нь: 106. Жамуха бас Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт хэлүүлсэн нь: "Одоо би 107. Жамуха эдгээр үгийг Хасар Бэлгүтэй хоёроос Тэмүжин сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын үгийг сонсмогц хоёр түмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны өврөөр Хэрлэний Бүрги эргийг чиглэн явав. Yүнийг Тэмүжин сонсоод Бүрги эргээс хөдөлж, Бурхан халдуны өвөр Түнхэлэг өөд нүүж Тана горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха хамбу нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув. 108. Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хөдөлж, Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хүрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хүлээжээ. Тэмүжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргүүдээ засаж хүрэлцэн нийлэлдэж танилцав. Жамуха өгүүлрүүн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш билүү? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш билүү?" гэвэл, Тоорил хан өгүүлрүүн: "Тогтсон болзооноос гурав өдөр хожимдсоны учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм үгийг ярилцаж өнгөрөв. 109. Ботохан-бооржиос бүгдээр хөдөлж, Хилго мөрөнд хүрч сал уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс нөмрөн бууж, эрхэм шүтээний ньэвдэн сүйтгэж, эм хүүхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох байсан. Гэтэл Хилго мөрөнд нутаглах загасчин ба булга агнагчид, гөрөөчид "дайсан айсуй" гэж тэр шөнийн дотор Тогтоа бэхид хэл хүргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Yсүн хоёр хамтарч цөөн нөхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов. 110. Мэргидийн улс дүрвэж, тэр шөнө Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргүүд дүрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмүжин, дүрвэж яваа хүмүүсийн дундуур "Бөртэ Бөртэ" гэж дуудан, эрж явтал, дүрвэж яваа иргэний дотор байсан Бөртэ үжин Тэмүжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул гүйж ирээд, Тэмүжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмүжин шөнийн саруулд үзвэл Бөртэ үжин мөн тул тэврэлдэн учрав. Тэмүжин мөн шөнө Тоорил хан Жамуха анд хоёрт хүн илгээн хэлүүлсэн нь: "Эрсэн хүнээ олсон тул энэ шөнө довтлохоо зогсож энд бууя" гэв. Дүрвэж явсан мэргидүүд мөн шөнө хаана хүрсэн, тэр газраа бууж хонов. Бөртэ үжин мэргидийн гараас гарч Тэмүжинтэй уулзсан ёс ийм бүлгээ. 111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Yсүн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хүнийг дагуулж Тогтоа бэхийн дүү Их Чилэдүгийн гэргий Өэлүнийг Есүхэй баатарт булаагдсаны өшөөг авна гэж тэр нэг өглөө мордсон билээ. Тэр цагт Тэмүжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч нэгжээд Тэмүжинийг олсонгүй. Харин Бөртэ үжинийг барин авч Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгч асруулсан ажээ. Түүнээс хойш Бөртэ үжин Чилэгэр бөхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бөх дутааж гараад гэмшиж өгүүлрүүн: 112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж Халдун ууланд явуулав. Бэлгүтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгүтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун үүдээр орвол түүний эх навтархай нэхий дээлтэй бөгөөд гэрийн зүүн үүдээр гарч гадна хүнд өгүүлрүүн: 113. Тоорил хаан, Жамуха хоёрыг Тэмүжин бишрэн өгүүлрүүн: 114. Удуйд мэргидийн дүрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй, нүдэндээ аглтай, нүүртээ цогтой Хүчү гэдэг нэртэй, таван настай хөвүүн хоцорсныг манай цэргүүд олж авчраад Өэлүн эхэд бэлэг болгон өгөв. 115. Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж Талхун арлаас хөдөлж, Тэмүжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Өхөрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай) сүвчид, Улиат (Улиастай) сүвчид гэдэг газрыг дайрч, ан гөрөө хийсээр Туулголын Хар шугуйд буцаж харив. 116. Тэмүжин Жамуха хоёр, Хорхунагийн хөндийд нийлэн бууж, эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ. 117. Ахас дээдсийн үгийг сонсвол 118. Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл (дүгрэг сартай) өдөр нүүв. Тэмүжин Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн 119. Бөртэ үжиний үгийг зөвшөөж үл буун шөнө турш явж зуур мөрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн хөвүүн хоцорсныг манайхан олж аваад Өэлүн эхэд өгч тэжээлгэв. 120. Тэмүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл, жалайр аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дүү тавуул, бас Мэнгиту хианы хөвүүн Yнгүр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай, Худус ах дүү нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дүү хоёул ирэв. Боорчийн дүү Yгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар, Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсүд аймгаас Дэгэй, Хүчүгүр ах дүү хоёр ирэв. Сүлдүс аймгаас Чилэгүтэй-Тахи, Тайчиудай ах дүү нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр хөвүүнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сүйхэтү чэрби ирэв. Сүхэгэнээс Жэгэй хондгарын хөвүүн Сүхэхэй-Жаун ирэв. Нэүдэйн Цагаан гоо ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиүр, Дүрвэд аймгийн Мөчи бүдүүн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хүргэн болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар хөвүүнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Yсүн өвгөн, Хөхөчөс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хүрээ болж ирэв. 121. Хорчи ирж өгүүлрүүн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь өг" гэж Жамухын зүг мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүжиний хойноос зүтгэн явж мөөрөн хэлэх нь: 122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээ болж, бас Даридай отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтан отчигин нэгэн хүрээ болж, Жамухаас салж хөдлөөд Тэмүжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторх Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув. 123. Алтан, Хучар, Сача бэхи бүгдээр зөвлөлдөж Тэмүжинд өгүүлрүүн: "Чамайг хаан болгоё. Тэмүжин чамайг хаан болгож бид 124. Чингис хаан болоод Боорчийн хүү Yгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дүү Жэтэй, Доголху дөрөвт хоромсго агсуулав. Өнгүр, Сүйхэтү чэрби, Хадаан-Далдуурхан гурав өгүүлрүүн: 125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт өгүүлрүүн: 126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сүхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хаан өгүүлрүүн: "Тэмүжин хөвүүний минь, хан болгосон нь маш зөв. Монголчууд, хангүй байж яаж болно.
127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха өгүүлрүүн: "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар түүнийг хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүжин андын сэтгэлийг амруулж, андад сайн нөхөр болж яв" гэж хэлүүлжээ. 128. Түүний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан суугаа, Жамухын дүү Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жөчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жөчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Yүнд Жөчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нөхөд нь зүрх шантарч явахгүй болмогц Жөчи-Дармала өөрөө ганцаар нэхэж, шөнө адууны захад хүрээд мориныхоо дэл дээр элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад иржээ. 129. "Дүүгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн тэргүүлж, гурван түмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мүлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хүрээнээсээ гурван түмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yүнд Жамуха өгүүлрүүн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэүдэй цагаан гуагийн толгойг огтолж морины сүүлд чирч оджээ. 130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жүрчидэй, Мангуд аймгийн Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бөгөөд одоо долоон хөвүүнээ дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн салж, Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт тэргүүлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргүүлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, "бидэнд тэргүүлэн барихгүй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав" гэж тогооч Шихүрийг занчив. Тогооч Шихүр занчигдаад "Есүхэй баатар, Нэгүүн тайж хоёр үгүйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ. 131. Тэр хуримыг манай талаас Бэлгүтэй засаад, Чингис хааны морийг барьж байв. Жүрхинээс Бүри-бөх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хүн, бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бүри-бөх тэр хүнийг өмөөрч, Бэлгүтэйтэй хэрэлдэв. Бэлгүтэй үргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж, гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэлгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггүй цусаа цувриулж явахыг, сүүдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан үзэж гарч ирээд өгүүлрүүн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгүтэй өгүүлрүүн: "Өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах дүү нар муудалцах болуузай! Би алзахгүй. Миний бие ялаарь байна. Ах дүү нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий муудалц, хоромхон байзна" гэв. 132. Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс модны гишүүдийг хуга татаж, айргийн бүлүүрийг сугачиж аваад зодолдож, Жүрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хүнийг унагаж байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно Бэлгүтэй, хасгийг үүрсээр хүрч ирэв. А.то] Жүрхин нар найрамдан зохилдъё гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгүжин сүүлтийг эедээ үл орох тул Вангин чансанд цэрэг өгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар өөд адуу малын хамт түрэн хөөж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад, 133. Чингис хаан өгүүлрүүн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг өвгөдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж "Алтан хааны Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэй Татаарыг Улз өөд түрж айсуй гэнэ. Эцэг өвгөдийг хорлосон өшөөт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртүгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан өгүүлрүүн: "Хөвүүн (Чингис) минь зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар өдөр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хүрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргүүтэй Жүрхин нарт хэлүүлсэн нь: "Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё" гэж элч явуулаад зургаан өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз өөд явж очвол, Улзын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Татаарын Мэгүжин-сүүлт тэргүүтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхүү Мэгүжин-сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгүжин-сүүлтийг тэнд нь алаад мөнгөн өлгий ба тана эрдэнийн чимэгт хөнжлий нь Чингис хаан олзлон авав. 134. Мэгүжин-сүүлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хүчит ноён гэсэн үг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав. Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол өгсөн түүнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан өгүүлрүүн: "Мэгүжин-сүүлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд үүнээс илүү цол шагнахыг Алтан хаан мэдтүгэй" гэв. Вангин чансан тийнхүү баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ харьж буув. 135. Татаарын хоргодож байсан Нарату шитүэний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олжээ. Yзвэл, дөртэй алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз) өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: "Сайн хүний хөвүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав. 136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод, Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгүүлрүүн: "Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд занчив. Бэлгүтэйн мөрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг өвгөдий минь хорлосон эртний өшөөт Татаарыг хавсран байлдъя гээд Жүрхин нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд Чингис хаан, Жүрхинтэй байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж, Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгүүлрүүн: "Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр өгүүлрүүн: "Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж тэднийг бүтээж алав. 137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жүрхиний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гүн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хөвүүнээ Чингист уулзуулан өгч өгүүлрүүн: 138. Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүлрүүн: "Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё" гэв. 139. Жүрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвүүний ах нь Охинбархаг бүлгээ. Түүний хөвүүн Сорхату Жүрхи, Жүрхиний эцэг, Хабул ханы хөвүүдийн ахмад тул харъяат иргэдийн дотроос 140. Чингис хаан, нэгэн өдөр Бүри-бөх, Бэлгүтэй хоёрыг барилдуулъя гэв. Бүри-бөх Жүрхинд байсан билээ. Бүри-бөх, урьд Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүри-бөх, улсын нэртэй бөх байсан. Энэ удаа Бүри-бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри-бөх үл ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүтэй, Бүри-бөхийг арай гэж мөрлөн дарж саарь бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хяламхийж харвал Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри-бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс угзран татаж нуруугий нь хугалав. Бүри-бөх, нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: "Бэлгүтэйд би үл ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд үхэв. Түүний нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хөвүүний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бүлгээ. Түүний хөвүүн Есүхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, түүний хөвүүн Бүри-бөх, Бүри-бөх барилдахдаа Бартан баатрын хөвүүдээс илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ. Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв. 141. Түүний хойно, тахиа жил (1201 дүгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргүүтэй салжиуд нар, Дөрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргүүтэй дөрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргүүтэй татаар нар, Түгэ маха тэргүүтэй ихирэсүүд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргүүтэй горлосууд, найманаас Хүчүгүд, Найманы Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хөвүүд Хуту, ойрдын Худуга бэхи, тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то] Аучу баатар нар, бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг алж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн уруу нууж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан болгож өргөмжлөв. Жамухыг гүр хан (бүгдийн хан) өргөмжлөөд, Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхүү байлдах гэснийг горлосын Хоридай гэдэг хүн, Чингис хааныг Хүрэлх гэдэг газар байхад хүрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хүрч ирэв. 142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мөрөн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгүн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай явагчдын түрүүнд бас харуул гаргаж Энэгэн Гүйлэтү гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Түүний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн явсан Алтан, Хучар, Сэнгүн нар Утхия гэдэг газар хүрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хүн давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй угтан явж, дайсны тэргүүтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан, мээргидийн Тогтоа бэхийн хөвүүн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дөрөв явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод үдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов. 143. Түүний маргааш хоёр этгээд Хүйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мөн Буйруг хан, Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мөн үүсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагүй болоход "Бидэнд тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ. 144. Найманы Буйруг хан, Алтайн өвөр Улугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ. Мэргидийн Тогтоагийн хөвүүн Хуту, Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хүсэж Шисгисийг зорин хөдөлжээ. Жамуха өөрөө хан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд Эргүнэ уруу буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргүнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зүг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар, улсдаа хүрээд, улсаа дүрвүүлж хөдөлгөөд Аучу баатар, Ходун орчан нар үлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хүлээж байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар үдэш болоход мөн байлдсан газар хонов. Дүрэвсэн айлууд байлдсан цэргүүдтэй хамт хүрээлж хонов. 145. Чингис хаан, тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус тогтохгүй ядран зовж, нар шингэхэд мөн байлдааны газар буув. Чингисийн бөглөрсөн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус (өөр) хүнийг итгэхгүй, өөрөө сахиж суусаар шөнө дүл болов. Цусыг ам дүүрэн балгаж асгасаар шөнө дүл өнгөрвөл Чингис хааны ухаан сэргэж өгүүлрүүн: "Цус хатаж гүйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бүгдийг тайлж, гагцхүү дотууж (дотуур өмд)-тай чармаа нүцгэнээр эсрэг дайсны дунд гүйн орж, цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгүй. Учир нь, дүрвэж яваа айлууд гүүгээ саалгүй тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхүүртэй таргийг авчраад Зэлмэ өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав. Чингис хаан, гурвантаа амран ууж өгүүлрүүн: "Дотор минь саруул болов" гээд өндийж суутал, үүр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ. Yүнийг Чингис хаан үзэж өгүүлрүүн: "Энэ юу вэ? Хол асгахгүй яасан юм бэ?" гэв. Yүнд Зэлмэ өгүүлрүүн: "Чамайг зовуурь байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан билээ. Хэвэлд минь бас үлэмж оров" гэв. Чингис хаан бас өгүүлрүүн: "Намайг ийм болж хэвтэн байтал чи яагаад нүцгэн гүйж одов? Чи баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш үү?" гэвэл, Зэлмэ өгүүлрүүн: "Би ингэж бодсон билээ. Нүцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл манайхан үүнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм тайлж, гагцхүү өмдийг тайлаагүй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцас өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад хүрч ирж чадах биш үү? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нүд цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан өгүүлрүүн: "Би одоо юу гэх вэ? Намайг урьд гурван мэргидэд хөнөөгдөж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа нэгжүүлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бүхий цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа өрж нүд үзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь үүрд мартахгүй" гэж зарлиг болов. 146. Өдөр болоход үзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргүүд шөнөдөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нүүж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ. Дүрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас мордож, дүрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хүн "Тэмүжин, Тэмүжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан өөрөө сонсож: "Ямар хүний эм ийнхүү уйлж байна?" гэж асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр эм өгүүлрүүн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүжинийг дуудаж уйлав" гэв. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгүүлбэл, Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргүүд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг урин ирүүлж дэргэдээ суулгав. Маргаашийн өдөр тайчуудын Төдөгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хүрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: "Хүзүүнд минь угласан гэв. Сорхон-шар өгүүлрүүн: "Би чамд дотроо гүн итгэсээр билээ. Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хөвүүд ба адуу малыг үнсээр хийсгэх нь магад тул би яарсангүй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ үгийг сонсож, Чингис хаан: "Зөв" гэв. 147. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хүйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины аман хүзүүг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр үгийг сонсож, Зэв өгүүлрүүн: "Уулан дээрээс харвасан хүн би билээ. Одоо хаан намайг гэв. Чингис хаан өгүүлрүүн: "Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгүй шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нөхөрлөсөн ёс ийм билээ. (Чингис өөрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа бололтой.) Татаарыг сөнөөсөн ба ван хантай эвдэрсэн нь
148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядав. Улс иргэний нь нүүлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив. 149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магадгүй, есөн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов. Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов. Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сүлдүсний Сорхон-шар, бэсүдийн Зэв, ойрдын Хар хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв. Эзэн бусад зургаан сайдаа авч мөр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг өлгийлж явтал эзний дороос Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу мэргэнийг харж өгүүлрүүн: "Yй Чуу мэргэн, байз! Эзэн хаан төлөө ингэж зүтгэдэг билүү! Нүхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?" гэвэл, Чуу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрүүн: "Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна" гэвэл, эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн, шунхан зэвийг сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргүүлэн татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргүүлэн чиглүүлж, дайсны тэргүүнийг тас харваж, зээрд халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж үзвэл нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч аваад салдархилан түшиж бамбайгаа алдалгүй барьж зогсоно. Боорчи урагшаа алалдаж байх зуур, хойшоо харж түүнд өгүүлрүүн: "Эр хүн ганц суманд унадаг билүү? Эврээ цохиолсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?" гэвэл, Борохул, мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгүй байлдаж явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хүнийхээ хүүрийг авч дутаав. Эзэн зарлиг болруун: "Буруу хандсан дайсныг яах билээ?" гэвэл Боорчи өгүүлрүүн: Нэхье" гэвэл, тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гүйцээд, олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хүнийг алав. Хоёр зуун хүн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав. Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: "Эрэмгий сайнаар Суут богд Чингис хаан, үд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ ирж энх амгалан суув. А.то] Нүцгэн баарины Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж бариад, тэр, морь унаж үл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмүжинд хүргэхээр] авч явахад Таргудай-Хирилтугийн хөвүүд, дүү нар нэхэж булаан авахаар ирэв. Тэднийг ирмэгц Ширээт өвгөн, хөдлөн ядах Таргудайг хөлбөрүүлэн унагаж, гэдрэг харуулан хэвтүүлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж өгүүлрүүн: 150. Түүний хойно, Чингис хааныг Дэрсүд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха хамбу нөхөрлөхөөр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд түмэн түбэгэн, олан Дунгайд Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд Есүхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дүү нарыг алаад авга Гүр хантай эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун хүнтэй арайхан зугтаж, Есүхэй ханд ирвэл, Есүхэй хан, түүнийг асран тэтгэж, өөрийн биеэр цэрэг авч мордоод, Гүр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба эд малыг Ван ханд өвч өгсний тул анд амраг бололцсон билээ. 151. Түүний хойно Ван ханы дүү Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан, Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж, гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гүр ханд очив. Тэр хантай бас эв тасраад Уйгурын хот, Тангудын балгасаар хэсүүчлэн явж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр арай гэж Гүсэүр нуурт хүрч ирвэл, урьд Есүхэй баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сүхэхэй жэүн хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан өөрөө тосож аваад өлсөж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж өгөөд өөрийн хүрээнд агуулж тэжээв. Тэр өвөл хамт нүүж Чингис хаан Хубахаяад өвөлжив. 152. Тэр цагт Ван ханы дүү ноёдын хэлэлцсэн нь: Yүнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг ишгэн дах өмсөж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нүдэж амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж, хөвүүнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван настай байхдаа эхийн хамт баригдаж очоод түүний тэмээг хариулж явжээ. Тэндээс Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Түүний хойно найманаас айн дутааж, Сартаул газрын Чуй мөрнөө хар Хятадын Гүр ханд очив. Тэнд нэг жил болоод бас зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн (ямааг дэлэвчлэх буюу ишигний хошууг шөрөглөн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой, Тэмүжинд ядаж ирвэл, Тэмүжин хөвүүн, гувчуур татаж түүнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвөртөлж явна" гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн үгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж чадахгүй тул хамаг сонссоноо айлтгав" гэжээ. Тэр үгийг хэлэлцсэн Элхудур, Хулбари, Арин тайж зэргийн дүү ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дүү Жаха хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дүү нараа Ван хан нэгэн гэрт оруулж өгүүлрүүн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ? Та нар муусайн юу гэж бодов?" гээд нүүрт нь нулимж, гэрт байсан ард цөмийг босгон нулимуулж, тэдний хүлгийг тавиулав. 153. Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмүргэ гэдэг газар байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: "Дайсныг дарах цагт олзонд бүү саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хүрвэл анх довтолсон байрандаа даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгүй хүнийг алтугай" гэж ийм засаг тогтоож зарлав. Далан нэмүргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав. Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилүгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул зөрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн үгэндээ хүрсэнгүй, тогтоосон цаазыг дагасангүй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг бүрнээ хураан авахуулав. 154. Татаарыг сөнөөж, бүгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн нь: гэж зөвлөлдөж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгүтэйгээс асууруун: "Та нар ямар үг зөвлөлдөв?" гэвэл Бэлгүтэй өгүүлрүүн: "Та бүгдийг тэнхлэгийн цүүд хэмжиж, түүнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов" гэв. Бэлгүтэйн энэ үгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав. Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргүүд маш хохиров. Бэхлэлтэд цугласан татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хүн тутам "Дэр авч үхье" гэж хутга ханцуйлж байсан тул түүнээс бас манай цэргүүд их хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан зарлиг болруун: "Бид ургаараа их зөвлөлдөөн хийснийг Бэлгүтэй гаргаж хэлээд бидний цэргүүдэд маш их хохирлыг учруулав. Yүнээс хойш их эе зөвлөлдөөнд Бэлгүтэйг бүү оруул. Зөвлөлдөөн хийж байхад, Бэлгүтэй, гаднах үйлийг захирч, хэрүүл ба хулгай худлын заргыг шүүж байтугай. Зөвлөлдөөн төгсөж, сархад уусны хойно Бэлгүтэй Даридай хоёр сая орж болно" гэж зарлиг болов. 155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есүгэнийг Чингис хаан өөрийн хатан болгож авав. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж өгүүлрүүн: "Хаан соёрхвол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохиолдох гоо бүлгээ. Гагцхүү саяын будлианд хааш одсоныг мэдэхгүй" гэвэл Чингис хаан өгүүлрүүн: "Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү?" гэв. Есүгэн хатан өгүүлрүүн: "Хаан соёрхож, эгчийг минь авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ үгэнд Чингис хаан тунхаг зарлаж эрүүлбэл Есүй хатан, өөрийн хүргэнтэй хат ойд дутааж явахыг бидний цэргүүд үзэж Есүй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есүгэн хатан, эгчээ үзээд хэлсэн үгэндээ хүрч босоод суусан сууриндаа суулгаж, өөрөө доод этгээд (доод тал)-д суув. Есүгэн хатны хэлсэнтэй адил, Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан анхааран өршөөж, хатдын зэрэгт суулгав. 156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан, гэрийн гадна Есүй хатан, Есүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есүй хатан ихэд санаа алдав. Yүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирүүлээд өгүүлрүүн: "Та хоёр энд чуулсан бүх ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн" гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггүй үлджээ. "Чи юун хүн бэ?" гэж асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бүлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж ирээд олон ардын дотор танигдахгүй биз гэж санаж явлаа" гэв. Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж ганцаар тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж хядсан биш үү. Юунаас буцна. Нүднээс далд болго" гэсэнд түүнийг даруй алав. 157. Мөн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан, мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин төхүмийн зүг үлдэн хөөж, Тогтоагийн их хөвүүн Төгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хөвүүний нь харъяат иргэдийн хамт эзлэн авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс өгөв. 158. Түүний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хүчүгүдийн Буйруг хантай байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хүрвэл, Буйруг хан байлдан ядаж, Алтай даван хөдлөв. Чингис хаан Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг нэхэж Алтай давуулан Хумшингирийн Yрүнгү гол уруу хөөж явав. Гэтэл, тэдний Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хөөгдөж уул өөд дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Yрүнгү гол уруу хөөн оруулж, Хишилбаши нуурт гүйцэж түүнийг тэнд сөнөөв. 159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хүгсэү сабраг баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис хаан Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт үдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шөнийн цаг Ван хаан, буусан газартаа гал түлж орхиод, Хар сүүл голыг өгсөн хөдөлжээ. 160. Тэр шөнө Жамуха, Ван хантай хамт хөдөлж яваад Ван ханд өгүүлрүүн: "Тэмүжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс хөдлөв. 161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд хаясан байна" гээд Чингис хаан хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгүй явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар төвөг учруулсныг мэдсэн боловч, үүнийг нэг ч хүнд хэлсэнгүй. 162. Найманы Хүгсэү Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгүмийн эм, хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтү амсар гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хөвүүн, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хөдлөөд эцэгтээ нийлэн очив. 163. Ван хан, найманы Хүгсэү сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж хэлүүлсэн нь: "Найманд эд хөрөнгө ба эм, хөвүүдээ булаагдав, би. Хөвүүн чамаас дөрвөн хүлэг баатраа ирүүлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хөрөнгийг аварч өгнө үү" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дөрвөн хүлэг баатрыг ирэхийн урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж баригдахад хүрч байтал, Чингисийн дөрвөн хүлэг очиж түүнийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд бүгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хан өгүүлрүүн: "Урьд Тэмүжиний сайн эцэг Есүхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн билээ. Одоо хөвүүн Тэмүжин бас дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдсан улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтүгэй" гэв. 164. Бас Ван хан өгүүлрүүн: 165. Түүний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зүчид Сэнгүмийн дүү Чаур бэхийг гуйж, бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг арилжин өгье гэж гуйвал, Сэнгүм биеэ ихэмсэглэн сэтгэж өгүүлрүүн: "Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг доромжлон хэлж, Чаур бэх дүүгээ өгөхийг зөвшөөрсөнгүй. Yүнд Чингис хаан дотроо Ван хан, Нялха-Сэнгүм хоёрт дургүй болжээ. 166. Тэгж дургүй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха, Алтан, Хучар, Хар хятадын өвөгжин ноёхон, Сүбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар эелдэн нийлэлдэж нүүгээд Жэжээр өндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-Сэнгүмтэй уулзаад, Жамуха ховлон өгүүлрүүн: "Миний анд Тэмүжин, найманы Даян ханд элч илгээж үргэлж харилцаатай байдаг билээ. 167. Эдгээр үгийг Нялха-Сэнгүм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хүнээр хэлж илгээв. Энэ үгийг Ван хан сонсоод өгүүлрүүн: "Тэмүжин хөвгүүнд тийм муу сэтгэж яаж болно? Бид, Тэмүжин хөвүүнээр тулгуур болгож байгаа атал, түүнд муу санавал тэнгэр биднийг таалахгүй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хүн билээ. Тэр дэмий зөв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгүмийн хэлүүлсэн нь: "Амьд хүн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггүй билээ?" гэж дахин хүн явуулж хэлүүлж ядаад эцэст нь өөрийн биеэр ирж эцэгтээ өгүүлрүүн: "Одоо чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгүй байна. Хэрэв хан эцэг чамайг цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж хураасан улс, зүдэж байгуулсан төрий чинь бидэнд мэдүүлэхгүй болуузай" гэжээ. Ван хан өгүүлрүүн: "Yр хөвүүнээ яаж хөнөөх вэ? Yнэхээр тулгуур болж байгаа түүнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг үл таалах болно" гэвэл, хөвүүн Нялха-Сэнгүм уурлаж үүд хаян гарав. Жич, Ван хан, хөвүүн Сэнгүмийг хайрлаж урьж ирүүлээд өгүүлрүүн: "Тэнгэрт үл таалагдахаас айж хөвүүнээ яаж хөнөөх вэ? гэсэн билээ. Та нар чадах бол юу үйлдэхээ өөрсдөө мэдтүгэй" гэжээ. 168. Тэндээс Сэнгүм өгүүлрүүн: "Мөнөөхөн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан билээ. Одоо "Багалзуур ид" гэж өдөр болзож ирүүлээд түүнийг барьж авъя" гэв. ("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн үг биз. Залуу эр эм гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног хонины хүзүү багалзуурыг хувааж идэх заншил Монгол газар одоо ч хүртэл байна. Хүзүү багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг тул үүгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр эм болох хурим хийе гэсэн үг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг өгье. Багалзуур идэхээр ирэгтүн" гэж Чингист хүн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван хүн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг өгүүлрүүн: "Мөнөөхөн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж өгсөнгүй билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг тоохгүй байсан хүмүүс, гэнэт яагаад Чаур бэхийг өгөх болов? Yүнд сэжигтэй явдал байна. Хөвүүн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?" гэсэнд Чингис хаан, түүний үгийг авч өөрөө очсонгүй, Бухатай, Хиратай хоёрыг "Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай Хиратай хоёрыг очмогц, Сэнгүм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч баръя" гэв. 169. Тийнхүү барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дүү Их-Чэрэн гэртээ ирж өгүүлрүүн: "Маргааш өглөө Тэмүжинийг барихаар шийдэв. Энэ үгийг хүргэсэн хүнд Тэмүжин юугаа ч хайрлахгүй өгөх биз" гэвэл, түүний эм Алахчит өгүүлрүүн:"Чиний энэ дэлэм үг, алд хэл чинь юун болно? Хүн сонсож үнэмшүүзэй" гэв. Энэ үгийг сүү хүргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд нөхөр адууч Хишилигт Чэрэнгийн үгийг хэлбэл, Хишилиг өгүүлрүүн: "Би бас очиж учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэгийн хөвүүн Нарийн-гэгээн, гадна сууж сумаа зүлгэж байна. Нарийн-гэгээн өгүүлрүүн: "Манайхан сая юу гэж ярьсан бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч Хишилигт өгүүлрүүн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж авчир. Уяж хоноод өглөө эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд өгүүлрүүн: "Тугаар (сая)-ын чинь хэлсэн үнэн болов. Одоо бид хоёр, Тэмүжинд хэл хүргэе" гэж үг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн гадна уяад мөн үдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ түлж чанаад мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шөнөдөө Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-Чэрэнгийн өгүүлсэн үг ба түүний хөвүүн Нарийн-гэгээний сумаа зүлгэж бэлдэжбайсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бүх үгийг Чингис хаанд хэлж өгөв. Бас Бадай Хишилиг хоёр өгүүлрүүн: "Чингис хаан соёрхвол, бидний үгэнд эргэлзэх явдалгүй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж тогтсон нь магадтай үнэн" гэв.
170. Түүнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын үгийг итгэж, мөн шөнө шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хүмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив. Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хүрч үдлэн буув. Тэнд үдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг үзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, үнээр Мау өндрийн өврөөр Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг үзэж, Ван хан нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас үзээгүй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван хан, Жамухаас асууруун: "Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдаж чадмаар ямар хүмүүс байна?" гэвэл, Жамуха өгүүлрүүн: "Урууд, мангууд нар түүнийг дагаж байгаа. Бодвол тэд байлдах биз. Тойрч ирээд Тэр үгийг сонсоод Ван хан өгүүлрүүн: "Тийм бол бид анханд Хадагиар толгойлуулан, Жүрхиний баатруудыг оруулъя. Түүний хойноос түмэн түбэгэний Ачиг-Ширүнг оруулъя. Түүний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя. Түүний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмүн тайж довтолтугай. Түүний хойноос бидний их гол хүчин оръё" гэв. Бас ван хан өгүүлрүүн: "Жамуха дүү чи бидний бүх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха, олноос онцгой гарч нөхдөдөө өгүүлрүүн: "Ван хан, бүх цэргээ намайг захир гэж байна. Би Тэмүжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ. Yзвэл, Ван хан, надаас хэтрэхгүй дорой бөгөөд түр нөхөрлөх хүн байна. Тэмүжин андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр (далдуур) хүн явуулж хэлүүлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмүжин хөвүүнд бидэнтэй байлдах ямар хүн бий?" гэж асуувал, би: "Уруул Мангуд тэргүүтэй хэцүү баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жүрхиний баатруудыг манлай болгож томилов. Түүний хойноос Түмэн Түбэгэний Ачиг-Ширүнг томилов. [Түүний хойноос] Олан дунгайдыг томилов. Түүний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён Хориширэмүн тайжийг томилов. Түүний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дүү, эдгээр бүх цэргийг захир" гэж надад итгэж хэлнэ. Yүнээс үзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргүүдээ өөрөө захирч үл чадна. Би Тэмүжин андтай урьд байлдахад давдаггүй билээ. Гэтэл Ван хан, надаас дорой хүн байна. [Иймийн тул] Анд чи бүү ай. Хатууж" гэж илгэжээ. 171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгүлрүүн: "Уруудын Жорчидай авга чи юу гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд Мангудын Хуилдар сэцэн өгүүлрүүн: "Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй" гэв. Жордийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй" гэв. Жорчидай өгүүлрүүн: "Чингис хааны өмнөөс бид урууд, мангуд манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж байтал, Жүрхинээр толгойлуулсан дайсан хүрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд нар угтан байлдаж Жүрхинийг дарав. Гэтэл бас Түмэн түбэгэний Ачиг-Ширүн довтолж ирэв. Ачиг-Ширүн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос унагав. Yүнийг үзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд цэргээ удирдан байлдаж, Түмэн түбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд эсэргүүцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмүн тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмүн тайжийг мохоож дарахад Сэнгүм, Ван хан эцгээс зөвшөөрөл авалгүй эсэргүүцэн байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгүмийг шархтаж унахад хэрэйд бүгдээр түүн дээр цуглаж очив. Тэднийг ийнхүү дарж шингэх наран, уул ташиж байхад манай цэрэг эргэж шархтсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд мөн үдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов. 172. Тэнд хоноод маргааш үүр цаймагц, (хүмүүсээ) бүртгэвэл Өгэдэй, Борохул, Боорчи гурав үгүй ажээ. Чингис хаан өгүүлрүүн: "Өгэдэйтэй итгэлт нөхөр Боорчи Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, үхэвч тэр хоёр түүнээс хагацахгүй" гэв. Манай цэргүүд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл байлдъя" гэж цэргээ бэлхэн байлгав. Өдөр гэгээн болоход хойноос нэг хүн хүрч ирэв. Yзвэл Боорчи ажээ. Чингис хаан, өвчүүгээ дэлдэж: "Мөнх тэнгэр мэдтүгэй" гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгүүлрүүн: "Байлдаанд миний морь шархтаж унасан тул, би явган гүйж явтал хэрэйдүүд Сэнгүмийн дээр цуглаж байх чөлөөгөөр ачаагаа хөглүүлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хүрч ирэв" гэв. 173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хүн айсуй харагдав. Yзвэл, нэгэн хүн мэт байтал, дор нь хүний хөл мэт юм унжилзаж байна. Хүрч ирэхэд үзвэл, Өгэдэйн хойно Борохул сундалж (Өгэдэйг Борохул, эмээл дээрээ дүүрч) ирэв. Борохулын амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хүзүү суманд шархтсан тул Борохул, түүний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нөжийг завжаар цувируулж ирэв. Чингис хаан үзээд нүднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж, даруй гал түлүүлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч уулгаад, дайсан ирвэл байлдъя гэж хүлээж байв. Борохул өгүүлрүүн: "Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зүг цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын тэр үгийг сонсоод: "Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхүү дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй шилүгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмүргэ хүрэв. 174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвүүдээс салж хагас болж ирэв. Хадаан-Далдурхан ирээд Ван ханы үг гэж өгүүлрүүн: "Ван хан, хөвүүн Сэнгүмийг энгэсэг хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь: 175. Чингис хаан, тэрхүү Далан нэмүргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ бүртгэж үзвэл, хоёр мянган зургаан зуун хүн байна. Yүнээс нэгэн мянган гурван зуун хүнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нүүв. Нөгөө нэгэн мянган гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нүүв. Тэгж нүүж явах замдаа хүнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгүй байтал, Чингис хааны ятгасан үгийг үл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шарх үгдэрч наснаас нөгчив. Түүнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар оршуулав. 176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгүүлрүүн: "Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хүртэл зээгийн зүсээр, охины өнгөөр явна гэх тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргүүцвэл байлдаж эзлэгтүн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл, хонгирад нар түүнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт хөндсөнгүй. 177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нүүж Түнхэлэг горхины зүүн этгээдэд хүрч буугаад Архай Хасар, Сүхэхэй Жэүн хоёрыг элч болгон томилж [Ван ханд] хэлүүлсэн нь: "Бид Түнхэлэг горхины зүүн этгээдэд буув. Энд өвс сайн ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгүүлтүгэй: "Хан эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвүүд, муу бэрүүд биднийгамар унтуулахгүй юунд айлгаж байна? гэж хэлэлцсэнгүй билүү? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгүй, ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгүй, муу боловч сайнаас дордохгүй [чамд нөхөр түшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн арал хугарвал, үхэр түүнийг чирч чадахгүй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билүү? Хоёр хүрдтэй тэрэгний нэгэн хүрд эвдэрвэл явж чадахгүй. Тэр мэт нэгэн хүрд чинь би биш билүү? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвүүний эх гэж чи хан болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дүүгээ алав. Би чиний дүү Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгэ ханд очиж амь хоргодов. Дүү нараа алав гэж Гүр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун хүн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав, чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур үжин охиноо бялдуулчлан өгч, Хараун-хавчлаас гараад Есүхэй хан эцэгт минь ирж: "Авга Гүр хаанаас улсыг минь аварч өг" гэж гуйсанд, Есүхэй хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тулд тайчуудын Хунан Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа Гүр ханыг [дарж түүнийг дөнгөж] хорь гучин хүний хамт Хашин (тангуд) оронд дутаалгаж, чиний улсыг аварч өгсөн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд Есүхэй хэн эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ хүргэсэн тусыг чинь ургийн ураг хүртэл [мартахгүй] ачийг хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтүгэй" гэж биширч хэлсэн билээ. Түүний хойно [чиний дүү] Эрх-хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи улсаа орхиж, цөөн хүнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гүр ханыг Сартаулын нутаг Чүй мөрөнд байхад хүрч очоод тэнд нэгэн жил бололгүй бас Гүр ханаас салж, Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус ханаж идсээр ганц сохор халиун морьтой хүрч ирэв, чи. Есүхэй хан эцэг минь, чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сүхэхэй хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бүрги эргээс угтан мордож, Гүсэүр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж өгсөн ба урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг хөвүүн бололцсон биш билүү? Тэгээд тэр өвөл чамайг бид хүрээн дотроо оруулж тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сүүл гэдэг газар хатгалдаж, Тогтоа бэхийг Баргужин төхүмийн зүг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба хүнс тариа хүртэл цөмийг авч энэ бүгдийг би хан эцэг чамд өгсөн билээ. Бид маргааш өглөө нь үзвэл, чи буусан газраа үгүй болсон тул "Биднийг энэ орхисон гал мэт хаясан ажээ" гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хүгсэү сабраг баатар нэхэж очоод Сэнгүмийн эм хөвүүд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг Тэлээтү амсар гэдэг газар байх үед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу Чулуун хоёр, тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин төхүмийн зүг дутаан хөдлөв. Тэр цагт чи: "Найманы Хүгсэү сабрагт эд хөрөнгө албат иргэдээ булаагдав. Хөвүүн минь дөрвөн хүлэг баатраа явуулж тусална уу"гэж гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгүй, даруй Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хүлэг баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгүм байлдаж байгаад мориныхоо гуяыг шархтуулж баригдахад хүрч байтал миний дөрвөн хүлэг баатар хүрэлцэн очиж Сэнгүмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвүүд сэлтийг аварч өгөв. Тэр цагт хан эцэг чи биширч өгүүлрүүн: "Хөвүүн Тэмүжин дөрвөн хүлэг баатраа явуулж, миний алдагдан барсан улсыг аварч өгөв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хүргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа Хулбари-хури Итүргэн хоёр элчийг томилон ирүүлж хэлтүгэй. Энэ хоёрыг эс явуулбал ондоо хүнийг илгээвч болно" гэж илгээв. 178. Ван хан энэ үгийг сонсоод өгүүлрүүн: 179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлүүлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хөх хундагаар (айраг) уух бүлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан биз. Одоо чи хан эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа бололтой) Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлүүлсэн нь: "Та хоёр намайг тэвчиж шууд урвах гэв үү? Мэхлэн урвах гэв үү? Хучар чамайг Нэгүн тайжийн хөвүүн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг Хотала хан, бид бүхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгүй. Бартан баатрын хөвүүдээс ахмад үеийн хүмүүс болох тул Сача Тайчу хоёрыг хан бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгүй]. Та нарын алин нь ч хан болохгүй тул би та нарт хан өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би 180. Бас Чингис хаан, Тоорил дүүдээ өгүүл гэж өгүүлрүүн: "Чамайг дүү гэсний учир нь урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвүүн Сүбэхэй боол бүлгээ. Сүбэхэй боолын хөвүүн Хөхөчү-хирсаан. Хөхөчү-хирсааны хөвүүн Ехэй-хонтагар бүлгээ. Ехэй-хонтагарын хөвүүн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдүүлэхгүй нь лавтай биз. Иймийн тул чамайг дүү гэж нэрийднэ. 181. Бас Чингис хаан, Сэнгүм андад өгүүл гэж өгүүлрүүн: "Би эцгийн дээлтэй төрсөн хөвүүн ажээ. Чи нүцгэн төрсөн хөвүүн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил асардаг, үүнд Сэнгүм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн элгийг эмгэнүүлэхгүй, зүрхийг зүдүүлэхгүй, өглөө үдэш орж гарч санааг баясган, сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа үл тавин, хан эцгийг амьд байтал хан болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгүм анд чи Билгэ бэхи Тодойн хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас өгүүлрүүн: "Надад хан эцэг, Сэнгүм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширүн, Хачиун тус бүр хоёр хүнийг элч болгож ирүүлнэ үү" гэж Архай Хасар, Сүхэхэй жэүн хоёрт энэ үгсийг цээжлүүлж илгээв. Энэ үгийг сонсоод Сэнгүм өгүүлрүүн: "Саяхан миний эцгийг хядагч өвгөн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас намайг Тогтоа бөөгийн сартаул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ үгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн үг байна. Yүнд ямар ч эргэлзэх зүйлгүй. Билгэ бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс Архай Хасар буцаж харьсан ба Сүхэхэй жэүний эм хөвүүд, Ван ханы хүрээнд байсан тул буцахаас зүрх халширч тэнд хоцров. Архай хүрч ирээд тэдний үгсийг Чингис хаанд өгүүлэв. 182. Тэндээс Чингис хаан нүүж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргүнэ мөрний орчим нутаглах ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хүн, цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан түүнтэй уулзав. 183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар өөрийн эм ба Егү Есүнхэй Туху гурван хөвүүнээ Ван ханытэнд орхиж, өөрөө хэдэн нөхөдтэй гарч, ах Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангүй шир шөрмөс идэж яваад сая Чингис хаанд ирж нийлэв. Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж, Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын үг гэж хэл гэж өгүүлрүүн: 184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хүрч, Хасарын үг гэж дээрх үгийг хэлэв. Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан хоёрынүгийг сонсоод Ванхан өгүүлрүүн: Тийм бол Хасар иртүгэй. Итгэмжит хүнд Итүргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхүү Итүргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт уг болзсон Аргал хохи гэдэг газар хүрч ирээд их бараа (олон хүн, мал)-г үзэж Итүргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж гүйцэвч барьж чадахгүй, өмнө хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул хойноос арай гэж сум хүрэлцэх газар ирж, Итүргэний алтан эмээлт хар морины гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итүргэнийг Халиудар, Чахурхан хоёр барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итүргэнээс үг асуусангүй. "Хасарт авч оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итүргэнтэй үг хэлэлцсэнгүй дор нь цавчиж орхив. 185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд өгүүлрүүн: "Ван хан болгоомж ажиггүй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шөнө дүлд бүчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ үгийг зөвшөөрч, Жорчидай Архай хоёрыг хайгуул болгон тэргүүн явуулаад дараа нь бүгдээр шөнө дүлэн явж Жэжээр өндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бүслэн авав. Гурван шөнө, гурван өдөр турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Yзвэл, Ван хан Сэнгүм хоёр үгүй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгүй. Ингэж байлдсан нь Жүрхиний Хадаг баатар байсан ажээ. Хадаг баатар орж ирээд өгүүлрүүн: "Тус (өөрийн) ханаа яахин барьж алуулахгэж тэвчин ядаж, түүний амийг арчлахын тул гурван өдөр, гурван шөнө байлдав. Одоо түүнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намайг үхүүлбэл үхье. Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хүчээ өгье" гэв. Чингис хаан, Хадаг баатрын үгийг зөвшөөж зарлиг болруун: "Өөрийн ханыг орхихгүй, түүний амийг аврахын тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хүн байна" гээд амийг соёрхож, Хадаг баатар ба Жүрхин овгийн зуун хүнийг Хуилдарын үхсэний тул Хуилдарын эм хөвүүнд зарц болгож өгөв. Тэндээс хөвүүн үр төрвөл Хуилдарын ургийн ураг хүртэл дагаж хүчээ өгтүгэй. Охин үр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгүй. Тэдний хөвүүд охид Хуилдарын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай"гэж соёрхон зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга үгээ) хэлсний тул Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зүтгэсний тул түүний ургийн ураг хүртэл өнчдийг тэтгэх хишгээс хүртэж яв" гэж зарлиг болов.
186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зүг зүг хувааж авав. Сүлддэй овгийн Тахай баатрын зарц болгож нэг зуун жүрхинийг өгөв. Бас Ван ханы дүү Жаха-хамбуд хоёр охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дүү Сорхагтанийг хөвүүн Толуйд өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангүй, харин Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв. 187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг хоёрт олгож 188. Ван хан Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхүн ус гэдэг газар Ван хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хүнтэй тохиолдов. Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мөн" гэж хэлсэн боловч тэр таньсангүй ба үнэмшсэнгүй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгүм Дидиг сахалын Нэхүн усан дээр очилгүй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд Сэнгүм, мориноос бууж морио агтач Хөхөчүд бариулаад, хуланг мярааж одов. Сэнгүм, агтач Хөхөчү, Хөхөчүгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл агтач Хөхөчү, Сэнгүмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал түүний эм өгүүлрүүн: 189. Найманы Таян ханы эх Гүрбэсү өгүүлрүүн: "Ван хан, эртний их хан билээ. Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн, Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж, идээ шүүс өргөн, бэрээд (бэрүүд)-ээ бэрлүүлж, хуур хуурдуулж, идээ шүүс тавьж, хундага өргүүлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан хилэгнэж хэмхчин гишиглүүлэв. Yүнд Хүгсэү сабраг өгүүлрүүн: "Yхсэн ханы толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь: 190. Эдгээр үгийг сонсоод Хүгсэү сабраг баатар өгүүлрүүн: "Та хэтэрхий их үг хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хүгсэү сабраг хэдийгээр ятгавч [үгийг сонссонгүй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн Алахуш-дигитхурид томилон явуулж хэлүүлсэн нь: "Энэ дорно зүгийн цөөн монгол омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр үгэнд Алахуш-дигитхури өгүүлрүүн: "Би чиний баруун гар болж чадахгүй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт элчээ зарж Чингис хаанд хэлүүлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай" гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба Түлхинчэүд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч Ю-Хунан ирж хэл хүргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар "Яах вэ?" гэж зөвлөлдвөл, олон хүн өгүүлрүүн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагүй [намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён өгүүлрүүн: "Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм мэдээг сонсоод зүгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй байлдаар мордъё. Хөдлөлгүй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр үлдэх бишүү. Байлдсаны хойно тэд дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхүү мөнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв. Бэлгүтэй ноён өгүүлрүүн: 191. Бэлгүтэй ноёны энэ үгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа Хүдгэрээс нүүж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг ардаа бүртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён, арваны ноён ба [тэргүүлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху чэрби, Өэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сүйхэтү чэрби энэ зургаан чэрби түшмэлийг тэнд томилов. Цэргүүдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад, бас наян хэвтүүл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн (ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, үүнд мянганы ноёд, зууны ноёдын хөвүүд дүү нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвүүд дүү нарын дотроос эрдэм чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг өршөөн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах өдөр өмнө минь явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг болов. Бас "Далан торгуудыг Өэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зөвлөж явтугай!" гэв. 192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар өдөр бүр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаад уг үүргээ нар шингэхийн урьд хэвтүүлийн хүмүүст шилжүүлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтүүлийн хүмүүс шөнө ээлжээр үүдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг өглөөний хоол идмэгц ирж хэвтүүлийн хүмүүсээс үүрэг хүлээн авч, урьд ёсоор сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван өдөр, гурван шөнө жасаалан явж дуусаад гурван шөнө (амарч) хонотугай! Хорчин нар хэвтүүлийн үүргийг гүйцэтгэж сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргүүдээ мянга мянгаар хуваарилж дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтүүл, далан торгууд, хишигтэн нарыг томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж, Хутуг бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн татаар, хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид]. 193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож явуулав. Тэр хоёр явж Саарь хээрт хүрч, Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад "Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хүрч буугаад "Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь: "Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хүн тутам эр бүр шөнө таван анги гал түлж галаар сүр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч үзээгүй танхи хүн гэнэ. Бид галаар сүрдүүлэн тэднийг гөлрүүлж байх завсар бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хүчинд нь хүртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж дуртгавал, энэ үгийг зөвшөөрч Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг түлэгтүн" гэж цэргүүдэд тушаал тунхаглав. Цэргүүд Саарь хээрт тарж буугаад амьд хүн бүр таван анги гал түлэв. Найманы харуул, Ханхарханы тэргүүнээс шөнө олон галыг үзэж "Монгол цөөн гэсэн биш билүү? Одноос олон гал ноцож байна" гэж Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хүргүүлэв. Бас Таян ханд мэдүүлсэн нь: "Монголын цэргүүд Саарь хээрийг дүүртэл буужээ. Өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Өдөр өндөр ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал ноцоож байна)" гэж илгээв. 194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ хэлийг аваад Хүчүлүг хан хөвүүндээ хэлж илгээрүүн: "Монголын агт туранхай ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид, 195. Түүнд Таян хан хилэгнэж өгүүлрүүн: "Yхэх амь, зовох бие бүгд нэгэн адил биз ээ. Тийм бол хатгалдъя" гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг гэтэлж, Наху гүний зүүн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хүрч ирэхэд Чингис хааны харуул үзэж, "Найман хүрч айсуй" гэж хэл хүргэвэл үүнийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн гарз гарна" гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа 196. Жамуха, Таян ханд ийм үгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд хүн явуулж хэлүүлсэн нь: Бид нөхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох хирд Наху гүний уулыг бүсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд буруулан дутаах гээд Наху гүний уулан дээрээс халтиран унаж, нурсан түлээ мэт бие биеэ даралцаж ясаа хэмхчиж үхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хүнд шархтсан тул даруй үхэв. Рашид]. Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж, Тамир гол хүрч нэхсэн цэрэгт гүйцээгдээд хүмрээ бэхлэлтийг барьж байлдсан боловч бас тэсвэрлэсэнгүй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив. Найманы улс иргэнийг Алтайн өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. [Жамуха баруун зүг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд, дөрвэн, тайчууд хонгирад тэргүүтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны эх Гүрбэсү хатныг Чингис хаан авчруулж өгүүлрүүн: "Чи Монгол хүнийг муухай үнэртэй гэдэг бил үү? Чи одоо юунд ирэв? гэж түүнийг Чингис хаан өөрөө авлаа. [Таяаны аймгаас нэг хүн дутаав. Хасар түүнийг амьдаар барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Yзвэл, өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: "Танай олон аймаг цэрэг цөм маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?" гэвэл, тэр хүн өгүүлрүүн: "Миний бие, тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хуучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар өгүүлрүүн: "Чи аль овгийн хүн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хүн өгүүлрүүн: "Би язгуураас уйгур газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг юунд хэрэглэнэ?" Тататунга өгүүлрүүн: "Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүжинд мэдүүлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхүү Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого тэргүүтэн олон зүйл бичиг утга заалгаж удалгүй сурав. Мэргэн гэгээний Алтан товчийн 23 дугаар бүлэгт бий]. 197. Мөн хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвүүн ба цөөн хүнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвүүн Өгэдэйд өгөв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр-Yсүн гэгч хүн [байлдах саналгүй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Yсүн учирч өгүүлрүүн: "Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна" гэвэл, Наяа ноён өгүүлрүүн: "Охины чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хүлээ" гэж дуртгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Yсүн хоёр, Хуланыг авч Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртэ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ Хуланыг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж засаглан шийтгэх гэж байтал, Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах болзошгүй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Хай энэ Наяатай учирсан минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй"гэжээ. Бас Наяа ноёнөгүүлрүүн: Хүчүлүгийн дутаасан ба жамухын дарагдсан нь
198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Сорхон-шарын хөвүүн Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргидийг бүсэл" гэж илгээв. Тогтоа хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан, улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ. Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хүн нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтэн мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов. Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай, Тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж дээрэмдүүлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зүг зүг дуустал хуваарилав. 199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүн Худу, Гал, Чулуун тэргүүтнийг нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь: Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрий чинь ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг үхүүлж хүүрийг оршуулав. 201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн барж Чингис хаан зарлиг болруун: 202. "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын үгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8. Хубилай, 9. Зэлмэ, 10. Түгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Yнгүр, 14. Чүлгэдэй, 15. Борохул, 16. Шигихутуг, 17. Хүчү, 18. Хөхөчү, 19. Хоргасун, 20. Yсүн, 21. Хуилдар, 22. Шилүгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28. Булугун, 29. Харачар, 30. Хөхөчос, 31. Сүйхэтү, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хүчүгүр, 35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мүгэ, 39. Бужир, 40. Мүнгүүр, 41. Долоодай, 42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрүхан. 47. Хөхө, 48. Зэв, 49. Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сүбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус, 56. Гэүги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62. Тогоонтөмөр, 63. Мэгэтү, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68. Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай, 75. Тобуха, 76. Ажинай, 77. Түйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хүргэн, 81. Хингиадай, 82. Буха-хүргэн, 83. Хурил, 84. Ашиг хүргэн, 85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн, 87, 88. Алчи хүргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хүргэн, 2 мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хүргэн, таван мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов. 203. Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: "Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг урьж авчир" гэсэнд Шигихутуг өгүүлрүүн: 204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би. Тэр тусы чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үрд хүртэл үүрд мялааж байя" гэж зарлиг болов. 205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: "Насан бага цагт найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айрагтай суулгаа хээр орхиж, миний оготор хонгор морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгүй орхиод яаравчлан надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгүйгээр шөнө турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хүлэг баатрын шинж энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв. Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж захиртугай" гэж зарлиг болов. 206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн эцэг) Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё" гэж гоо ван нэр өгөв. "Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн түмнийг мэдтүгэй" гэж зарлиг болов. 207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн: 208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: "Чиний бүтээсэн эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд тэргүүтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн, Дунгайд, Хориширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй. Жорчидай чиний хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол уруу нүүхэд Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус нь энэ мөн". Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: "Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл, 210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн: 211. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: "Жарчиудай өвгөн, үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад буруушаан яллахгүй" гэж зарлиг болов. 212. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай зөвшиж захирагтун" гэж зарлиг болов. 213. Бас Чингис хаан, Yнгүр буурчид өгүүлрүүн: "Мэнгитү хианы хөвүүн Yнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хүрээ болж 214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний нүүсэн нутгаас Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн цусы нь бүлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё" гэж зарлиг болов. 215. Бас "Охин ургаа соёрхол өгье" гэв. 216. Бас Чингис хаан, Yсүн өвгөнд өгүүлрүүн: "Yсүн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй, үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Yсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож байтугай" гэж зарлиг болов. 217. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт, өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй" гэв. 218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: "Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай" гэсэнд, Тоорил өгүүлрүүн: "Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай" гэж зарлиг болов. 219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: "Намайг өчүүхэн цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишүү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар соёрхлыг хүсч байна?" гэвэл, Сорхан-шар ба түүний хөвүүн Чулуун, Чимбай нар өгүүлрүүн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтүгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар, Бадай, Хишилиг та гурван дархан, 220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: "Ширээт өвгөн, Алан Наяа хоёр хөвүүний хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл түвтэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов. 221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож захирагтун гэв. 222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы ноён болгов. 223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв. 224. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч аугаа нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин торгуудын хамт бүгд түмэн хүн болгож өгтүгэй!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд, сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй, бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга морио бэлтгэж иртүгэй. Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд, хэрэглэх юмаа харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хувүүд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь, юмаа бэлтгэж иртүгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье" гэж зарлиг болов. "Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай" гэв. 225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов. Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч байтугай! гэж зарлиг болов. 226. "Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов. 227. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан хүнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ занчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхүү ахлагч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүн. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг хэвтүүлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь, өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуднударгадаж занчтугай гэв. 228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов. 229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл [манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр үдэш явж баригдсан биш үү? Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
230. Чингис хаан өгүүлрүүн: 231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгож илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу?" гэв. 232. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Ордны чэрбийн охид, гэрийн хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай. Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя" гэв. "Хорчин нар унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүгэй" гэв. "Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар үлдээтүгэй" гэв. 233. Бас Чингис хаан өгүүлрүүн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад атаархан зөрчиж, хэвтүүлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтүүлийн цэргийг байлдаанд үл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина. Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовч зүднэ. Нүүх суухад ордыг хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз" гэжээ. 234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтүүлээс сонсолцож оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай" гэв. "Хэвтүүл, чэрби нарын хамт эд уурсыг түгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нүүхэд Есөнтэй, Бүхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны баруун этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны зүүн этгээдэд явтугай" гэв. "Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зүүн этгээдэд явтугай" гэв. "Бүх хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав. "Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтугай" гэж зарлиг болов. 235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун: 236. Сүбээдэй баатар, төмөр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв. 237. Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт гүйцэж санаагаад ирэв. 238. Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж хэлүүлсэн нь: "Yүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье" гэж өчиж илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: "Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй" гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр ангид үл одно" гэж зарлиг болсон ажээ. А.то] 239. Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, түмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг газарчлан, түмэн ойрдын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д хүрэв. Зүчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд, Эди, Инал, Алдиэр, Өлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар булга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Төөлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав. Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж соёрхож, түүний хөвүүн Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн: "Хөвүүдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр сайтай явж хүрсэн газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд өгье" гэж зарлиг болов. 240. Бас Борохул ноёныг хорь түмд (хорь буриад) иргэнийг эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг үхсэний хойно түүний гэргий Ботохой тарган хорь түмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн тэргүүн үд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт залчирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун" гэж зарлиг болов. Дөрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сүвээр цөөн цэргийг явуулж сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх шантарвал жанчихын тулд хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр бүрийг сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг огтчин цавчуулж, хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа түмд иргэний орой дээрээс довтлон оров. 241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь түмдэд баригдаад Ботохой тарганы тэнд байсан ажээ. Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс хүүхнүүдийг авах гэж очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг түмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж дуусаад Борохулын хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв. Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв. 242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэнийг хувааж өгсөн нь: "Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг өгөв. Цагадайд найман мянган иргэнийг өгөв. Өгэдэйд таван мянган иргэнийг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэнийг өгөв. Алчидайд хоёр мянган иргэнийг өгөв. Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: "Өөрийн голомтыг сөнөөх мэт, өөрийн гэрийг эвдэх мэт болох бишүү. Сайн эцгийн чинь гэрээс болж үлдсэн ганц авга чинь бишүү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний ухаж мэдсэнгүйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив. 243. "Би, эх Отчигин хоёрт түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү Жунсо, Аргасун дөрвөн ноёдыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв". Бас Чингис хаан өгүүлрүүн: "Цагадай хэцүү догшин авиртай тул Хөхө-чос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж зөвлөж байтугай"гэж зарлиг болов. Өгэдэйд Илугай Дэгэй хоёрыгтушааж өгөв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв. 244. Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон хөвүүний дундахь нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон хонхотонд жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн: "Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?" гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван өдөр ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: "Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй" гэсэнд, Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхөчү хоёр, "Хасарыг барихаар одов" гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бүсий нь аваад байцаан асууж байв. Чингис хаан эхээ үзээд эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын ханцуйн хүлгийг өөрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: "Yүнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид, хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхийн минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү 245. Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: "Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ" гэж элч Сохорыг зодож, эмээлий нь үүрүүлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: "Элч Сохорыг илгээвэл зодоод явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв" гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж "Элч Сохорыг илгээдэг чинь зөв үү?" гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж өгүүлрүүн: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв. Хонхотны долоон хөвүүд өгүүлрүүн: "Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!" гэж Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн: "Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа үүнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж эмээлээ үүрч явган ирсэнд, би өөрөө очвол, долоон хонхотон, намайг энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлэв" гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн өмнө Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн: "Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүүс билээ? Урьд Хасарыг бүслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв?" Энэ ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна. 246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж хүнээр сахиулбал, гуравдугаар шөнө үүр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: "Дэв тэнгэр, миний дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов" гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха Алтан, Хучар нарын адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич "Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр бишүү""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг үгүй болсноос хойш хонхотны хөвүүд номхров. Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
247. Түүний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт хаалганаас баруун тийш байгаа] Yнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу- гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гүан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг хүрээд Зэв өгүүлрүүн: "Дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг үзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг дүүрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хүрмэгч Зэв гэдрэг эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ авч дарцаагаар хүрч ирээд хятадыг хөөж хархятад, зүрчид, жүйний шилдэг баатар цэргүүдийг дарж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дүн чан (Алтан улсын зүүн нийслэл, одоогийн Ляо ян) хотыг эзлүүлэхээр илгээв. Зэв, Дүн чан балгасанд хүрээд шууд эзэлж барахгүй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтөлгөө морьтой цэргийг шөнө турш давхиулж, Дүн чаныг санамсаргүй байхад нь дайран эзэлжээ. 248. Зэв, Дүн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бүслэн байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хүрэв үү? Монголчууд маш хүчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зүрчид, жүйний эрхэм цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо бид бас цэргүүдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагүй болохоос гадна, бидэнд итгэхгүй болж урваж дайсагнахад хүрнэ. Алтан хаан соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний буцсан хойн, жич өөр саналаа гаргаж зөвлөе. Моголын цэрэг, агт эндэх газрын халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хүүхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган хэлсэнд Алтан хаан, Вангин чансангийн энэ үгийг зөвшөөж, энэ ёсоор гүйцэтгэе гэж найрамдан, Чингис хаанд гүнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг Жунду-гээс гаргаж цэргийн хүмүүст даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргүүдийг гэдрэг татаж ирүүлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хүртэл Чингис хааныг үдэж гаргаад харив. Эд уурсыг манай цэргүүд өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаататаж явав. 249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан, Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хүрч очвол, Хашин улсын Бурхан (эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хүчээ өгье" гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: "Чингис хааны нэр алдрыг сонсож айн биширч байв бид. Одоо сүлдэт биеий чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна. Айн сүрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье" гэв. 250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж, их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсүүлж, олон тэмээг авав. Тийнхүү Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй Алтан хааныг элсүүлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсү үлэн харьж Саарь хээрт буув. 251. Бас түүний хойно, Жэү гуан (буюу Сүн улсын Жэү хаан)-д найрамдахаар илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан байтал, Жэү гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ?" гэж байлдахаар мордоод Чингис хаан, Дүн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр байлдуулав. Чингис хааныг Дүн гүан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж, Илэ, Хада, Хөвэгэтүр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хүч болгож, Улаан- дэгэлэнг магнайд явуулаад Дүн гүан боомтыг бэхэлж, давааг бүү давуулагтун! гэж Илэ Хада Хөвэгэтүр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дүн гүан боомтыг хүрвэл Хятадын цэргүүд уулыг бүрхэж, хөндийг бялхаж байна. Чингис хаан, Илэ, Хада, Хөвэгэтүр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй, Чигу хүргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргүүд хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин (Алтан улсын өмнөд нийслэл бөгөөд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай фин фу) хотод очиж суув. Yлдсэн цэрэг нь өлсөж үхэцгээсэн ба өөр зуураа алалцаж, хүний махыг идэлцжээ. Толуй, Чигу хүргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан ихэд сайшаав. 252. Чингис хаан, Хэ-си-вү-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв, Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв. Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лү шоу гэдэг сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд уурс, юмыг тоолуулахаар Yнгүр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав. Хада-д Шигихутуг өгүүлрүүн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Yүнийг би авахгүй" гэж Шигихутуг эс авав. Yнгүр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж ирэв. Тэнд Чингис хаан, Yнгүр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу өгөв?" гэж асуувал Шигихутуг өгүүлрүүн: "Алттай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи, Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин өгнө?" гэж би эс авав. Yнгүр Архай хоёр, өгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Yнгүр Архай хоёрыг маш буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан соёрхож, "Чи миний үзэх нүд, сонсох чих бишүү" гэж зарлиг болов. 253. Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр нэрт хөвүүнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв. Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч "Буцъя" гэж өөрөө Цавчаал боомтыг дайран буцах гэж Хасарт зүүн гарын цэргийг захируулан, далайн хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр хотыг дагуулж түүнээс цааш Зүрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану (одоогийн Өвөр Монголын зүүн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж орвол түүний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг огтлон одож, Таурын голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртүгэй! гэж илгээв. Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин хотыг оруулж, Зүрчидийн Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв. 254. Түүний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис хаан өгүүлрүүн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход Есүй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: "Хаан 255. Тэндээс Чингис хаан өгүүлрүүн: "Зүчийг тэгж хэлж яаж болно? Хөвүүдийн минь ахмад Зүчи бишүү? Хожим тэгж бүү хэлтүгэй" гэж зарлиг болов. Энэ үгэнд Цагадай мөшилзөж өгүүлрүүн: "Зүчийн хүч эрдмийг басамжлахгүй. 256. Чингис хаан (баруун зүг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч явуулж хэлүүлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишүү? Сараул улсад алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж илгээвэл, Бурханыг үг хэлэхийн урьд Аша хамбу өгүүлрүүн: "Хүч хүрэхгүй бол хаан юунд болов?" гээд туслах цэрэг өгсөнгүй омогтой их үг хэлж элчийг буцаажээ. Тэнд Чингис хаан өгүүлрүүн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишүү? Гэвч өөр хүнд зорьж байгаа цаг тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад болтугай!" гэжээ. 257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дүү нараас Отчигин ноёныг их ордондоо үлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сүбээдэйг илгээв. Сүбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтүгэй!" гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт түйвээлгүй гадуур нь гарч одов. Түүний хойноос Сүбээдэй мөн ёсоор түйвээлгүй явж өнгөрөв. Түүний хойноос Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сүйтгүүлэв гэж дутаан хөдөлж, Жалалдин султантай нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд хүртэл хөөн ирэхэд Зэв, Сүбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар хотын алинд нь ч оруулалгүйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг хүргэвэл сартаулын цэрэг Шин (Инд) мөрөнд харайн орж, олонх нь живж үхэв. Жалалдин султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гүүн горхинд хүрч Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхүүлэхээр Жалайрын Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сүбээдэй хооёрыг маш сайшаан өгүүлрүүн: "Зэв чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сүйтгэж, хан Мэлигийг дайсан болгов. Цээрлэл болгож түүнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав. 258. Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи) хотыг хүрэгтүн гэж явуулав. Толуйг Иру, Исэбүр тэргүүтэн олон хотыг эзлүүлэхээр илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зүчи, Чагадай, Өгэдэй гурван хөвүүн очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бүрдэв. Өргнэчи хотыг хүрэв. Бид хэнийхээ үгийг дагаж явах вэ?" гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэйн үгээр явтугай" гэж илгээв. 259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув. Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хүлээж, Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж хэлүүлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл! Гэж илгээв. Толуй, Иру, Исэбүр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чүхчэрэн хотыг эвдэж байхад элч хүрч очив. Толуй, Чүхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис хаанд нийлэв. 260. Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүн, Өргнэчи хотод орж гурвуул олон хот ба иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгүй. Гурван хөвүүн буцаж ирвэл Чингис хаан, Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнд уурлаж, гурван өдөр эс уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав өгүүлрүүн: "Тэмцэн мэлзэж байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид. Хуваагдаж автах Өргнэчи хот хувааж авах хөвүүд бүгд Чингис хааных билээ. Тэнгэр газарт хүч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид, цэрэг морь чинь бүгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хөвүүд нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хөвүүдийн авир алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хөвүүдийг уулзулж болох уу?" гэж өчвөл, Чингис хаан тайтгарч Зүчи, Цагадай, Өгэдэй гурван хөвүүнийг уулзуулж донгодож, өвгөдийн үгийг өв болгож, хуучин үгийг хууль болгож, байсан газар нь тогтож ядтал, магнайн хөлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар, Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд өчрүүн: "Гөрөөнд сая гарч байгаа залуу харцага мэт, хөвүүдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ? Хөвүүд айж сэтгэл алгасангүй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хүртэл дайсан иргэн олон байна. Бидний түвд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал, дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын өмгөөр хүчээ нэмэгдүүлж, алт, мөнгө, эд уурс эл бүхий юмыг чамд авчирч өгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер мөрний хөвөөн дээр байгаа их хот мөн). Түүнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж өчвөл энэ үгийг шүүмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай, Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нөгөө Yдгэгийн Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав. 261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав. 262. Бас Сүбээдэй баатрыг умар зүгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн аймагхарь улсыг хүртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мөрнийг гэтлүүлэн, Кивамен (Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хүртэл аялуулав. 263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга тавихад Өргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй эцэг хөвүүн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд, хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвүүн Хоромши Масхудыг монгол дарга нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргүүтэн хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин) хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хүмүүсийг зөвлөгч нараар томилов. 264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг хүлээж байхад Бала ноён Шин мөрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг Индус газар хүртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч уцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мөрөнд зусаж, долоодугаар он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув. 265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бүртгэж, нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов. Хатдаас Есүй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есүй хатан өгүүлрүүн: "Хөвүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие шөнө их халуурч хонов" гэв. Хөвүүд ноёд хуралдсанд Хонхотны Толун чэрби өгүүлрүүн: "Тангуд иргэн, байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ? Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл, хөвүүд ноёд цөмөөр тэр үгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан өгүүлрүүн: "Тангуд иргэн биднийг зүрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж, мөн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх үгийг сонсож буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шүлэг бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлүүлсэн нь: "Урьд тангуд иргэн баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр үгийн ёсоор бид сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи хэлсэн үгэндээ хүрсэнгүй, цэрэг ч өгсөнгүй, харин их үгээр дайрсан билээ. Тэр үед бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа ололцъё гэж ирэв" гэж илгээвэл, Бурхан өгүүлрүүн: "Дайрамх муу үгийг би хэлсэнгүй" гэв. Аша хамбу өгүүлрүүн: "Дайрах үгийг би хэлсэн. Одоо монголчууд та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат) гэртэй, тэмээн ачаатай хүмүүс бий. Алаша-д аялж надад ирэгтүн! Тэнд байлдъя! Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиү (Ся-лян) хотод ирэгүн!" гэж илгээжээ. Энэ үгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их халуунтайгаар өгүүлрүүн: "За тэр бишүү. Тэд ийм их үг хэлж байхад бид яаж буцаж болно? Yхэвч тэр их үгийг зүгээр орхихгүй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан Алашаг зорьж хүрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бүсэлж Аша хамбыг барьж, түүний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг үнсэн товрог болтол талж сүйтгэв. "Тангудын омогтой дуулгаргүйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргүүд дураар барьж олзолж автугай!" гэж зарлиг болов. 266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд дутаан бүгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ. Хятад иргэний жүйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа бариулж дагуулж явагтун! Сайхан хүүхнээр нь эхнэрүүдийнхээ хормойг засуулж явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг хорлосон Хар хятадын жүйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи Мухулай та хоёр бишүү !" гэж зарлиг болов. 267. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж, Түрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв. Тэнд Бурхан, уулзаж алтан сүм тэргүүтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвүүд охид есөн ёс, морь, тэмээ есөн ёс, элдэв зүйлс тус бүр есөн есийг бэлэглэн уулзахад Бурханыг үүдний гадна бараалхуулав. Тэр уулзах үед Чингис хааны дотор муухай болов. Түүнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирүүлээд Чингис хаан, Илаху-г Толун чэрби гардаж нөгчөөтүгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь хайрлаж үг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хүний хорт үгэнд хорсож яваад мөнх тэнгэрийн хүч нэмний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид. Илахугийн энэ авч ирсэн нүүдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи автугай!" гэж зарлиг болов. Чингисийн нас барсан ба Өгөдэйн хаан болсон нь
268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр өгөөд түүнийг тонилгож, тангуд иргэнийг уг удмаар нь хүртэл мохол мушгилгүй болгож (үр үлдэгдэлгүй болгож үүнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгүй болсон" гэж хэлж төгсгөж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, үгээ баталж хэлээд тэр хэлсэн үгэндээ хүрсэнгүйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Түрэмгий балгасанд, А.то.] Чингис хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есүй хатанд өгөв. [Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн Гилүгэтэй баатар магтан шүлэглэсэн нь нь: 269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён, Жэү, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвүүд, Толуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвүүд охид, түүний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дүүгээ хаан өргөмжлөөд Чингис хаан эцгийн алтан амийг сахиж байсан хэвтүүл, хорчин, мянган торгууд хаан эцгийн шадар явсан өмч түмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв. 270. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох түмэн хишигтэн, голын улсыг өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагүй Багдад улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг илгээв. Бас урьд Сүбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу, Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хүртэл, Ижил, Яик мөрнүүдийг гэтлүүлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргүүтэн хотыг байлдан эзлүүлэхээр явуулсан нь тэдгээр улсын эсэргүүцэл үлэмж гэх мэдээг аваад Сүбээдэйн хойноос Бат, Бүри, Мөнх тэргүүтэн хааны төрлийн ахмад хөвүүд ноёдыг Бат ахлан захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гүюг ахалтугай! гэж зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хөвүүд өөрсдийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвүүд, түмэн, мянган, зуун, аравны ноёд, олон хүн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвүүдийн ахмадыг явуултугай! Ханы охид хүргэд мөн түүний адилаар хөвүүдийнхээ ахмадыг явуултугай! гэж зарлиг болоод бас Өгэдэй хаан өгүүлрүүн: "Хөвүүдийн ахмадыг ингэж аянд явуулах саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлүүлсэн нь: "Сүбээдэйн хойноос хөвүүдийнхээ ах бүрийг явуулна. Хөвүүдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг олон бол үзэгдэх сүр хүч их болно. Тэнд, дайсны хүн үлэмж, харийн улс олон бий. Тэр хязгаарын улсууд хэцүү. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож үхэх улс бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн энэ үгийн ёсоор хөвүүдийн ахмадыг томилж явуулъя! гэж зүг зүгт тунхаг зарлаж Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ. 271. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишүү? Цагадай ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагүй орхисон Хятад улсын Алтан хааныг эзлэхээр морилъё" гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч "Юу алзах вэ? Аураг ордоо сайн хүнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!" гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав. 272. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зүг зүгт олон хотыг хааж байлдах цэргүүдийг явуулав. Тэр үед Өгэдэй хаан өвчин хүрч үг хэлж чадахгүй болов. Бөө, төлөгчин нараар мэрэглүүлбэл Хятад улсын газар усны эзэд, хүн хөрөнгөө сүйтгүүлж, хот балгасаа эвдүүлсний учир хилэгнэн хаанд хор хүргэж байна гэв. Хүн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл өвчин ялааршихгүй харин улам хүнд болов. Ойр төрлийн хүнээс золио болгож өгье гэж төлөгдвөл хаан гэнэт нүдээ нээж ус гүйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бөө нар өгүүлрүүн: "Хятад улсын газар усны эзэд газраа сүйтгүүлж, хүн хөрөнгөө талуулаад хорлож ийм өвчин хүргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд зөвшөөрөхгүй улам хилэгнэж байна. Гагцхүү ойр төрлийн хүнийг золио болгож өгье гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрүүлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж өгвөл Өгэдэй зарлиг болруун: "Хан хөвүүдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь байсан Толуй өгүүлрүүн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Yнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!" гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг Толуйд уулгав. Бяцхан суугаад өгүүлрүүн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин өчүүхэн дүү нар ба бэлбэсэн бэр Бэрүдийг хүмүүжүүлэн асрахын хаан ах мэдтүгэй! Аливаа үгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ. 273. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяа-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө, алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч нарыг томилоод Нанжин, Жунду ба зүг зүгийн хотуудад дарга нарыг тавьж төвшинмэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув. 274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мөн тэр газарт захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд, тана, урт хүзүүтэй, өндөрхөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил бүр хүргэн ирүүлж байгтун!" гэв. Сүбээдэй баатрын хойноос явсан Бат, Бүри, Гүюг, Мөнх тэргүүтэн олон хөвүүд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сүйтгэв. Асу, Сасу, Боларман, Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад буцав. Урьд Зүрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос Есүдэр хорчийг явуулав. Түүнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов. 275. Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: "Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бүх хан хөвүүдийн ахмад тул нэг хоёр аяга сархад тэргүүлэн уув. Гэтэл, Бүри Гүюг хоёр надад муудаж хуримаас гарч одов. Явахдаа Бүрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргүүлэн уух билээ?" Тэр сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгичих юм сан! гэжээ. Гүюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг харвалдъя" гэжээ. Элжгэний хөвүүн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сүүл зүүвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зүйгээ гаргаж хэлсэн боловч, Бүри, Гүюг хоёр тэгж хэрүүлийн үгийг хэлээд найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй!" гэж өчиж илгээжээ. 276. Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гүюгийг бараалхуулсангүйгээр өгүүлрүүн: "Энэ түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хүний өөдөөс эсэргүүцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг ханзартал уул мэт хотыг эзлүүлэхээр урагш зүтгүүлье! Зах хол газрын захирагч болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя! Бузар муу түрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хүнд ам гарч доромжлох үг хэлэв? Гүюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зүй нь Аргасуныг албал зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бүрийн тухай бол Батад хэлэгтүн! Цагадай ахад хэлж илгээтүгэй! Цагадай ах мэдтүгэй!" гэв. 277. Хан хөвүүнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргүүтэн ноёд дуртган өчрүүн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн үйлийг хээр шийтгэж, гэрийн үйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гүюгт хилэгнэж байна. Энэ бол хээрийн үйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл болох уу?" гэж өчвөл энэ үгийг хаан зөвшөөж тайтгараад Гүюгийг уулзуулж буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрүүл бөгстэй хүнийг эс үлдээсэн гэнэ, чи. Цэрэг хүний нүүрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хүний өөдөөс эсэргүүцэв үү? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хүн хүчтэй, гүн ус аюултай! гэж бий бишүү. Сүбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бүгдээр хамсаж, орос, хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч хүнийг олж барьсангүй, адаглавал ишигний шийр ч олж авсангүй байж эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ? Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зүрхийг дарах нөхөр болж, буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг тул үүнийг Бат шийтгэвэл зохино. Гүюг Аргасун хоёрыг Бат мэдтүгэй! БүрийгЦагадай ах мэдэж шийтгэтүгэй!" гэв. 278. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц үүргээ хэвтүүлээс өөр хүн дотогш ордонд орвол хэвтүүл манаач, тэр хүний толгойг цавчиж хаятугай! Шөнө яаралтай мэдээг хүн хүргэж ирвэл хэвтүүлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ хэлтүгэй! Орд гэрт орох гарах бүх зүйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтүүлтэй хамт элбэж эрхлэн мэдтүгэй. Элжигэдэй итгэлтэй хүн боловч үдэш хэвтүүлийн дэргэдүүр яваад хэвтүүд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хүн боловч хэвтүүлийн ойр очиж үл болох ба хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр бүү явтугай! Хэвтүүлийн завсраар бүү явтугай! Хэвтүүлийн дэргэдүүр явж, хэвтүүлийн завсраар орсон ардыг хэвтүүл барьтугай! Хэвтүүлийн тоо асуусан хүний тэр өдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бүх хувцасны хамт хэвтүүл автугай. Хэвтүүлийн байрны дээр хэн ч сууж үл болно. Хэвтүүл, туг хэнгэрэг, дөрөө, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах шүүсийг хэвтүүл даргалж мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтүүл асарч мэдтүгэй! Бидний шувуу авлахад хэвтүүлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж, зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтүүлчин, нутаг үзэж, орд өргөөг нүүлгэж буулгатугай! Ордны үүдэнд хаалгачин хэвтүүл үргэлж сахиж байтугай! Бүх хэвтүүлийг мянганы ноён Хадаан захирч мэдтүгэй!" гэж зарлиг болов. "Бас хэвтүүлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг ээлж болон манаж, ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зүүн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дөрвөн ээлжийн хэвтүүлийг Хадаан ноён захирна. Бас хэвтүүл миний биеийншадар ордыг тойрон байж үүдийг сахиж харгалзтугай. Хэвтүүлийн хоёр хүн ордонд орж сөн түшиж барьтугай!" гэж зарлиг болов. "Бас хорчныг захирсан Есүнтэй, Бүхэдэй, Хорхудаг, Лабалха дөрвүүл нум сум агссан торгуудаа дөрвөн ээлж болгож, ээлж бүрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хүний ургаас болгож, урьд мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч ортугай. Тэмүдэр Жэхү хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай! Мангудай гэзэглүүр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!" Бас хаан зарлиг болруун: "Бүх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн үгээр явтугай! Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ жанчтугай! Мөн хүн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хүн өвчний шалтгаангүй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгүйгээр гурав дахь удаа тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзэж, гучин долоон бэрээр жанчаад хол газар нүдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат хишигтнээ бүртгэн жагсаасангүйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе! Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ сонсгож байтугай. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж үл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд мэдэгдэж ирүүлтүгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч гэсэн төдийгөөр бидэнд мадагдахгүйгээр, миний хишигтэнд гар хөл хүргэвэл нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов. 279. Бас Өгэдэй хаан өгүүлрүүн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбүү зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг үл зовоохыг эрхэм болгоно. Шөл шүүс болгож харьяат улсын сүрэг хонь бүрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд хонь гаргаж улсын доторх үгээгүй ядуучуудын тусламж болгож өгтүгэй. Бас олон ах дүү эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бүр ардаас татварлан авах нь зохилдохгүй. Зүг зүгийн мянгат бүрээс гүү гаргаж, мөн саах саальчин адуулах нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас ноёд ах дүү нар чуулбал өглөг соёрхлыг өгч байя. Yүний тул эд уурс, мөнгө, сүх, нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг сахиулъя. Yүнийг зүг бүрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж сонгож нутаглахад мянгат бүрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь нутагт гөрөөснөөс өөр амьтангүй байна. Ард иргэн, уужим суухыг хүснэ. Чанай Уйгуртай хоёр тэргүүтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя. Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд зовлон чирэгдэл үлэмж байна. Одоо бид байнга журам болгож зүг зүгийн мянгатаас замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур хамаагүй уургын улаа унаж хэсүүчлэн давхихгүй гагцхүү өртөө замаар явах болгоё. Энэ үйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан нь зөв зүйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтүгэй! Эдэгэр хэлсэн үйлсийг зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтүгэй!" гэж илгээвэл, эдгээр асууж илгээсэн бүх үйл хэргийг цөм зөвшөөрч "Тэр ёсоор хийтүгэй!" гэж хариу илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан өртөө замыг байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж холботугай!" гээд бас өгүүлсэн нь: "Бүгдийн хооронд өртөө зам тавья гэдэг, зөвөөсзөв үгийг дуртгажээ!" гэж илгээжээ. 280. Тэндээс Өгэдэй хаан өгүүлрүүн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргүүтэн баруун гарын хөвүүд, ах дүү нар цөм. Отчигин ноён, Кэхү тэргүүтэн зүүн гарын хөвүүд ах дүү нар цөм, голын охид, хүргэд, түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зүйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутам сүрэг бүрээс нэжээд шүлгэн иргийг харгаж өгнө. Зуун хониноос нэжээд зусаг хонь гаргаж, үгээгүү ядуу хүмүүсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж, замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй гэснийг бүгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай ах зөвшөөрсөн тул бүх улсаас, зүг зүгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам, сүрэг хониноос нэжээд шүлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав. Гүүг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь, шүүсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс дутуулбал хамарын хагасыг огтолно" гэж зарлиг болов. 281. Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн үйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана. Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!" гэв. 282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хааны орд бууж байхад бичиж төгсгөв.
16:06 - 2015-02-22 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |