Erchis |
1945 ОНД БНМАУ-ААС ХЯТАД УЛСАД ҮЗҮҮЛСЭН ТУСЛАМЖ ТҮҮНИЙГ ҮНЭЛЭХ НЬhttp://mongoliajol.info/index.php/JIS/article/download/394/415 Боржигон Хүсэл*
1.Оршил
XXзуунд Монгол Улс хоёр удаа том хэмжээний цэргийн армийг Өвөр Монголд илгээсэн юм. Эхний удаад 1913 онд1, дараагийн удаад 1945 онд илгээжээ. ЗХУ Японд дайн зарласан өдрийн маргааш нь буюу 8 дугаар сарын 10-нд БНМАУ ч бас Японд дайн зарласан тухайгаа мэдэгдэж, маршал Чойбалсан монгол цэргийг удирдан, ЗХУ-ын цэрэгтэй хамт Хятад Улсад нэвтэрсэн юм.
Энэ хооронд, 1920-иод он болон 30-аад оны эхэн үед ч БНМАУ нь Өвөр Монгол,
өөрөөр хэлбэл Хятад Улсын хувьсгалыг дэмжиж тусалж байсан удаатай. Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам (ӨМАХН) нь МАХН-ын тусламжтайгаар байгуулагдан, түүгээр ч барахгүй эхнээсээ л тус намын тусламжийг авч иржээ. ӨМАХН нь хэд хэдэн удаа өөрийн оюутнууд болон удирдах хүмүүсээ МАХН-ын төв сургуульд сургахаар явуулж байв. Тус намын гүйцэтгэх хороо нь 1927 онд Улаанбаатарт шилжсэн юм. Үүний зэрэгцээ Коминтерн болон ЗХУ-ын зөвшөөрөлд үндэслэн, БНМАУ нь улс төр, эдийн засаг, цэрэг армийн хувьд Фэн Юйсяны ардын армид тусалж, Улаанбаатар нь Хятадын Коммунист Нам (ХКН), ӨМАХН, Коминтерн, ЗХУКН-ыг хооронд нь холбох газрын нэг болов.
1920-иод онд БНМАУ-ын Өвөр Монголд өгсөн тусламж болон түүний мөн чанарын тухай Фүтаки Хироши, Хао Вэймин, Заяатай болон миний бие2 өмнө нь өгүүлсэн байдаг тул энд давтахгүй. Энэ өгүүлэлд Монгол Улс, ХКН, Хятадын Гоминдан Нам (ХГН)
зэргийн түүхийн материалыг ашиглан, 1945 онд БНМАУ-аас Өвөр Монголд цэрэг оруулсан үйл явдлыг гол болгож, энэ тухай Монгол Улс, ХКН, ХГН, бас Өвөр Монголын эрдэмтэд ямар үзэл бодолтой явж ирсэн, энэ талаарх тэдний үнэлгээг судлахыг зорив.
Энэ судалгаанд зөвхөн 1945 оны Зүүн Хойд Азийн түүхийн нэг талын ойлголтыг тусгасангүй. Дэлхий дахинд ардчилал түгэн дэлгэрч байгаа энэ үед Хятад Улс нь улс үндэстнээ нэгтгэхийг чухалчлан, “Дундад улсын олон үндэстэнг нэгтгэх онол”-ыг өнөөдөр чухалчилж байна. Энэ үед түүхийг хэрхэн үзэх вэ, улс хоорондын харилцаа,
үндэстэн хоорондын асуудлыг хэрхэн ойлгох вэ, гэдгийг бодож үзэхэд ч энэ судалгаа хэрэг болно гэж бодож байна.
2. БНМАУ-ын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн үйл хэрэг ба
энэ тухай Монгол Улсын үнэлгээ
1945 оны 2 дугаар сарын 4-11-нд Крымийн хойгийн Ялта хотод Америк, Англи, ЗХУ гурван улсын тэргүүнүүдийн хурал болж, дэлхийн II дайныг дуусгах тухай болон дайны дараах дэлхий нийтийн байдлын тухай хэлэлцэж, нууц гэрээ байгуулжээ. ”Ялтын гэрээ”-
нд “Ар Монгол (БНМАУ)-ын одоогийн байдлыг хадгалах тухай”, “Далянь худалдааны боомтыг олон улстай холбох, уг боомт дахь ЗХУ-ын тэргүүн ээлжийн ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх тухай”, “Люйщунькоугийн далайн цэргийн баазыг түрээслэх тухай”, “ЗХУ-ын цэрэг Япон Улстай хийх дайнд оролцох тухай” зэрэг өөрөөр хэлбэл “Алс Дорнодын тухай зүйл заалт” орсон байв. 6 дугаар сараас эхлэн ЗХУ-ын цэрэг дайнд оролцох тухай, мөн Хятад Улсын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр ЗХУ болон ХГН-ын хооронд хэд хэдэн удаа болжээ.
7дугаар сарын 3-нд БНМАУ-ын ерөнхий сайд, маршал Чойбалсан ЗХУ-ын урилгаар Москва явав. Тэр үед ЗХУ-ын тал, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Стеттиниус, Чехословакийн ерөнхийлөгч Бенеш, Хятад Улсын засаг захиргааны байгууллагын дарга, гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Зывэньийн айлчлалын үеэс
чилүү агуу том хүлээн авах ёслолыг хийжээ. БНМАУ-ын цэрэг Япон Улстай хийх дайнд оролцох тухай асуудал ч хэлэлцээрийн нэг сэдэв болж, Чойбалсан Японтой хийх дайнд монгол цэргээ оролцуулахыг зөвшөөрчээ. Тэр сарынхаа 8-нд БНМАУ-ын төлөөлөгчид нутаг буцаж, дайны бэлтгэлээ хийж эхэлжээ3.
8дугаар сарын 9-нд ЗХУ-ын цэрэг Хятадын зүүн хойд хэсэгт дайран орж, дараа өдөр
болох 10-ны шөнийн 1 цаг 40 минут(Москвагийн цагаар 9-ний өдрийн 20 цаг 40
минут)-д БНМАУ нь Японд дайн зарласнаа мэдэгдэв. Уг “тунхаг бичиг”–т ингэж өгүүлжээ. “Монгол овогтон нэгэн улс гэр болон нэгдэхийн тулд”, “1936 оны ЗХУ,
БНМАУ-ын харилцан туслах гэрээг хэрэгжүүлэхийн тулд“, Японд дайн зарлаж байна. “Манай хүчирхэг ардын арми төрөлх орныхоо нутаг дэвсгэрээс гаран, зоригт улаан цэрэгтэй хамтран”, Өвөр Монголын нутагт нэвтрэв. Энэ дайн нь “Халх, Дөрвөд,
Торгууд, Буриад, Барга, Өмнөд Монгол (Өвөр Монгол), Цахар, Ордос, Харчин,
Дарьганга, Алашаа, Хөхнуурын Монгол зэрэг монгол овогтон, бас БНМАУ-ын газар нутагт оршин суугчид болон Казак, Урианхай зэрэг монгол овогтоныг империализмын дарлалаас мөнхөд ангижруулан, монголчуудын хэл, үндэсний соёлыг хүндэтгэн хөгжүүлж, үндэсний уламжлал, шашнаа хамгаалж, улс гэрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо батжуулах”-ын төлөөх “ариун дайн” юм4.
“Монгол овогтон нэгэн улс гэр болон нэгдэхийн тулд” гэдэг үг нь нэн сэтгэлд нийцэж байгаа бөгөөд анхаарал татаж байна. Хаант засагтай Монгол Улсын үед ч, БНМАУ байгуулагдсаны дараах Дамбадоржийн засгийн эрхийн үед ч, Ар Монголын удирдагчид нь “Ар Өвөр Монголыг нэгтгэх”-ийг онцолж байсан Буриад, Өвөр Монголын үндэсний үзэлтэй хүмүүстэй хамтарч ажиллаж байсан юм. 1920-иод оны сүүлээс эхэлсэн хэт зүүний үзэл баримтлал, дараа нь гарсан хэлмэгдүүлэлт зэрэг улс төрийн хүнд хэцүүг туулж ирсэн Чойбалсан нь энэ үед Ар Өвөр Монголыг дахин нэгтгэх тухай бодож байсан нь дамжиггүй.
Тэр өдөр маршал Чойбалсан радиогийн нэвтрүүлгээр дамжуулан Монголын ард түмэнд ингэж уриалжээ. ”Монгол Улсын иргэд ээ!(товчлов) Барга, Цахар, Харчин,
Өвөр Монголын иргэд ээ! 8 дугаар сарын 10-ны өнөөдөр (товчлов) засгийн газрын тушаалаар манай арми хил давж, Өвөр Монголын нутагт нэвтэрч, маш хурдтай урагш давшлаа. Энэ нь бидний мах цусны тасархай болох Өвөр Монголыг чөлөөлж, эрх чөлөөг олгохын төлөөх үйл хэрэг юм”5 (зураг 1).
Энд онцолж хэлүүштэй нь, нэгдүгээрт, БНМАУ-ын дайнд оролцож байгаа явдал нь ЗХУ-ын улаан армитай хамтран зүүн зүгийн үндэстэн ястануудыг зөвхөн чөлөөлөхийн төлөө биш, БНМАУ-ын нутаг нэгтэн болох Хөлөнбуйр, Өвөр Монголчуудад эрх чөлөөг олгохын төлөө ч хийж байгаа зүйл бөгөөд үүний тулд бүх монголчуудад уриалж байгаа хэрэг байв.
Хоёрдугаарт, дайнд оролцох шалтгааны нэг нь, ЗХУ эсвэл БНМАУ-ын хил орчмын газрыг гуравдагч орон эзэрхийлэн түрэмгийлсэн үед харилцан туслах, ялангуяа цэрэг зэвсгийн тусламж үзүүлэх үүрэгтэй гэж тогтсон 1936 оны “ЗХУ, БНМАУ-ын найрамдалт харилцан туслах гэрээ” байсан байна. Гуравдугаарт, бүх монголчууд өөрийн хэл, бичиг,
үндэсний соёлоо хөгжүүлэх, үндэсний уламжлал болон шашнаа хадгалж үлдээхийг онцолж байна. БНМАУ нь 1930-аад оны үед лам нараа хэлмэгдүүлж, 1941 онд кирилл үсэг авч хэрэглэсэн боловч, энэ үед хэл бичиг, үндэсний соёлоо хүндэтгэн, үндэсний уламжлал, шашнаа хадгалж хамгаалахыг онцолж байв.
Ингээд ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэрэг нь Японы армийн дөрвөн талаас дайрчээ6.
Байгалийн чанадын цэргүүд маршал Малиновскийн удирдлаган доор монгол цэрэгтэй хамт Монгол Улсын зүгээс Өвөр Монгол руу нэвтэрчээ. Нэгдүгээр Алс Дорнодын цэрэг нь маршал Мерецковын удирдлаган доор Амур (Хар мөрөн)-ын улаан цэргийн шагналт усан цэргийн армитай хамт зүүн Приморье нутгаас Харбин болон Жилинь рүү давшив.
Хоёрдугаар Алс Дорнодын цэрэг нь генерал Буржаевын удирдлаган доор хойноос
өмнөд, өөрөөр хэлбэл Хабаровск, Благовещенскээс Чичихар зэргийг чиглэн Хятад руу давшжээ. Үүний зэрэгцээ ЗХУ-ын Номхон Далайн усан цэргийн арми нь усан замаасаа Солонгосын хойд хэсэг болон Сахалин, Курилын арлууд дээр гарчээ.
Монголын талын материалаас үзэхэд Японтой байлдах дайнд оролцсон Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь 5, 6, 7, 8 дугаар морьт дивиз, 7 дугаар хуягт бригад, 3 дугаар танкийн болон 3 дугаар артиллерийн хороо, нэг нисэх дивиз (зураг 2), нэг холбооны хорооноос бүрдэж байв7. Маршал Чойбалсангийн удирдлаган доор ЗХУ-ын Байгалийн чанадын цэрэгтэй хамтран бодлого төлөвлөгөө боловсруулан, Байшинт, Замын-Үүд гэсэн хоёр зүгээс Өвөр Монгол, Манж руу дайрчээ. ЗХУ-ын цэрэг Их Хянганы Давааг даван, Чанчун, Шэньян руу чиглэв. БНМАУ-ын цэрэг галзуурмаар халууныг тэвчин,
харанхуй шөнөөр явж, нэг долоо хоногт 450 км давшиж, Долооннуур, Жанбэй зэрэг олон газрыг чөлөөлжээ. 11 дэх өдрөө Жэхэг эзэлж, улмаар 950 км урагшлан, Губэйкоуд хүрчээ. Ширүүн байлдааныг өнгөрөөн, Жанбэй руу орсон БНМАУ-ын цэрэг Жанчхүү,
Цагаан хэрэм хүртэл давшжээ (зураг 3, 4).
ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэргийг Хятадын ард түмэн баярлан угтжээ. Өвөр Монголд БНМАУ-ын цэргийг ЗХУ-ын цэргээс ч илүү халуун дотноор угтжээ8. Хуучин Тоглоомын Засгийн Газрын нутаг дэвсгэрт монгол цэргийн офицерийн сургуулийн сурагчид сургуулийн захирал Цандүүрэн (倉都仍)-гээр удирдуулан Ар Монголд очин,
монгол цэргийн бага сургуулийн сурагчдын ихэнх нь ч Ар Монгол руу явжээ. Тус засгийн газрын цэргийн 7 дугаар дивизийн захирагч Дамдинсүрэн нь ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэрэгт өөрөө бууж өгөн, доод хүмүүстээ ч бууж өгөхийг зөвлөжээ9.
Зүүн Монголд 8 дугаар сарын 14-нд Хаафунгаа, Буянмандах зэрэг Манж Улсын хуучин ноёдууд Ван Юемяо (Вангийн сүм)-д Өвөр Монголын ардыг чөлөөлөх хороог байгуулан, мөн сарынхаа 18-нд “Өвөр Монголын ардыг чөлөөлөх тунхаг”-ийг тарааж,
ӨМАХН-ын Зүүн Монгол дахь төвийг сэргээв. Тэр төвөөс тогтоосон “ӨМАХН-ын түр мөрийн хөтөлбөр”-т тус нам нь “ЗХУ болон БНМАУ-ын удирдлаган доор Өвөр Монголын ард түмнийг чөлөөлөх үйл хэрэг болон эрх чөлөөт ардчилсан засгийн газрыг байгуулахын төлөө тэмцэнэ” гэж өгүүлжээ10. Тэр үед хуучин Монголын холбооны өөртөө засах засгийн газрын харъяа нутаг дэвсгэр болон Хөлөнбуйр, Зүүн Монгол зэргийн монголчууд нь ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэрэг дайнд оролцсон явдлыг чөлөөлөх үйл хэрэг гэж үзэн, асар том хэмжээний “Ар Өвөр Монголын нэгдэл” хөдөлгөөнийг өрнүүлэв. 9 дүгээр сарын 9-нд Өвөр Монголын ардын төлөөлөгчдийн их хурал Баруун Сөнид хошуунд нээгдэж, “Өвөр Монголын тусгаар тогтнолыг зарлах
тунхаг” болон “БНӨМАУ-ын түр үндсэн хууль”-ийг тунхаглаж, БНӨМАУ-ын түр засгийн газрыг байгуулснаа түмэнд мэдээлэв. Түр засгийн газрын тэргүүнээр Буяндалай,
дэд тэргүүнээр Дамдинсүрэн, засгийн газрын гишүүнээр Дугарсүрэн зэрэг нийт 27 хүн сонгогдов. 10 дугаар сарын 8-нд Хайлаарт Хөлөнбуйрын өөртөө засах яамдууд болон засгийн газар байгуулагджээ.
Энэ үед, 8 дугаар сарын 6, 9-ний өдрүүдэд Америк нь Японы Хирошима,
Нагасакид атомын бөмбөг хаяж, хэдэн зуун мянган хүний амийг хөнөөсөн юм. 14-нд
“Хятад, ЗХУ-ын найрамдалт холбооны гэрээ” байгуулагдав. 15-нд нь Япон үг дуугүй бууж өгөхөө мэдэгдэж, 9 дүгээр сарын 2-нд Миссури хөлөг онгоцон дээр бууж өгөх актанд гарын үсэг зуржээ.
Энэ дайнд Монгол Улсын 2039 цэрэг амь үрэгдэж, 205 сая төгрөгтэй тэнцэх эд зүйлийн хохирлыг амсжээ. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн зөвлөл нь, улсын хамгаалалтанд шууд хамаарах, үндэсний эдийн засагт чухал ажлыг хийлгэхийн тулд,
иргэдийнхээ 16-55 насны эрэгтэйчүүд болон 16-45 насны эмэгтэйчүүдээр үүрэгт ажил хийлгэх тушаал гарган, улсын үйлдвэр, аж ахуйн газарт 10 цаг ажиллах тушаал гаргажээ.
Бүх ажилчид, албан хаагчдынхаа 1945 оны ээлжийн амралтыг ч цуцалж, дайны сүүлийн өдөр хүртэл цэргийн зардлаа өсгөсөөр байсан байна.
Энэ дайнаас БНМАУ-ын олон баатрууд төрсөн бөгөөд тэр дундаа хамгийн алдартай нь Аюуш юм. Тэрээр дайны талбарт 11 удаа шархадсан боловч эрэлхэгээр байлдаж,
өөрийн харъяалагдах ангийн ялалтад чухал хувь нэмрийг оруулж, эцэст нь амь үрэгджээ. Түүний шарилыг Жанчхүү хотын гадна, Жанбэй хошууны уулын хойд энгэрт оршуулжээ. Тэнд бас өөр бусад монгол цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөөг босгосон байна (зураг 5).
Жанчхүүд болсон дайнд холбогдох Японы талын материалыг үзвэл, 8 дугаар сарын 9-нд ЗХУ-ын цэрэг Японтой байлдах дайнд оролцсоноос үүдэн 118 дугаар дивиз нь Шанхайгаас хойд зүг рүү явж, Жанчхүү орчимд байрлажээ. Тэр өдрийнхөө орой нь Өвөр Монголд байсан япон цэргүүдэд ЗХУ-тай дайтах бүх талын бэлтгэлээ хангах тушаал бууж, “цэрэг нь өөрийн ангийг бэлэн байгаа бэхлэлтэд авчрав. 16-нд Хятадын талаас томилогдож ирсэн цэргийн дайтахаа нэн даруй зогсоо гэсэн тушаал гарсан боловч,
Зөвлөлт Монголын цэрэг 19-нөөс Жанбэйн бэхлэлтийг буудаж эхэлсэн тул бие даасан II
холимог баталион нь аргагүйн эрхэнд хариу буудалцаанд орсон юм”11. Өвөр Монголд байсан япон цэргүүдийн нэг хэсэг нь Жанчхүүг зорин ухарсан боловч “унах хүн ар араасаа гарсаар байв. Гэвч тэднийг аврах чадал байсангүй. 40 км замыг богино хугацаанд алхаж туулан, Жанчхүүд очоод хартал тэр газар “үхлийн хот” болсон байв”. Эргэн
тойрных нь уулс ХКН-ын VIII замын армид эзлэгдэж, үе үе буун дуу сонсогдож байв.
Араасаа ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэргийн нэг техникжсэн ангид мөшгөгдөв.
Цэргүүд аваад явж болох хэмжээгээр хоол хүнсээ цуглуулан, уул руу зугтсан боловч, “Бээжин рүү явах их замаар явж болохгүй байв. Бараг нэг бүтэн батальоны хэмжээтэй манай цэргүүд уулаар ч, талаар ч, VIII замын армитай харилцан дайтсаар зөвхөн өмнө зүгийг л чиглэн алхаж байв”12. Япон, Өвөр Монголын харилцаа эцсийн эцэст ингэж төгсгөл болов.
Монгол Улс дайнд оролцсон үйл хэргийг ЗХУ өндрөөр үнэлж, 1945 оны 9 дүгээр сарын 22-нд Москвад БНМАУ-ын цэргийн ялалтыг тэмдэглэх баярын буудлага болгож, 324 их буугаар тус бүр 24 удаа буудсан гэдэг. ЗХУ-ын эрдэмтэд “ЗХУ-ын цэрэг болон Монголын цэрэг хамтдаа дайнд гялалзсан амжилт гаргав”, “энэ бол бүхэлдээ зөв шударга ариун дайн байв” гэж магтаж байна13.
Тусламжийн орон байсан Монгол Улс нь өөрийн армийн дайнд оролцох явдлыг эхнээсээ нааштайгаар үнэлж ирсэн юм. Ширэндэв нь “Монголын ард түмний энх тайван амьдралыг олохын төлөөх дайн”-д Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь ЗХУ-ын цэрэгтэй хамтран Хятадын хойд нутагт нэвтрэн, ялалт байгуулан, “бүх дэвшилтэт хүн төрөлхтний магтаал хүндэтгэлийг хүртэв” гэж ярьж байна14.
Энэ хүний 1980-аад оны эхэн үед хэвлэгдсэн “Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон” гэдэг номонд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн дайнд оролцсон үйл хэргийг бараг адилхан үнэлжээ15.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн бүтээл
“Монголын түүх” нь энэ дайнд оролцсон тухай нарийн тодорхой өгүүлснээс гадна бас ингэж бичжээ.
Өөрөөр хэлбэл “Өмнөд Монгол (Өвөр Монгол), Барга, Хятадын чөлөөлөгдсөн нутгийн ардууд нь монгол цэргийг халуун дотноор угтаж, гүн гүнзгий талархсан сэтгэлээ илэрхийлэв. (товчлов) Эрх чөлөө, тусгаар тогтнолыг мөрөөдөж байсан Өмнөд Монголын ардууд, эрх чөлөө, тусгаар тогтнолын орон БНМАУ-д талархан, үүний зэрэгцээ бичиг явуулах, төлөөлөгчөө томилох зэргээр идэвхтэй харилцаж эхэлжээ”16.
Үнэхээр Зүүн Монгол, Хөлөнбуйр, хуучин Тоглоомын Засгийн Газрын нутгийн төлөөлөгчдийн баг Улаанбаатарт ирж, Монгол Улсад талархсан сэтгэлээ илэрхийлсэн бөгөөд үүнээс ч чухал зүйл нь тэр үед тэд нар Чойбалсангаас “Ар Өвөр Монголыг нэгтгэх”-ийг хүссэн явдал байсан юм17. Эдгээр материал нь Улаанбаатарын нийтийн номын санд үлдсэн ба БНМАУ-ын эрдэмтэд ч мэдэж байх ёстой. Гэвч, Ар Өвөр Монгол үнэхээр нэгдэх юм бол ЗХУ-ын хил дотор орсон Буриад Монголчуудтай нэгдэх асуудал
ч тулгарах юм. Алс Дорнодод бүхэл бүтэн нэгдсэн “Их Монгол Улс” бий болох нь ЗХУ-
ын хувьд ч, Сталины хувьд ч заавал зайлсхийвэл зохилтой зүйл байв. Ар Өвөр Монголын нэгдлийг бүтэлгүйтүүлэх тал дээр ЗХУ нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ийм нөхцөл байдал байсан учраас л БНМАУ-ын эрдэмтэд энэ цаг үед Ар Өвөр Монголыг нэгтгэх тухай ярихаас зайлсхийсэн юм.
1987 онд Монголын Боловсролын Яамны сурах бичиг сэтгүүлийн нэгдсэн редакцийн хэвлэж гаргасан VIII ангийн сурах бичиг “БНМАУ-ын түүх”-д “Өвөр Монгол, Барга
(Хөлөнбуйр), бас Хятадын чөлөөлөгдсөн нутгийн ардууд Зөвлөлт, Монголын цэргийг халуун дотноор угтаж, баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж байв” гэж бичжээ18.
Үүнээс гадна “Монгол Ардын Цэрэг 50 жил” зэрэг номд ч бараг адилхан үг хэллэг хэрэглэгджээ19.
1980-аад оны сүүлээс перестройкагийн нөлөөгөөр Монголд ч бас “түүхээ засах ажил” эхэлж, олон шинэ түүхэн үнэн нийтэд ил болов. Түүхийг дахин үнэлэх тухайд бол 1945
оны 8 дугаар сард Өвөр Монголд давшсан монгол цэргийн тоо өөрчлөгдөж засагдсан боловч монгол цэргийн дайнд оролцсон утга учир, өөрөөр хэлбэл “Монголын тусгаар тогтнол, энх тайвныг сахин хамгаалах, бас Барга, Өвөр Монгол, Хятадыг чөлөөлөхийн төлөө” гэдэг үзэл огт өөрчлөгдөөгүй байна. Өмнө нь Монгол Улсад ч, Хятад Улсад ч,
дайнд оролцсон БНМАУ-ын цэргийн тоо 80 мянга гэгдэж байсан боловч 1989 онд Улаанбаатарт хэвлэгдсэн “БНМАУ Дэлхийн II дайнд Квантуны армийг бут ниргэсэн нь”-ээс үзвэл 8 дугаар сарын 9-нд Байгалийн чанадын цэрэгтэй хамтран Байшинт,
Замын-Үүд гэсэн хоёр талаас Өвөр Монголд нэвтэрсэн 42223 холбоотон цэргийн дотор Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тоо 21384 байна20. Үүнээс гадна 1996 онд Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмхэтгэсэн
“Монгол цэргийн түүхийн товчоон”, 1999 онд хэвлэгдсэн “Монголын түүхийн лекц” зэрэг материал дотор ч Монгол Ардын Хувьсгалт Цэргийн тоо 21384 гэж засагджээ21.
Тэр үеийн Монгол Улсын хүн амыг бодож үзвэл энэ тоо зөв байх аа. Ардчилалд шилжсэний дараа хэвлэгдсэн дээрх бүтээл болон 1994 онд хэвлэгдсэн “Монгол Улсын түүх” гэдэг сурах бичигт өмнө бичсэнтэй адилхан чөлөөлөгдсөн Өвөр Монгол, Барга,
Хятадын ардууд монгол цэргийг халуун дотноор угтаж, гүн гүнзгий талархсан сэтгэлээ илэрхийлэв гэж магтан дуулжээ22. Үнэхээр БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэрэг нь тус улсын олон улсын харилцааны хувьд Өвөр Монгол, Хятадыг чөлөөлөхийн төлөө хийгдсэн зүйл гэж тайлбарлагдаж, Монголын түүхэнд тэмдэглэгджээ.
3. Хятадын Коммунист Намын бичвэр өөрчлөгдсөн нь
1945 оны 8 дугаар сард ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэрэг Хятадад нэвтэрсэн үед засгийн эрхийг арай аваагүй байсан ХКН нь ЗХУ болон БНМАУ-ын тусламжийг хичээнгүйлэн хүсжээ. Хятадын эх газрын баруун урд хэсэг рүү аргагүйн эрхэнд зугтсан ХГН-ын армитай харьцуулахад ХКН нь эсрэгээрээ Хятадын хойд нутаг, Өвөр Монгол зэрэг япон цэргийн эзэлсэн газар нутагт өргөн уудам “чөлөөлөгдсөн нутаг дэвсгэр”-ийг авсан байсан учраас дайны дараах байдал нь энэ намд ашигтай байсан бололтой23. Ийм нөхцөл байдал дунд 8 дугаар сарын 11-нд Яньаний КН-ын удирдах хэсэг “БНМАУ-ын цэрэг Өвөр Монгол, Суйюань, Цахар, Халуун гол зэрэг нутагт давшин байрлах учраас Хэ Луны арми одоо байрлаж байгаа газар болох Суй Юаниас, Не Рунжэний арми Цахар,
Халуун голоос тус бүр хойд зүг рүү яв” гэсэн тушаал гаргав24. Эдгээр арми нь ГН-ын зааврыг үл тоомсорлон, заагдсан нутаг руу явахын хажуугаар япон цэргийн зэвсгийг хурааж, эзлэгдсэн газар нутгийг хүчээр авав. Түүгээр зогсохгүй Зөвлөлт, Монголын холбоотон цэрэг нь хурааж авсан зэвсгийнхээ нэг хэсгийг ХКН-ын цэрэгт бэлэглэсэн гэдэг25.
Тэр үед ХГН-ын доторх үзэл бодол, олон нийтийн санал, ЗХУ-тай харилцах харилцаа зэргийг харгалзан, ХКН-ын хэвлэл болох “Цзефанжибао” нь Тассын мэдээг эш татан,
БНМАУ-ын цэрэг Японы эсрэг дайн зарласан тухай (зураг , Хятад, Зөвлөлтийн хооронд найрамдалт гэрээ байгуулсан тухай, дараа нь явагдсан Ар Монголын бүх нийтийн санал хураалт, Хятадын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн тухай (1946 он 1 дүгээр сарын 5), Хятад Улс, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон (энэ оныхоо 2 дугаар сарын 13) зэрэг мэдээг шуурхай мэдээлжээ. 1945 оны 8 дугаар сарын 25-нд энэ хэвлэл нь “Усгүй талыг туулсан Ар Монголын дайны гавьяатан” гэдэг гарчигтай нийтлэлээр БНМАУ-ын арми эрэлхэгээр тулалдсан үйл хэргийг магтан дуулжээ (зураг 9). Үүний зэрэгцээ ГН-ын Төв Цахилгаан Мэдээний мэдээг эш татан, Чан Кайшигийн хэлсэн үгэнд тулгуурлан, Хятадын засгийн газар Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг мэдээлсэн нь маш ихээр сонирхол татаж байна. Маргааш өдөр нь энэ хэвлэл “Ар Монголын их цэргийн марш” гэдэг гарчигтайгаар монгол цэрэг элсэн цөлд усгүй байх зовлонг гэтлэн, давахын аргагүй саад бэрхшээлийг даван, дайснаа бут цохиж, Долооннуур болон Чэндэ зэрэг чухал цайзыг эзэлсэн гэж мэдээлжээ26.
БНХАУ байгуулагдсаны дараа ХКН-ын удирдлаган доор социалист улс болон алхаж эхэлсэн шинэ Хятад нь гэрээт орныг шаргуу эрж хайн, 1949 оны 10 дугаар сарын 6-нд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ. ХКН-ын удирдагчид хоёр улсын дипломат
харилцааны тухай ярихдаа 1945 оны 8 дугаар сард монгол цэрэг Хятадад давшсан явдлыг заавал дурсдаг байв. Тэгэхдээ энэ нь тусламж байсан гэж хэлдэг ба тэр тухайд БНМАУ-
д талархсан сэтгэлээ илэрхийлсээр иржээ. 1952 оны 1 дүгээр сард БНМАУ-ын удирдагч маршал Чойбалсан таалал төгсөхөд БНХАУ-ын Төв Ардын Засгийн Газрын тэргүүн Мао Зэдун “Монголын ард түмний удирдагч маршал Чойбалсан нас барсан тухай эмгэнэлийн цахилгаан”-даа
“Маршал Чойбалсан нь империализмын эсрэг дайнд Хятадын ард түмэнд тусалсан.
Тэрээр Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэх болно” гэж өгүүлжээ27.
Тэр оныхоо 10 дугаар сарын 4-нд БНХАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Жоу Эньлай нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын хамтран хүлээн зөвшөөрсөн бичигт гарын үсэг зурах үедээ “БНМАУ нь маршал Чойбалсан агсны удирдлаган доор Хятадын ард түмний урт удаан хугацааны хувьсгалт тэмцэл болон түүний ялалтын төлөө эхнээсээ л хамгийн том тусламж дэмжлэгийг өгч, сэтгэл нэгтэй явж ирэв” гэж хэлэн,
талархсан сэтгэлээ илэрхийлжээ28. 1954 оны 7 дугаар сарын 31-нд Жоу Эньлай нь Улаанбаатарт болсон БНМАУ-ын СНЗ-ийн дарга Цэдэнбалын хүлээн авалт дээр хэлсэн үгэндээ ингэж хэлжээ. Хоёр улсын ард түмэн нь өнгөрсөн хугацаанд өөрсдийн ялалт болон тэмцлийг харилцан дэмжиж, тусалсаар ирсэн билээ. Түүхэндээ Монголын ард түмэн нь хоёр ч удаа ЗХУ-ын армитай хамтран, бидний хамтын дайсныг ялсан. Энэ нь тэр үедээ Японы эсрэг хүнд хэцүү дайныг хийхээс өөр аргагүй байсан Хятадын ард түмэнд томоохон урам зориг өгсөн юм29.
Хоёр удаа гэдэг нь мэдээж 1939 онд гарсан Номонханы хэрэг (Халх голын дайн)
болон 1945 оны 8 дугаар сарын дайныг хэлж байна. 1939 оны 5 дугаар сард БНМАУ болон Манжго улсын хилийн маргаан тасардаггүй Халх гол болон түүний салбар гол Хулстайн голын уулзвар газар болох Номонханд Квантуны арми-Манжгогийн цэрэг,
ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэргийн хооронд том хэмжээний дайн гарч, эцсийн эцэст 8
дугаар сард Квантуны арми-Манжгогийн цэрэг ялагдсан юм. Япон цэргийн шилжилт хөдөлгөөн нь Хятадын хойд нутагт байсан ХКН-ын цэрэгт ашигтай байсан нь дамжиггүй.
Шинэ Хятад Улс байгуулагдсаны дараа, нэг хэсэг хугацаанд түүхийн бичиг, ялангуяа сурах бичигт БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай заавал өгүүлж, үнэлж байжээ. “Шинэ Хятадын нэвтэрхий толь бичиг” цувралын нэг хэсэг болох 1950 онд хэвлэгдсэн
“БНМАУ”-д 1936 оны 3 дугаар сарын 12-нд байгуулагдсан Зөвлөлт, Монголын найрамдалт харилцан туслалцах гэрээний тухай өгүүлээд бас ингэж бичжээ. Өөрөөр
хэлбэл “1941 оноос хойш ЗХУ-ын Гитлерийн эсрэг Германтай хийсэн дайнд тусалсанаар барахгүй 1945 оны 8 дугаар сард Японтой хийсэн дайнд ч БНМАУ нь бүх хүчээрээ оролцон, Зөвлөлт, Монголын найрамдалт харилцан туслалцах гэрээнд тусгагдсан үүрэг хариуцлагаа биелүүлж, Алс Дорнодод энх тайван болон аюулгүй байдлыг бэхжүүлэх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн”30. Дараа жил нь хэвлэгдсэн “Хятадын шинэ ардчилсан хувьсгалын түүхийн лавлах”-д Зөвлөлт, Монголын холбоотон цэрэг дайнд оролцсон тухай өгүүлээд, чөлөөлөгдсөн нутгийн ардууд “улаан цэрэгт үнэн сэтгэлээсээ талархаж, цэцгийн баглааг бэлэглэж, дайн тулааны талбар дахь улаан цэргийн агуу нөхөрсөг зан чанарт талархав” гэж бичжээ31.
1952 онд хэвлэгдсэн “Шинэ цагийн цуврал”-ын “Өвөр Монголын шинэ амьдрал”-д
1945 онд ЗХУ, БНМАУ, ХКН-ын тусламжаар Өвөр Монголын ард түмэн чөлөөлөгдөж,
дараа нь ХКН-ын удирдлаган доор Чан Кайшигийн эсрэг тэмцлийг хийж, ГН болон Америкийн тэрслүүчүүдийг хөөж гарган, гялалзсан амжилтынхаа замд орсон гэж өгүүлжээ32. Бас БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон явдал нь Өвөр Монголын ард түмнийг чөлөөлөх дайн байсан гэж үзсэн байна.
Нэг улсын ард түмэн түүхийг хэрхэн үзэх ёстой вэ? Энэ тал дээр түүхийн сурах бичиг,
сургуулийн сургалтын гүйцэтгэж ирсэн үүрэг нь огтхон ч бага зүйл биш юм. Тэгвэл Хятадын сурах бичигт БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэрэг нь яаж бичигдсэн байна вэ? Ху Хуа эмхэтгэж, 1950 оны 3 дугаар сард хэвлэгдэж, 1953 оны 1 дүгээр сард
11 дэх хэвлэлт нь гарсан “Хятадын шинэ ардчилсан хувьсгалын түүх”-д Зөвлөлт,
Монголын холбоотон цэргийн дайнд оролцсон тухай бичиж, магтан сайшаажээ. 1981
онд Хятадын залуучуудын хэвлэлийн хороонд хэвлэгдсэн, бас л Ху Хуа эмхэтгэсэн ижил нэртэй ном болон 1980 онд мөн энэ хүний эмхэтгэсэн “Хятадын хувьсгалын түүхийн лекц”-д ч монгол цэргийн дайнд оролцсон үйл хэрэг тэмдэглэгджээ33.
Хө Ганжигийн эмхэтгэл, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Багшийн Их Сургууль, Чинхуа Их Сургууль, Бээжингийн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Ган Төмөрлөгийн Дээд Сургууль, Бээжингийн Орос Хэлний Институтын холбооны эмхэтгэл
“Хятадын орчин цагийн хувьсгалын түүхийн лекц” (анхны хэвлэл 1955 он, Дээд боловсролын хэвлэлийн хороо) болон мөн эдгээр хүмүүсийн эмхэтгэсэн “Хятадын орчин цагийн хувьсгалын түүх (төгсгөлийн дэвтэр)” (1958 он)-д ч Зөвлөлт, Монголын холбоотон цэрэг дайнд оролцсон тухай тодорхой танилцуулж, дараах байдлаар үнэлжээ.
Өөрөөр хэлбэл ЗХУ нь Хятадын ард түмэнд асар их хэмжээний тусламжийг өгч,
Хятадын ард түмний ялалтад ихээхэн хувь нэмэр оруулжээ. “Хятадын ард түмэн зовлон бэрхшээлд байхдаа ЗХУ-ын ард түмэн болон тэдний засгийн газрын агуу нөхөрсөг
тусламжийг хүртэж чадсан. Энэ нь л Хятадын ард түмний хувьсгалт үйл хэргийг ялалтанд хүргэсэн зүйл байсан юм”34.
1961 онд анхны хэвлэл нь, дараа жил нь хоёрдахь хэвлэл нь, 1981 онд гуравдахь хэвлэл нь гарсан “Хятадын шинэ ардчилсан хувьсгалын үеийн түүх”-ийн гуравдугаар боть нь ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэргийн дайнд оролцсон явдлыг нарийн тодорхой өгүүлсэн сурах бичиг юм. Энэ сурах бичигт “Байгалийн чанадын цэрэг нь Малиновскийн удирдлаган доор БНМАУ-ын маршал Чойбалсангийн удирдсан Монголын морин цэрэгтэй хамт баруун хойд зүгээс Монгол, Их Хянганы Давааг даван,
манай орны зүүн хойд зүгийн төв хэсгийн уудам тал руу ганцаар онцгойрон довтлов. (товчлов) 8 дугаар сарын 25-нд Зөвлөлт, Монголын холбоотон цэрэг Жинь Жоу, Чэндэ зэрэг нутгийг чөлөөлөв” гэж өгүүлжээ. Тэгээд ЗХУ-ын дайнд оролцсон цэргийн тоо,
зэвсэг хэрэгсэл, давшсан маршрут, дайнд амь үрэгдэгсдийн тоо, шархдагсдын тоо,
буудаж алсан эсвэл барьсан дайсны цэргийн тоо, дайснаас булааж авсан зүйл зэргийг тодорхой танилцуулжээ. Хамгийн сүүлийн хэсэгтээ ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэрэг нь “манай улсын зүүн хойд хэсгийг чөлөөлөхийн тулд (товчлов) хэзээ ч мартагдахааргүй амжилт гаргасан. Тэд Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмнээс нэр алдар,
хүндэтгэлийг мөнхөд хүлээсээр байх болно” гэж өгүүлжээ35. Энэ тэмдэглэлд ЗХУ-ыг гол болгож өгүүлсэн боловч БНМАУ-ын цэрэг дайнд оролцсоныг ч тэмдэглэж, чөлөөлөх дайн гэж үзжээ36.
Үүнээс гадна, Вэй Хунюаньийн эмхэтгэл, Нанжин Их Сургууль, Бээжингийн Багшийн Сургууль, Жилинь Багшийн Их Сургууль, Хунаний Багшийн Их Сургууль,
Ханжоу Багшийн Их Сургуулийн холбооны хамтарсан эмхэтгэлээр сурах бичиг болгон Хар мөрөн мужийн ардын хэвлэлийн хорооноос гаргасан “Хятадын орчин цагийн түүхийн эх бичиг”-т ч монгол цэргийн дайнд оролцсон байдлыг өгүүлжээ. “Малиновскийн удирдсан Байгалийн чанадын цэргүүд болон БНМАУ-ын Чойбалсангийн удирдсан монгол цэрэг нь хамтарсан тулааныг зохион байгуулж,
Манжуур―Залай нуур, Хөлөн―Алашаа гэсэн хоёр бат бэх хамгаалалтын шугамыг эвдэж, Их Хянганы Давааг даван, 950 км давшиж, Чанчун, Шэньян, Чичихар, Чэндэ,
Жанбэй, Люшүнь, Далянь зэрэг газар нутгийг чөлөөлөв” гэж тэмдэглэжээ37.
Нөгөө талаас Хятадад өгөх БНМАУ-ын тусламж нь 1960-аад оны эхэн үе хүртэл үргэлжилжээ. 1958 оны 8 дугаар сард Тайваний хоолойн хямралтай тулж байх үедээ огцом хурдтайгаар социализмыг байгуулах чиг шугамыг барьж байсан, өөрөөр хэлбэл
“их үсрэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж байсан Хятад Улсад БНМАУ нь 15 мянган толгой адууг буцалтгүй тусламж болгон өгчээ. Үүний дараа 1961 онд гурван жил үргэлжилсэн
хүнд хэцүү байгалийн гамшигаас болж эдийн засаг нь уналтанд орсон Хятад Улсад БНМАУ нь 1 мянган тонн үхрийн мах, хонины мах, 6 мянган тонн гурил, 10 мянган тонн улаан буудайг буцалтгүй тусламж болгон өгчээ. Бас тэр жилдээ НҮБ-д элссэн БНМАУ нь тэр үеэс НҮБ-ын нэг гишүүний хувьд БНХАУ-ын НҮБ-д элсэх хүсэлтийг идэвхтэйгээр дэмжиж, Хятадыг элсүүлэх тухай санал асуулгад эхнээсээ дэмжсэн саналыг өгч байжээ. Гэвч Хятад болон БНМАУ-ын пролетари социалист гэрээт орны харилцаа бат бэх байсангүй. Үүний сонгодог жишээг авч үзвэл дараах хоёр зүйл байна байх аа. Нэгдэх нь, дипломат харилцаа тогтоогоод араваас дээш жил өнгөрсөн ч хоёр улс нь хилийн нэг шугамыг тогтоож чадаагүй, хоёр улсын газрын зургийг харвал өөр өөр байгаа нь хэд хэдэн ч газар харагдаж байна38. Хоёрдахь нь, ХКН нь Өвөр Монголоос эхнээсээ болгоомжилж, “Барууны урсгалын эсрэг хөдөлгөөн”-ий үед олон тооны монгол эрдэмтэд болон тэргүүнүүдийг “үндэсний барууны урсгал” гэж үзэн, шүүмжилж байв.
Хятад Зөвлөлтийн харилцаа муудсанаас шалтгаалан, ялангуяа Соёлын их хувьсгал эхлэнгүүт түүний аюул олон монголчуудад хүрчээ. Өвөр Монголыг Хятадаас салган,
БНМАУ-тай нэгтгэе гэсэн хүмүүст тооцогдон, “Шинэ Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам”-ыг “дарах” хилс хэргээр тамлагдан зовсон хүний тоо 346 мянга илүүд хүрчээ. Энэ гүтгэлэгт хэрэг болон “Улаанхүүгийн намын эсрэг улсаас урвасан бүлэглэл” зэрэг бусад гүтгэлэгт хэргээс болж нас барсан хүний тооны нийлбэр 27 мянга 9 зуугаас давж, бие нь гэмтэж бэртсэн хүний тоо 120 мянга илүүд хүрчээ. 1969 оны 12 дугаар сард ХКН-ын төв
“ХКН-ын төв хороо Өвөр Монголын засаг захиргааны хуваарийн цэргийн удирдлагын тухай тогтоол” (Төв хорооны [69]85 тоот баримт бичиг)-ыг сонгож аван, Бээжингийн цэргийн дүүрэгт хандан, Өвөр Монголд бүх талын цэргийн хяналт тавихыг тушаав. Энэ заавраас үүдэн, Бээжингийн цэргийн дүүрэг, Өвөр Монголын цэргийн дүүрэг, холбогдох бүх салбарын цэргүүд дайны бэлтгэл байдалд орж, Өвөр Монголд бүх талын цэргийн хяналт тогтоожээ. БНМАУ-ын тусламж ч бүхэлдээ үгүйсгэгдэж, 1945 онд баригдан, 1948 он, 1957 он, 1959 онуудад засвар хийгдсэн Хэвэй мужийн Жанбэй хошуун дахь ЗХУ, БНМАУ-ын холбоотон цэргийн эрэлхэг хөвгүүдийг алдаршуулсан хөшөө ч сүйтгэгджээ. Соёлын их хувьсгалын дараа хэвлэгдсэн, 1945 онд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай бичсэн Хятадын ном хэвлэлийн ихэнх нь Соёлын их хувьсгалаас өмнө хэвлэгдсэн зүйлүүдийг дахин хэвлэсэн, эсвэл бага зэрэг засвар нэмсэнээс хэтрэхгүй гэж бодогдохоор байна.
Ямар ч байсан арван жил үргэлжилсэн Соёлын их хувьсгалын хугацааг эс тооцвол
1980-аад оны эхэн үе хүртэл Хятадын түүхийн ном, их дээд сургуулийн сурах бичгийн ихэнх нь БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэргийг өгүүлж, тэр нь чөлөөлөх дайн
байсан гэж үзэж, улаан цэргийн амжилтыг ихээхэн үнэлжээ. Гэвч 1980-аад оны дунд үе болонгуут Хятадын сурах бичигт энэ тухай өгүүлэх агуулга нь өөрчлөгдөж эхлэв.
БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэрэг сурах бичгээс бага багаар хасагдах болжээ.
Сяо Жаоран, Ша Зяньсун нар ерөнхий редактороор ажиллаж, Бээжингийн Их Сургуулийн хэвлэлийн хорооноос хэвлэсэн “Хятадын хувьсгалын түүхийн эх бичиг”-т
Мао Зэдуны үгийг эш татаж, “ЗХУ-ын цэрэг дайнд оролцсоноос шалтгаалан Японыг эсэргүүцэх дайны хугацаа ихээхэн богиносов” гэж өгүүлэн, “чөлөөлөх” гэдэг үг хэллэг,
монгол цэрэг дайнд оролцсон тухай бичвэр алга болжээ39.
Үүнээс гадна Фудань Их Сургуулийн Хятадын хувьсгалын түүхийн тэнхимийн эмхэтгэл “Хятадын хувьсгалын түүхийн сурах бичиг” (Фудань Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1986 он), Чэнь Минсянь, Янь Сяньцайгийн эмхэтгэл, Намын улс төрийн тэргүүнүүдийн өөрөө сурах цуврал “Хятадын хувьсгалын түүхийн гол зүйл”
(Чөлөөлөх армийн хэвлэлийн хороо, 1986 он), Дин Фэнлин нарын эмхэтгэл “Хятадын хувьсгалын түүхийн товчлол” (Шанхай Тээврийн Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1986
он), Жян Хуасюаньийн ерөнхий редактороор ажилласан “Хятадын хувьсгалын түүхийн товч эмхэтгэл” (“Гуанмин Жибао” сонины хороо, 1986 он), Янь Сяньцай нарын эмхэтгэл
“Хятадын хувьсгалын түүх” (Хятадын Ардын Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1987
он), Ван Зясюньийн ерөнхий редактороор ажилласан, Хятадын Логик болон Хэл Мэдээллийн Боловсролын Их Сургуулийн сурах бичиг “Хятадын хувьсгалын түүхийн шинэ эмхэтгэл” (Архивын хэвлэлийн хороо, 1986 он), Чан Чэн ерөнхий редактороор ажилласан “Зүүн хойд зүгийн орчин цагийн түүхийн товчлол” (Зүүн Хойд Багшийн Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1987 он) зэрэгт бараг адилхан зүйлийг өгүүлсэн байх ба40,
БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай, чөлөөлсөн тухай бичвэр огтхон ч харагдахгүй байна. ХКН нь өөрийн хүчээр япон цэргийг ялсан гэх үг хэллэг олон болсон байна.
Дунд сургууль болон ахлах сургуулийн сурах бичгийг үзвэл, Ардын боловсролын хэвлэлийн хорооны түүхийн тэнхимийн эмхэтгэл, есөн жилийн суурь боловсрол олгох дунд сургуулийн гурван жилийн анхан шатны ангийн сурах бичиг “Хятадын түүх”-ийн
IV номд ЗХУ-ын цэрэг дайнд оролцсон тухай бичвэр нэн товч байх бөгөөд, “1945 оны 8
дугаар сарын 6, 9-нд Америк Японы Хирошима, Нагасакид хоёр ширхэг атомын бөмбөг унагаж, 8-нд ЗХУ-ын засгийн газар Японы эсрэг дайн зарласнаа мэдэгдэв. ЗХУ-ын улаан цэрэг Хятадын зүүн хойд нутагт байсан Японы Квантуны арми руу дайрав” гэж л өгүүлжээ41. Мөн энэ Ардын боловсролын хэвлэх хорооны түүхийн тэнхимийн эмхэтгэсэн дунд сургуулийн ахлах II ангийн сурах бичиг “Хятадын орчин цагийн түүх”-
ийн төгсгөлийн дэвтэр (заавал сурах)-д “8 дугаар сард Америкийн агаарын цэрэг Японы
эх газарт довтолж, ЗХУ-ын засгийн газар Японд дайн зарлаж, Хятадын зүүн хойд нутагт цэрэг явуулав” гэж өгүүлжээ42. Үүнтэй хамт БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай дурдаагүй бөгөөд ЗХУ-ын цэрэг дайнд оролцсон тухай ч маш товчхон тэмдэглэжээ.
Түүхийн эрдэмтэн Бай Шоуи ерөнхий редактороор ажиллаж, 1990-ээд онд хэвлэгдсэн, Хятадын хамгийн их нэртэй түүхийн бичиг гэж хэлж болох бичиг бол
“Хятадын түүх” юм. Энэ бичгийг Хятадын гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны VI
таван жилийн төлөвлөгөөний хугацаанд улсын чухал төсөл болгож арван жилийн хугацаанд бүтээж дуусгасан ба 12 боть, 22 номоос бүтсэн байна. “Хятадын түүх”-ийн
XXI ном болох “Хятадын орчин цагийн сүүл үе (1919~49 он)” (эхний хэсэг)-т ингэж бичжээ. “Потстамын хурлын дараа холбоотон гүрнүүд шууд Японы эсрэг дайныхаа төгсгөлийн шатанд оров. 1945 оны 8 дугаар сарын 6-нд Америкийн цэрэг Японы Хирошимад атомын бөмбөг хаяж, 8-нд ЗХУ Японы эсрэг дайн зарлаж, ЗХУ-ын цэрэг богино хугацаанд Квантуны армийг бут ниргэв. 9-нд Америкийн цэрэг Японы Нагасакид дахин атомын бөмбөг хаяв. (товчлов) ЗХУ Японы эсрэг дайн зарласны дараа (Хятадын)
чөлөөлөгдсөн нутгийн цэрэг иргэд Японы эсрэг цохилт өгч, маш хурдтайгаар олон газар нутгаа буцааж авав”43. БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үнэн байдлыг огтхон ч дурдаагүй бөгөөд чөлөөлсөн гэдэг үг хэллэг ч дурдагдаагүй байна.
Дээр 1945 оны 8 дугаар сард БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай ХКН хэрхэн бичиж тэмдэглэн, хэрхэн өөрчилснийг судалж үзэв. Энэ нам нь засгийн эрхийг авахаас өмнө болон улсаа байгуулах эхний үедээ ЗХУ-ын дайнд оролцсон үйл явдлыг голчлон тэмдэглэхдээ их бага хэмжээгээр Монгол Улсын дайнд оролцсон тухай ч өгүүлж, Хятад-
Монгол хоёр орны нөхөрлөл гэж танилцуулж байв. Ийм бичвэр нь 1960-аад оны эхэн үе,
улмаар 1980-аад оны эхэн үе хүртэл, ямар нэг хэмжээгээр хадгалагдаж байв. Гэвч Хятад Улс өөрчлөлт хийж эхэлснээс хойшхи 1980-аад оны сүүлийн хагас, ялангуяа ЗХУ задарсан хүйтэн дайны дараахи 1990-ээд онд Монгол Улсын цэрэг дайнд оролцсон үйл хэрэг Хятадын сурах бичгээс хасагдаж, ЗХУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэрэг ч хөнгөхөн дүрслэгдэх болжээ. “ЗХУ-ын цэрэг дайнд оролцсоноос шалтгаалан Япон Хятадын дайны хугацаа ихээхэн богиносов” гэж л тэмдэглэгдэж байхаар болов. Гэвч үнэн хэрэг дээрээ Мао Зэдун хүртэл Япон Хятадын дайныг төгсгөх шийдвэрлэх шалтгаан нь ЗХУ дайнд оролцсон явдал байсан гэж хэлсэн удаа бий44.
4. Хятадын Гоминдан Намын байр суурь
Одоо ХКН-тай зөрчилдөж ирсэн ХГН-ын тэмлэглэлийг үзье.
Өмнө нь өгүүлж байсанчлан 1945 оны 8 дугаар сарын 14-нд “Хятад Зөвлөлтийн найрамдалын гэрээ” байгуулагдаж, дараа 1946 оны 1 дүгээр сарын 5-нд ХГН эрх барьж байсан Хятад Улсын засгийн газар нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
Энэ үе хүртэл ХГН нь гадаадын улс орнуудад хандан БНМАУ-ын дайнд оролцсон үйл хэрэгт үнэлэлт өгөлгүй, нам дотроо бол БНМАУ-ын цэргийн зөвхөн давшсан явдлыг л тэмдэглэж, үнэлгээ гэж хэлж болох зүйл нь зөвхөн Монгол цэрэг ХКН-д тусалж байгаа гэсэн үг л байна45. Ар Монгол нь 1911 оны 12 дугаар сард Манжчин Улсын засгийн эрхээс салж, тусгаар тогтнолоо зарлаж, 1921 оны 7 дугаар сард Ардын хувьсгал ялж, 1924 оны 11 дүгээр сард БНМАУ-ыг тунхаглан зарласан ч, ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэрэг дайнд оролцох хүртэл Хятад Улсын засгийн газар нь Ар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байв. Байдал ийм байсан учраас ХГН нь БНМАУ-ын цэрэг дайнд оролцох тухайд тодорхой бус байр суурьтай байсан байх аа.
1946 оны 2 дугаар сард МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжав БНМАУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн Хятад Улсад айлчилж, Чунчинд Хятад Улсын засгийн газрын тэргүүлэгч Чан Кайши болон гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Шизе нартай уулзав. Тэр сарынхаа 13-нд Хятад Улс болон БНМАУ нь дипломат харилцаа тогтоон, маргааш өдөр нь Сүрэнжав хэвлэлийн бага хурал дээр БНМАУ, Хятад Улс, ЗХУ-ын харилцааны тухай тайлбарлажээ. Гэвч “Жун Ян Жи Бао” болон Төв мэдээ зэрэг Хятад Улсын хэвлэл мэдээлэл нь БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай үнэлэлт дүгнэлт хийсэнгүй. Дараа жил болох 1947 онд Хятад Улсын дотоод удирдах газраас хэвлэгдсэн “БНХАУ-ын засаг захиргааны товч хүснэгт”-д БНМАУ-ыг тусгаар тогтносон улс гэж үзсэн байна46.
Хятадын засгийн эрхийг алдсаныхаа дараа Тайвань руу зугтсан ХГН нь Зөвлөлт-
Монголын холбоотон цэрэг дайнд оролцсон тухайд Монгол Улс болон ХКН-аас огт эсрэг байр суурин дээр зогсож, шүүмжилдэг болж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөө болив. 1953 оны 2 дугаар сарын 25-нд ХГН нь, ЗХУ нь ХКН-д
тусалж, 1945 оны 8 дугаар сард байгуулсан “Хятад Зөвлөлтийн найрамдалын гэрээ”-г
зөрчсөн гэдэг шалтгаанаар уг гэрээг цуцлана гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл энэ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэснийг илтгэх боловч БНМАУ нь ЗХУ болон Зүүн Европын социалист орнуудаар хүлээн зөвшөөрүүлэн, олон улсын хэмжээнд тусгаар тогтносон улсын байр сууриа бататгажээ.
1956 онд Чан Кайши өөрийн дурсамждаа тэр үеийн БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэргийг Өвөр Монгол руу дайран эзэлсэн явдал гэж үзэн, ХКН нь Зөвлөлт-
Монголын холбоотон цэрэг хамтарсан учраас л Өвөр Монгол зэрэгт нэвтэрч чадсан гэж буруутгажээ47. Гэвч үнэн хэрэгтээ 1945 оны 8 дугаар сард Чан Кайши нь Сталинд цахилгаан явуулж, “Таны агуу их ухаалаг шийдвэр болон танай армийн гялалзсан амжилт нь аль хэдийн бүх дэлхийн хүндэтгэлийг хүртэв. Найрамдалын гэрээт орнуудын дайны хамтарсан зохион байгуулалтаас үүдэн бүх талын ялалтыг байгуулж чадав” гэж магтсан байв48. Өөрөөр хэлбэл 1945 оны үнэлэлт болон 1956 оны үнэлэлт нь огт эсрэг тэсрэг зүйл байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх, ХГН-ын төв зөвлөлийн гишүүн Вэй Жялуньийн бүтээл “60
жилийн замналтай ХГН”-д Япон Хятадын дайнд япон цэрэгтэй эхнээсээ байлдаж ирсэн нь ХГН юм гэж магтан, ЗХУ-ын цэрэг дайнд оролцсон тухай өгүүлсэн боловч, Ялтын гэрээний (зураг 10) хамгийн том алдаа бол ЗХУ-ын түрэмгийллийг Азидаа хамгийн чухал стратегийн нутаг дэвсгэр болох Хятадын зүүн хойд хэсэгт оруулсан явдал юм гэж өгүүлжээ49.
ХГН-ын нэрт түүхч, эрдэмтэн У Сянсянын “Хятад Японы хоёрдохь удаагийн дайны түүх” нь хятад, япон, англи хэл дээрх материалыг ашиглан, Япон Хятадын дайны нөхцөл байдал болон дайн дуусах хүртэлх үйл явцыг нарийн тодорхой өгүүлсэн бүтээл юм. Энэ номдоо тэрээр Зөвлөлт-Монголын холбоотон цэрэг дайнд оролцсон тухай дурдсан боловч, Зөвлөлт-Орос нь Хятадын зүүн хойд хэсгийн сэргээн босголтод саад учруулж,
зүүн хойд хэсгийг КН-д өгсөн гэж шүүмжилжээ50.
Тайваний сурах бичгийг үзвэл улсын редакторлан орчуулах газар хэвлэсэн дунд сургуулийн ахлах ангийн сурах бичиг болох “Түүх”-ийн III номд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай огтхон ч дурдаагүй байна51.
1982 онд Лю Сюеяогийн “Монголын тухай цуврал”-д Япон нь 1919 оны Их Монгол Улсыг байгуулах хөдөлгөөнийг дэмжсэн, 1930-аад оны сүүлийн хагасаас Дэмчигдонров ван (Дэ ван)-тай хамтран Тоглоомын Засгийн Газрыг байгуулсан зэргийг шүүмжилжээ.
Тэрээр БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай дурдаагүй бөгөөд Зүүн Ази дахь Дэлхийн II дайны төгсгөлийн тухай ингэж үнэлжээ. “Зөвлөлтийн толгойлогч Сталин нь Черчилль, Рузвельтийг шоолж доромжлон, эрх чөлөөт ертөнц (өөрөөр хэлбэл Тайвань)-
ийг ичгэвтэр байдалд оруулах Ялтын гэрээг тэд нараар хийлгэж, Ар Монголыг алдав.
Черчилль, Рузвельт нар нь дэлхийн дайн дууссаны дараа Хятад Улс дэлхийн тэргүүний орон болж, газар нутаг нь өргөн уудам, хүн ам нь олон болохоос айсан учир Зөвлөлтийн шаардлагыг зөвшөөрч, манай улсыг дарамтлан, Ар Монголыг алдуулав”52. Энэ нь тэр чигтээ Монголын ард түмний хүсэл эрмэлзлэлийг үл тоомсорлосон, амин хувиа хичээсэн хүмүүсийн бодол юм.
БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай тодорхой өгүүлсэн бүтээл бол Тан Дажүньийн “Ар Монголын орчин цагийн түүх” юм. Энэ номд Гитлерийн Германы эсрэг дайнд Монгол Улсын үзүүлсэн тусламж, Зөвлөлт-Монголын найрамдалт харилцан туслалцах гэрээ зэргийн тухай нарийн тодорхой өгүүлж, 1945 оны 8 дугаар сард МАХЦ дайнд оролцсон явц, БНМАУ Японы эсрэг дайн зарласан бичиг, Чойбалсангийн радиогоор хэлсэн үг, улмаар БНМАУ Японы эсрэг дайн зарласан бичгийн монгол хэл дээрх эхийг хүртэл оруулжээ. Товчилбол, тэрээр ингэж бичжээ. “Монголын морин цэрэг нь Чойбалсангийн удирдлаган доор Малиновскийн удирдаж ирсэн ЗХУ-ын цэргийн баруун талаас дайрч, нэг өдөртөө 40, 50 км-ын хурдтайгаар Өвөр Монгол болон Манжид довтолж, Долооннуурыг эзлэв. Дараа нь ЗХУ-ын цэрэгтэй хамт Ляо Дуны хойг руу дайрч орон, Хятадын зүүн хойд нутаг болон Өвөр Монголыг бүхэлд нь Оросын нутаг болгов.
Үүнтэй зэрэгцэн Цахарын Долооноос урд зүгийн нутагт нэвтэрсэн монгол цэрэг нь ХКН-
ын армитай нэгдэв. КН ЗХУ-ын хамгаалалтан доор зүүн хойд нутагт нэвтрэв”. Энд зохиогчийн байр сууринд анхаарлаа хандуулъя. Тэрээр дараах байдлаар Зөвлөлт-
Монголын холбоотон цэргийн дайнд оролцсон байдлыг үнэлж байна. Өөрөөр хэлбэл
“Сталины муу санааг мэддэггүй (товчлов) энэ утсан хүүхэлдэй шиг Ар Монгол нь бүх харгис муухай аргыг хэрэглэн, монголчуудын мах цусны тасархайг ЗХУ-д бэлэглэж,
ЗХУ-ын Германы эсрэг дайн болон Азид хийсэн дайралтад нь тусалсан”53. БНМАУ-ын цэргийн давшилтын тухайд, монголчуудын мах цусны тасархайг ЗХУ-д худалдаж, ЗХУ-
ын Азид хийсэн дайралтад тусалсан гэж үзсэн байна. Энэ нь ГН-ын байр суурийг тайлбарласан төлөөлөл болохуйц нэг жишээ мөн гэж хэлж болно.
Өөрчлөлтийн чухал үе болох 1990-ээд он болмогц Үндэсний Дэвшил Нам (ҮДН)-ын удирдлага, ялангуяа засгийн эрх солигдсоноос шалтгаалан Тайвань дахь ХГН-ын байр суурь хямралт байдалд орон, энэ намаас өөр үзэл бодолтой бусад хүмүүс Тайваний улс төрд нөлөөлж чадахаар болж иржээ. Монгол Улсын байр суурийг хэрхэн үнэлэх тухайд Тайваний улс төр, эрдэмтдийн нийгэмлэг дээр ч маргаан гарч байв. Нэг хэсэг хүмүүс Монгол Улсын тусгаар тогтнол нь нэлээн эртнээс бодит зүйл болж, түүгээр барахгүй
1961 онд НҮБ-ын гишүүнээр хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн 132-оос илүү олон орон Монгол Улстай дипломат харилцааг тогтоосон үнэн бодит байдлыг харгалзаж үзээд,
Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж онцолжээ. Гэвч, ХГН-ын зарим зөрүүд хүмүүс урьдын адил энэ үзэл бодлыг эсэргүүцэж байв. 1996 оны 11 дүгээр сарын 29-нд хууль тогтоох хорооны гишүүн Чуан Куньчэн нь Тайваний хууль тогтоох байгууллагад Ар Монголын асуудлыг хэлэлцэхийг шаардсан боловч эцсийн эцэст үл ойлгогдох зүйл болж дуусав.
1997 онд Монгол Төвдийн хорооны Монголын хэрэг эрхлэх газрын дарга Лю Сюеяогийн бичсэн “Хууль улс төрийн талаас Гадаад Монголын асуудлыг ажиглах нь”-
д Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүчтэй эсэргүүцжээ. Тэрээр БНМАУ-ын тусгаар тогтносон түүхийг танилцуулаад, нэг удаадаа түр зуур Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь “улсын эрх ашигт ч, ард иргэдэд ч, улсын имижийн хувьд ч, ямар ч ашиггүй” гэж өгүүлээд54, 1945 оны 8 дугаар сард БНМАУ-ын цэрэг хөдөлсөн тухай дурдаагүй байна.
ХГН-ын албан ёсны ном зохиолыг үзвэл, 1998 онд хэвлэгдсэн ХГН-ын төв хорооны эмхэтгэл “Чин үнэнч ХГН”-д 1945 оны 8 дугаар сард “Америк нь Японы эх газарт хоёр атомын бөмбөг унагаж, ЗХУ нь чоно борооноор гэгчээр Японд дайн зарлаж, их цэргийг томилон, зүүн хойд нутагт дайрч оров” гэж өгүүлээд55, Монгол цэргийн дайнд оролцсон тухай дурдаагүй ба ЗХУ-ыг муулж буруутгажээ.
Нэг талаас 1997 оны 6 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дарга Наранцацралт Тайваньд айлчилж, Тайпэй хот нь Улаанбаатар хоттой ах дүү хот болж,
дараа 1998 оны 4 дүгээр сард Тайпэй хотын даргын ажлаа өгсөн Чэнь Шуйбянь нь Улаанбаатарт айлчлав. XXI зуун гармагц засгийн эрхийг авсан ҮДН-ын Тайвань дахь хариуцагч байгууллага болон Монгол Улсын хоорондын айлчлал улам ойрхон болж, 2002 оны 6 дугаар сард Тайвань нь Улаанбаатарт Тайваний худалдааны төвийг байгуулж, 7 дугаар сарын сүүлээр Монгол Төвдийн хорооны дарга Сю Жисюнь Монгол Улсад айлчилжээ.
2002 оны 9 дүгээр сарын 25-нд Тайваний “Дотоод Засгийн Газрын хэсэг” нь “Манай улсын газрын зурагт анхаарах зүйл”-ийг хэвлэн гаргаж, өмнөх “Ар Монголыг “Монгол газар” эсвэл “Ар Монгол” гэж тэмдэглэнэ” гэдэг үгээ “Манай улсын эх газрын нэг хэсэг болон Ар Монголын хооронд хилийн зурвас татаж, Улаанбаатарыг улсын нийслэл гэж тэмдэглэнэ” гэж засжээ. 10 дугаар сарын 3-нд Тайваний Засгийн Газар “Олон улсын хуулиар Ар Монгол нь үнэн хэрэгтээ тусгаар тогтносон Монгол Улс болсон учир Дотоод Засгийн Газрын хэсгийн хийсэн ажил нь зөв зүйтэй ажил юм” гэж хэлжээ56. Энэ нь Тайваний Засгийн газар үнэхээр Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг илтгэж байна. Бас хагас зууны туршид Тайванийг захирч ирсэн ХГН-ын хүч ихээхэн суларсныг илтгэж байна.
Монгол Төвдийн хороо нь 2003 оны 10 дугаар сард Монгол Улсын Түүхийн Музей,
Улсын Төв Номын Сангийн тусламжтайгаар Тайпэйд “Тал нутгийн улс: XX зууны Монгол” гэдэг үзэсгэлэнг нээсэн ба Монгол Төвдийн хорооны дарга Сю Жисюнийн нээлтийн үед хэлсэн дараах үг нь гүн гүнзгий утгыг агуулж байна. “Монгол гэдэг нэр нь
Тайваний ард түмний хувьд сайн мэддэг боловч бас мэдэхгүй нэр юм. Өнгөрсөн үеийн алдаатай улс төрийн мэдээлэл болон алдаатай түүхийн сургалтын үр дүнд олон хүн Монгол нь Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан ба нэлээн эртнээс тусгаар улс болсон тухай огт мэддэггүй байсан. Олон хүмүүс Ар Монголын Хүрээг мэддэг боловч түүний зөв нэр нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар болохыг мэддэггүй байсан. Цаашилбал,
олон хүний мэддэггүй зүйл нь Монгол Улсад өмнө нь бүх нийтийн санал хураалт болсон,
бас хуулийн дагуу “БНМАУ”-ыг Монгол Улс болгож нэрийг нь өөрчилсөн явдал юм. (товчлов) Хамгийн харамсалтай нь улс төрийн буруу нөхцөл байдлаас шалтгаалан, бид нар, бид нартай адил их хөршийн хяналтанд амьдарч ирсэн Монголын ард түмний XX
зуунд амссан зовлон гуниг, хөдөлмөр зүтгэл, үр дүнг нь мэдэх чухал боломжийг алдаж ирсэн явдал юм”57. Энэ үгнээс, урт удаан хугацааны туршид ХГН нь улс төрийн буруу мэдээлэл болон сургалт зэргээрээ 1945 онд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай дурдахаас зайлсхийсэн төдийгүй, БНМАУ-д болсон бүх нийтийн санал хураалт, тусгаар тогтнол, улсын нэрийн өөрчлөлт зэргийг ч нийтэд мэдээлж байгаагүй гэдгийг ойлгож болох юм. Сюгийн үг нь ҮДН нь үнэхээр ГН-ын улс төрийн буруу мэдээллийг шүүмжлэх байр суурин дээр байгааг илтгэж байна. ГН-тай тэмцэж ирсэн ҮДН нь иймэрхүү байр суурин дээрээс Монгол Улсыг үнэлэх нь зарим утгаараа мэдээжийн зүйл юм.
Сөрөг хүчин болсон ХГН нь “түүхийг үзэх үзлээ засах” ажлыг хийлгүй, энэ хэвээр байх юм бол улам илүү хүнд нөхцөл байдалд унах болов уу.
5. Өвөр Монголын хувьд
Өмнө нь Дэмчигдонровын нарийн бичгийг хийж байсан нэрт эрдэмтэн Захчидсэцэн
“Цагаан хэрэмээс урд зүгт байх Хятадын түүх болон хойд зүгт байх Хятадын түүх нь нэлээн ялгаатай” гэж хэлсэн удаатай58.
1911 оны 12 дугаар сарын 1-нд тусгаар тогтнолоо зарласны дараа Удай ван нарын Өвөр Монголын олон хошууны ноёд болон бусад албаны хүмүүс Их Хүрээнд цуглаж,
дараа 1912 оны 1 дүгээр сард Хөлөнбуйр (Барга) ч бас Хятадаас тусгаарлан тусгаар тогтнолоо зарлаж, Өвөр Монголын 49 хошуунаас 35 хошуу нь Ар Монголын Богдын засгийн эрхэд нэгдэхээ илэрхийлэв. 1919 онд Хөлөнбуйрын Лин Шэн, Өвөр Монголын Нэйжтойн хутагт, Хүүшингаа, Норинпил зэрэг удирдагчид Өвөр Монгол, Ар Монгол,
Буриад, Хөлөнбуйр, Баруун Монголын монголчуудаас бүрдэх нэг тусгаар улс буюу Их Монгол Улсыг байгуулах хөдөлгөөнд оролцов59. 1932 оны 3 дугаар сард Манж улс байгуулагдсанаас үүдэн Хөлөнбуйр, Зүүн Монгол нь Манж улсын харъяалалд оров. 1937
онд Дэмчигдонров ван япон цэргийн тусламжийг аван, Тоглоомын Засгийн Газрыг
байгуулав. Ийм түүхтэй монгол үндэстэн болох Өвөр Монголын эрдэмтэд 1945 оны 8
дугаар сард БНМАУ Хятадад довтолсон үйл явдлыг хэрхэн үнэлж ирснийг задлан шинжлэх нь сонирхол татаж байна.
Дахин давтан хэлэхэд 1945 оны 8 дугаар сард ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэргийг Өвөр Монголчууд халуун дотноор угтсан. Хөлөнбуйр, Зүүн Монгол, хуучин Тоглоомын Засгийн эрхэнд байсан нутаг дэвсгэрийн монголчууд Зөвлөлт-Монголын холбоотон цэрэг ирснийг Өвөр Монголыг чөлөөлөх утга учиртай зүйл гэж үзэв. Энэ үйл явдлаар далимдуулан, Ар Өвөр Монголыг нэгтгэх хөдөлгөөн хүчээ авчээ. Энд Өвөр Монголчуудын “Зөвлөлт-Монголын холбоотон цэрэг Өвөр Монголыг чөлөөлөх” гэдэг үгийг дахин бодож үзэх шаардлагатай. Хамгийн гол нь Зөвлөлт-Монголын холбоотон цэрэг Өвөр Монголыг чөлөөлсөн явдал нь Өвөр Монголыг Хятад Улсад харъяалуулах гэсэн биш, чөлөөлөгдсөн Өвөр Монголыг Ар Монголтой нэгтгэж, нэгдсэн шинэ Монголыг байгуулах гэсэн хэрэг байв. Үүнийг зөвхөн Өвөр Монголын материалаар ч биш, Хятад Улс, Монгол Улсын материалаар ч батлах боломжтой60. 1945 оны 10 дугаар сард хэвлэгдсэн ӨМАХН-ын хэвлэл “Ардын зам” болон “Ардын сонин”, дараа нь хэвлэгдсэн Өвөр Монголын Ардын Хувьсгалт Залуучуудын Холбооны хэвлэл “Өглөө” зэрэг монгол хэл дээрх сонинууд нь БНМАУ-ын бодит байдлыг өгүүлж, БНМАУ-ын ерөнхий сайд маршал Чойбалсанг бүх монголчуудын хамгийн том удирдагч гэж үзэн,
Ар Өвөр Монголыг нэгтгэх гэсэн уриа дуудлагаар дүүрч, Ар Өвөр Монголыг нэгтгэх хөдөлгөөний явцыг нарийн бичиж тэмдэглэжээ61 (зураг 6, 7).
Зөвхөн үүгээр зогсохгүй БНМАУ болон Өвөр Монголын харилцаа тасраад 10 гаруй жил өнгөрсөн байсан ч, БНМАУ-ын улс төрийн үзэл санаа болон соёл нь Зөвлөлт-
Монголын холбоотон цэргийн давшилттай хамт Өвөр Монголд нэвтэрчээ. Үнэн хэрэгтээ тэр үед дахин сэргэсэн ӨМАХН-ын Зүүн Монголын Төв Хорооноос гаргасан “ӨМАХН-
ын мөрийн хөтөлбөр”, “Намын дүрэм”, дараа нь байгуулагдсан Зүүн Монголын Ардын Өөртөө Засах Засгийн Газрын “Засгийн Газрын мөрийн хөтөлбөр”, “Өөртөө засах хууль” зэрэг нь МАХН-ын намын дүрэм, улсын Үндсэн Хуулийн зүйл заалтыг дууриалгаж хийгдсэн нь тодорхой байна. БНМАУ-ын уран зохиолын бүтээлүүд, кирилл үсэг нь Өвөр Монголд өргөн тархжээ.
Гэвч, Ялтагийн гэрээ болон “Хятад Зөвлөлтийн найрамдлын гэрээ”-ний нөхцөл болзолоос шалтгаалан “Ар Өвөр Монголыг нэгтгэх” гэсэн Өвөр Монголчуудын хүсэлтээс БНМАУ-ын удирдагчид аргагүйн эрхэнд татгалзжээ. Үүний дараа Өвөр Монголын газар бүрийн үндэсний үзэлтнүүд Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн ба “Ар Өвөр Монголыг нэгтгэх” мөрөөдлөө ч орхиогүй байна. 1946 оны 1
дүгээр сарын 16-19-нд Зүүн Монголын Ардын Төлөөлөгчдийн Хурал Вангийн сүмд хуралдаж, Өөртөө Засах Бүгд Найрамдах Улсын мөн чанарыг агуулсан Зүүн Монголын Ардын Өөртөө Засах Засгийн Газрыг байгуулав. Тэр оныхоо 3 дугаар сард Хөлөнбуйрын Өөртөө Засах Орны Засгийн Газар нь Хөлөнбуйрын Орон Нутгийн Өөртөө Засах Түр Засгийн Газар гэж нэрээ өөрчилжээ.
Зүүн Монголын Ардын Өөртөө Засах Засгийн Газар нь 1946 оны 5 дугаар сарын сүүлээр татан буугдсан ч, БНМАУ гэдэг монголчуудын цорын ганц тусгаар улс нь Өвөр Монголчуудын хувьд яалт ч үгүй хүчтэй татах хүч байв. 1945 оны 8 дугаар сард БНМАУ-ын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн явдал нь Өвөр Монголын орчин цагийн түүхэнд арчиж болохгүй үнэн зүйл юм. Зүүн Монголын үндэсний үзэлтнүүд байнга энэ түүхийг өгүүлдэг.
Зүүн Монголын Ардын Өөртөө Засах Засгийн Газар татан буугдсаныг тунхагласан Зүүн Монголын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын “Тунхаг” нь ЗХУ-Монголын холбоотон цэрэг Өвөр Монголыг чөлөөлсөн үйл хэргийг магтан дуулснаас гадна ирээдүйд монголчууд өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй болохыг дүрслэн өгүүлжээ (зураг
11)62.
1946 оны 3 дугаар сарын 15-нд Жанчхүүд хэвлэгдсэн, ХКН-ын төв хорооны гишүүнд нэр дэвшигч Юнь Зэ (Улаанхүү)-гийн удирддаг Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөн (1945 оны 11 дүгээр сар~1947 оны 5 дугаар сар)-ий монгол, хятад хэл дээрх “Өвөр Монголын долоо хоногийн сэтгүүл” гэдэг хэвлэлд ч БНМАУ-ын түүх, тэр үеийн байдлыг танилцуулжээ. Тэр оныхоо 5 дугаар сарын дугаар № 8-д хэвлэгдсэн “Ар Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөний товч түүх”-д “1945 оны 8 дугаар сард ЗХУ-
ын Засгийн Газар Японы эсрэг дайн зарласны дараа БНМАУ нь “ЗХУ-БНМАУ-ын найрамдлын гэрээ”-нд тулгуурлан, Японы эсрэг дайн зарлаж, их хэмжээний техникжсэн морин цэргийн ангийг томилон, элсэн цөлийг туулан, дайнд оролцон, агуу амжилтыг гаргажээ” гэж тэмдэглэжээ63 (зураг 12).
Энэ Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбооны гишүүдэд Москвагийн Сун Ятсений Их Сургууль, МАХН-ын сургуульд суралцсан Өвөр Монголын Коммунист Намын туршлагатай гишүүдээр зогсохгүй, хуучин Тоглоомын Засгийн Газарт ажиллаж байсан хүмүүс ч багтаж байв. Уг холбоо нь ХКН-аар удирдуулахын зэрэгцээ БНМАУ-
ын тусламжийг ч авч байв.
Тус оныхоо 9 дүгээр сард ХГН-ын цэрэг Өвөр Монгол, зүүн хойд нутагт давшихтай зэрэгцэн Өвөр Монголын Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоо болон ХКН-ын VIII замын
арми нь хойд нутаг руу зугтав. Өөртөө Засах Хөдөлгөөний Холбоо болон ХКН нь энэ үед БНМАУ-ын цэрэг зэвсгийн тусламжийг авч байжээ. Зөвхөн түүгээр зогсохгүй Юнь Зэгийн эхнэр Юнь Ливэнь болон ХКН-ын Шаньси-Цахар-Хэбэй төв товчооны гишүүн Лю Чунын эхнэр Или нарын хэдэн арван КН-ын удирдагчдын эхнэр, хүүхдүүдийг БНМАУ-ын нийслэл Улаанбаатарт илгээж, тэнд илүү сайн анхаарал халамжинд байлгаж байв. Энэ хүмүүс зүүн хойд нутаг аль хэдийн ХКН-ын мэдэлд орсны дараа 1948 оны 3
дугаар сард Хятадад буцаж ирэв64.
Зүүн Монголын удирдагч Хаафунгаа 1946 оны 12 дугаар сард илтгэсэн “Өвөр Монголын чөлөөлөгдсөн зам” гэдэг алдарт өгүүлэлдээ МАХЦ Жанбэй, Чэндэ зэрэг нутгийг чөлөөлж, тэдний нэг хэсэг анги Далянь хүртэл явсан гэж өгүүлжээ. Бас Өвөр Монголын хувьсгал нь гурван гадаад хүчин зүйл, өөрөөр хэлбэл ах дүү улс болох БНМАУ, ЗХУ, ХКН-ын тусламжийг авах нь зүйтэй гэж онцолжээ. Энд БНМАУ нэгдүгээр байранд орох гадаад хүчин зүйл гэж тусгагдаж, ХКН-ын байр суурь гуравдугаар байранд орох гадаад хүчин зүйлээс хэтрэхгүй байна.
Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал эхлэхийн яг өмнөх 1947 оны 2
дугаар сард Юнь Зэ Баруун Монголын төлөөлөгчдийн багийг дагуулан Зүүн Монголын улс төр, эдийн засаг, цэрэг армийн төв газар болох Вангийн сүмд ирэв. Хоёр сарын турш улс төрийн тэмцэл явагдаж, Зүүн Монголын удирдах эрхэд томоохон эргэлт гарч, эцэст нь Юнь Зэ нарын ХКН удирдах гол эрхийг авав. Үүний дараа 4 дүгээр сарын 23-наас Өвөр Монголын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хуралдав. Тэр өдрөө хэвлэгдсэн “Өвөр Монголын өөртөө засах мэдээ”-нд ийм тайлбар нийтлэгджээ. “Өвөр Монголын ардууд энэ Их Хурлыг нээж чадсан ч, Өвөр Монголыг чөлөөлөхийн тулд амиа зориулсан зоригт эрс, ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэргийн баатарлаг үйл хэрэг, бидэнд туслан улам улам хүчирхэгжиж байгаа ХКН-д талархал илэрхийлэх ёстой”65. Ингээд бүх хүн мэдэж байгаачлан тэр сарынхаа 29-нд Өвөр Монголын түр хурлыг сонгож, 5 дугаар сарын 1-нд Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн Газрыг байгуулан, Юнь Зэ Өөртөө Засах Засгийн Газрын тэргүүнээр, Хаафунгаа дэд тэргүүнээр, Буянмандах хурлын даргаар сонгогдов
(зураг 13).
Энэ оныхоо 7 дугаар сарын 7-нд “Өвөр Монголын өөртөө засах мэдээ”-нд тавигдсан ХКН байгуулагдсаны 26 жилийн ой болон “77 ер бусын үйл явдал”-ыг тэмдэглэсэн хэд хэдэн өгүүллэгт Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн Газрын цэрэг армийн хэсгийн дарга Асган л ганцаараа БНМАУ-ын тусламжийн тухай өгүүлжээ. Өөрөөр хэлбэл “1945
оны 8 дугаар сард агуу их ЗХУ-Монголын холбоотон цэрэг зүүн хойд зүгт довтолсон үйл хэрэг, бас VIII замын арми, шинэ IV армийн тусламжтайгаар манай Өвөр Монгол
эрх чөлөөг олж чадсан юм. Энэ агуу их түүхэн үнэнийг манай Өвөр Монголын ард түмэн мөнхөд мартах ёсгүй юм”66.
БНХАУ байгуулагдсны дараа Өвөр Монгол гаралтай монгол эрдэмтэн, тэр үедээ Хятадын нийгмийн шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгийн III газарт ажиллаж байсан Юй Юаньань (余伯顔, Юй Баян)-ийн эмхэтгэсэн “Өвөр Монголын түүхийн товч”-д
БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай тэмдэглэл нэн богино байх ба тэр дайнд оролцсоны нэг шалтгаан болгож 1936 оны Зөвлөлт-Монголын найрамдалт харилцан туслалцах гэрээний тухай бичсэн нь анхаарал татаж байна67.
1950-иад оноос 1960-аад оны эхэн үе хүртэл Хятад Улс болон БНМАУ-ын найрамдалт харилцаа гэдэг шалтгаанаар Өвөр Монгол нь БНМАУ-тай эдийн засаг, соёл,
спортын салбарт нягт харилцаатай байж, 1945 онд БНМАУ-аас Хятадад үзүүлсэн тусламж олон нийтэд байнга мэдээлэгдэж байв.
“Соёлын их хувьсгал”-ын дараа, 1970-аад оны сүүл үеэс дээр өгүүлсэн Монголын Аюуш баатрын 1945 оны дайнд гаргасан амжилтаас сэдэвлэн БНМАУ-ын зохиолч Д.Сэнгээгийн бичсэн “Аюуш” өгүүллэгийн нэг хэсэг Өвөр Монголын монголчуудын ахлах сургуулийн “Хэл бичиг” сурах бичигт дахин хэвлэгдэж эхлэв (зураг 14). Сурах бичигт нэг хэсэг нь л хэвлэгдсэн боловч үүний цаад нөхцөл байдлыг багш нь танилцуулахдаа 1945 оны 8 дугаар сард БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай заавал өгүүлдэг байсан байх ёстой.
БНМАУ болон Өвөр Монголын харилцаа 1980-аад онд дахин сэргэв. Засгийн газар хоорондын эдийн засгийн худалдаа, урлаг спортын багийнхны харилцан айлчлал нь илүү хянуур болгоомжтой болсон байсан ч, Улаанбаатараас орж ирсэн БНМАУ-ын хит дуу, ардын дуу нь Өвөр Монгол, Шинжаан, Бээжинд амьдрах монголчуудын дунд шууд түгэн тархаж байв. БНМАУ-ын нэрт яруу найрагчийн “Миний төрсөн нутаг” гэдэг алдарт бүтээлд тулгуурлан зохиогдсон, Өвөр Монголын рок дуучин Тэнгэрийн “Монгол хүн” дуу нь монголчуудын дунд ихээхэн хит болж, одоо ч дуулагдсаар байна.
1990-ээд оны эхэн үед монгол эрдэмтэн Хао Вэйминийн ерөнхийлөн редакторлосон
“Өвөр Монголын орчин цагийн товч түүх”, Буянгийн ерөнхийлөн редакторлосон
“БНМАУ”-д Дэлхийн II дайны төгсгөл үед ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэрэг Өвөр Монгол, Хятадын зүүн хойд нутагт довтолсон тухай тэмдэглэжээ. Сүүлийн номонд нь бүр “ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэрэг Хятадын Өвөр Монгол болон зүүн хойд нутгийг чөлөөлж, (товчлов) дэлхийн энхтайвны агуу их үйл хэрэгт үнэтэй хувь нэмрийг оруулав.
Ялангуяа, Хятадын Өвөр Монгол болон зүүн хойд нутгийг чөлөөлөх дайнд ЗХУ-
БНМАУ-ын олон баатрууд, залуучууд өөрийн алтан амиа зориулав. Тэд өөрийн цусаар гурван улсын ард түмний найрамдалт харилцааны түүхэнд гялалзсан хуудсыг үлдээв.
Тэд үе үеийн Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд дурсагдаж байх болно” гэж магтан дуулжээ68.
1997 онд мөн Хао Вэйминийн ерөнхийлөн редакторлосон “Өвөр Монголын хувьсгалын түүх” нь хуучин ЗХУ-ын эрдэмтний “Алс дорнодын ялалт” гэдэг бүтээлд тулгуурлан бичигджээ. Энд 1945 оны 8 дугаар сарын ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэргийн давших маршрут болон ХКН-тай хамтарсан тухай өгүүлэхээс гадна ЗХУ-
БНМАУ-ын холбоотон цэрэг нь Өвөр Монголчуудын Ар Өвөр Монголыг нэгтгэх хөдөлгөөнийг ч дэмжиж байсан тухай өгүүлжээ. Монгол цэргийн дайнд оролцсон үйл хэргийн тухайд бол ингэж үнэлжээ. “ЗХУ-Монголын холбоотон цэрэг нь манай улсын зүүн хойд хэсэг болон Өвөр Монголын зүүн хэсгийн нутгийг чөлөөлөхийн тулд, олон улсын харилцаан дахь үүргээ биелүүлж, хэзээ ч мартагдахааргүй амжилтыг гаргав”. 2000
онд энэ хүн “Зуун жилийн үймээн түйвээнт Өвөр Монгол”-доо ч үүнтэй адилхан зүйлийг өгүүлжээ (зураг 15)69.
2002 онд Өвөр Монголын Байлдагч нарын залуу монгол эрдэмтдийн эмхэтгэсэн
“Монгол үндэстний түүх”-ийн V ботид ЗХУ-Монголын цэрэг Хятадад давшсан тухай,
хуучин Тоглоомын Засгийн Газрын цэргийн 7 дугаар дивиз, 9 дүгээр дивиз болон энэ засгийн газрын монгол цэргийн бага сургуулийн сурагчид нь ЗХУ-БНМАУ-ын холбоотон цэрэгт хэрхэн бууж өгсөн тухай өгүүлжээ70.
1930-аад оноос 1945 он хүртэлх богино хугацааг эс тооцвол XX зууны эхний хагасын үеийн Ар Монгол болон Өвөр Монгол нь хоорондоо нягт харилцаатай байв. 1945 оны 8
дугаар сард БНМАУ-ын цэрэг Хятадад давшсан үйл явдал нь Өвөр Монголчуудын хувьд утга учиртай чухал зүйл байв. Олон улсын гэрээнд заасан хязгаарлалт болон Өвөр Монголын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Ар Өвөр Монголыг нэгтгэх зорилго биелэгдээгүй боловч энэ хугацаа нь Ар Өвөр Монголын хувьд хамтын түүхэн цаг үе болж өнгөрсөн юм. Хятадад БНМАУ-ын цэрэг давшсан үйл хэргийг 1966 оноос эхэлсэн Соёлын их хувьсгалын үед үгүйсгэж байсан ч Өвөр Монголчуудын сэтгэлд тэр үйл хэрэг нь хэзээ ч арилгах боломжгүй түүх болон үлдсэн юм.
6. Төгсгөлд нь
1945 онд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон үйл хэргийг үнэлэх тухайд Монгол Улс,
ХКН, ХГН-ын байр суурь өөр өөр байх ба зарим тохиолдолд бүхэлдээ зөрчилдөж байна.
Монгол Улсын сурах бичиг, түүхийн судалгааны бичигт Монгол цэргийн үйл хэргийг
Өвөр Монгол болон Хятадын зүүн хойд нутгийг чөлөөлөхийн төлөө байсан гэж хүлээн зөвшөөрч, үнэлж бичсээр ирсэн байна. Нутаг усаа алдан Тайвань руу зугтсан ГН нь өөрийн бодлого болон стратегийн алдааг ойлголгүй, Ар Монголын тусгаар тогтнолын үнэн байдлыг үл тоомсорлон иржээ. Товчоор хэлбэл “эзлэн түрэмгийлэл” гэж дүгнэн,
үзэл бодол нь ч бага зэрэг туйлширсан байдалтай байна. Тусламж авсан ХКН-ын сурах бичиг болон түүхийн бичигт 1950, 60-аад он, улмаар 1980-аад оны эхэн үе хүртэл ЗХУ-
ын цэрэг дайнд оролцсон тухай өгүүлж, БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай ч дурджээ. Гэвч, 80-аад оны дунд үеэс хойш БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай тэмдэглэл аажим аажмаар хасагдан, ЗХУ-ын цэрэг дайнд оролцсон тухай тэмдэглэл ч өнгөц төдий зүйл болсон байна. Ийм нөхцөл байдал дунд Өвөр Монголын эрдэмтний эмхэтгэсэн “Өвөр Монголын хувьсгалын түүх”, “Зуун жилийн үймээн түйвээнт Өвөр Монгол”, “БНМАУ” зэрэг бүтээлд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай тэмдэглэл их бага хэмжээгээр үлджээ. Энэ нь их сонирхол татаж байгаа бөгөөд нэг үндэстэн болохынхоо хувьд нэгэн түүхийн тухайд ижил ойлголттой байна гэж тайлбарлагдахаар байна. Энэ ч бас монголчуудын өөрийгөө үзэх үзлийн нэг илрэл гэж хэлж болох байх.
XX зуунд монголчууд гурван улсад хуваагдсан ба Монгол Улстай хөрш орших Оросын Бүгд Найрамдах Буриад Улс, Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Хар мөрөн, Ляонин муж, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон, Ганьсу муж, Хөхнуур муж зэрэг нутаг дэвсгэрт ч бас монголчууд амьдарч байна. Энэ ч бас хятад иргэншилтэй монголчуудын өөр бусад “бага ястан”-уудаас ялгарах нэг онцлог гэж бодогдож байна.
ХКН нь 1945 онд БНМАУ-ын цэрэг дайнд оролцсон тухай өгүүлэхээс зайлсхийж,
өөрийн хүчийг онцлон, үндэстэн хуваагдах чиг хандлагыг зогсоохыг оролдож байна.
Үнэн хэрэгтээ бол дээр өгүүлсэнчлэн монгол цэрэг дайнд оролцсоны дараа хуучин Манж Улсын Зүүн Монгол, Хөлөнбуйр, хуучин Тоглоомын Засгийн Газрын Баруун Монголын нутагт “Ар Өвөр Монголыг нэгтгэх”-ийг шаардсан хөдөлгөөн хүчээ авч байв. Энэ тухай Хятадын тал өгүүлэхээс зайлсхийж, өгүүлэхээс өөр аргагүй болсон тохиолдолд шүүмжлэх үг нэмдэг байна. Ардчилал хөгжих тусам дэлхийн газар бүрт үндэстэн хоорондын мөргөлдөөн тасрахгүй гарч, Хятадын Төвд, Шинжаан Уйгурын нутагт ч үндэстний тусгаар тогтнолын дуу хоолой ихсэж байна. Хонкон, Макаог буцааж авснаас үүдэн Хятадад ардчиллыг уриалах уриа дуудлага хүчтэй болж байгаа энэ үед ХКН ямар байр суурьтайгаар ажиллах бол гэдэг нь анхаарал татаж байна. Гэхдээ, XXI зууны өнөө үед Хятадын бүх бага ястны Өөртөө Засах Орны удирдагчдын дунд Намын хорооны дарга, Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга, Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дарга зэргийг бүгд Хан үндэстний хүн хийж байна. Гэвч үүнээс үл хамааран
бүх үндэстний түүхтэй холбоотой судалгаа, үнэлгээг урьдын адил эмзэгээр хүлээж авдаг ба зарим салбар бол бүхэлдээ хориотой байна.
Олон үндэстэнтэй улсын хувьд бүх үндэстнийхээ түүхийг зөвөөр үнэлэх нь нэн чухал юм. 1945 оны 8 дугаар сард БНМАУ Хятадад цэргээ илгээсэн нь Өвөр Монголчуудын хувьд өөрийн үндэстний хувь заяатай холбоотой чухал үйл явдал байсан ба энэ түүхэн үнэнийг өгүүлэх нь ихээхэн зүй ёсны хэрэг юм. Энэ түүхийг нуух нь өөрийн үндэстний түүхийг үгүйсгэсэнтэй адил зүйл болох бөгөөд олон үндэстний хамтран орших үндэс суурь болсон тэгш эрх гэдэг зүйлийг ч алдахад хүргэх юм биш үү гэж санаа зовж байна.
Хятадын үндэстэн ястны асуудал, Хятадын эргэн тойрныхоо улс орнуудтай харилцах харилцааг авч үзэх үед энэ өгүүлэл нь бага зэргийн харилцан яриаг үүсгэх сэжүүр болж чадвал баярлах байна.
Ишлэл зүүлт
1-1913 онд Монгол улсаас Өвөр Монголд цэрэг явуулсан тухай Монгол Улсын талаас Батбаяр “Ар Өвөр Монголыг нэгтгэхийн тулд” гэж хэлсэн (Ц. Батбаярын зохиол,
Ашимүра Такаши, Танака Кацүхико нарын орчуулга “Монголын орчин үеийн түүх” Акаши шётэн, 1996 он, 26-27-р хуудас). “Монгол Цэргийн Түүхийн Товчоон”-д “хил хамгаалан, Өвөр Монголыг чөлөөлөхийн төлөөх дайн” гэжээ (Монгол Цэргийн Түүхийн Товчоон 1911 оноос 1990-ээд он, УБ, 1996,66-67-р хуудас). Нөгөө талаар, Хятад Улсын талаас Ар Монголын түрэмгий армийн Өвөр Монгол руу дайрсан халдлага гэжээ. Хао Вэйминийн ерөнхийлөн редакторлосон “Өвөр Монголын орчин цагийн товч түүх” (Өвөр Монголын Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1990 он, Хөх Хот) 85-86-р хуудас, Хао Вэйминийн ерөнхийлөн редакторлосон “Зуун жилийн үймээн түйвээнт Өвөр Монгол”
(Өвөр Монголын ардын хэвлэх хороо, 2000 он, Хөх Хот) 576-р хуудсыг үзээрэй. ХГН ч
“Ар Монголын армийн Өвөр Монголд хийсэн эзлэн түрэмгийлэл” гэдэг (Лю Сюэдяо
“Хятадын түүхэн хил хязгаарын томоохон үйл явдлын он дарааллын бичиг”, Нантянь хэвлэлийн газар, 1987 он, Тайбэй, 414-р хуудас).
2Фүтаки Хироши “Дамбадоржийн засгийн үеийн Өвөр Монголын хувьсгалд үзүүлсэн тусламж” (“Хитоцүбаши ронсоо” 92-3, 1984), Хао Вэйминийн ерөнхийлөн редакторлосон “Өвөр Монголын хувьсгалын түүх” (Өвөр Монголын Их Сургуулийн хэвлэлийн хороо, 1997, Хөх Хот), Заяатай “Өвөр Монголын хувьсгалын түүхэн дэх хэдэн асуудал” (“Нэгэн үеийн баатар: Нам байгуулагдах эхэн үеийн КН-ын монгол үндэстэн
гишүүн”, Үндэстний хэвлэлийн хороо, Бээжин, 2001 он), Хүсэл “ХКН-ын бичиг зохиол дохь ӨМАХН (1925~34 он)” (“Хэл, бүс нутгийн соёл судлал” № 8, 2002 он).
3Табүчи Ёоко “1945 онд “Монголын тусгаар тогтнолын асуудал”-ыг тойрсон БНМАУ ба Хятад Улс: Хятад Зөвлөлтийн найрамдлын гэрээнээс тусгаар тогтносон олон нийтийн санал хураалт руу” (“Орчин цагийн Хятад судлал” № 11 (2002): 76-77-р хуудас).
4Дэлхийн II дайны үеийн БНМАУ, Квантуны армийг бут ниргэсэн нь, УБ, 1989.
5Arad-un sonin, № 1, Vang-un sьm-e, 1945.11.13.
6Хятадын талын материалыг үзвэл, Зөвлөлтийн армийн цэргийн тоо 1 сая 500 мянга гэж байгаа ч, Зөвлөлтийн талын материалыг үзвэл, дайнд оролцох эхний үед Байгалын чанадын зүгийн цэрэг, I Алс дорнод зүгийн цэрэг, II Алс дорнод зүгийн цэргийн тоо 500
мянга гэжээ (Борисовын зохиол, Такизава Ичироогийн орчуулга “Зөвлөлт ба Хятад Улс―найрамдалт харилцаа ба дайсагналцлын түүх” тэргүүн хэсэг, Саймару хэвлэлийн газар, 1979 он, 7-р хуудас).
7“Монголын түүх” (Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эмхэтгэл, Фүтаки Хироши нарын орчуулга, Кобүншя, 1988 он, 59-60-р хуудас).
8Atwood,Christopher, “The East Mongolian Revolution and Chinese Communism”,
Mongolian Studies, 1992, № 15: p.33.
9Захчидсэцэн “Миний мэдэх Дэ ван ба тухайн үеийн Өвөр Монгол (2)” (Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази Африкийн хэл соёл судлалын хүрээлэн, 1993 он,
123, 133-р хуудас).
10Arad-un jam, № 5, 1945. 11. 4.
11Моримацү Тошио “Монжяны найман жилийн хамгаалалт―Монголд байрлаж байсан цэргийн түүх” “Эргэн дурсагдах Өвөр Монгол: Өвөр Монголыг эргэн дурсах нь” (Ракүда нийгэмлэгийн төв салбарын эмхэтгэл, Токио, Шёова 50 (1975)
он, 45-р хуудас).
12沖森収三「終戦後の作戦――頑として聞かぬソ連軍中佐――」『高原千里:蒙古 回顧録』(らくだ会本部編)、東京、昭和48(1973)年、367-368頁。
13Борисовын зохиол, Такизава Ичироогийн орчуулга “Зөвлөлт ба Хятад Улс―найрамдалт харилцаа ба дайсагналцлын түүх” тэргүүн хэсэг, 8-р хуудас.,
Златкинийн зохиол, Чэнь Давэйн орчуулга “БНМАУ-ын хөгжлийн түүх” [=И.Я.Златкин,
Монгольская Народная Республика-Страна Новой Демократии, Иад.Ан, 1950], Жидай хэвлэлийн газар, 1952 он, Бээжин, 279-281-р хуудас.
14Б.Ширэндэв нарын зохиол “Монгол ардын хувьсгалын 30 жил (1921-1951 он)” [=
Б.Ширэндэв и другие, 30 лет Монгольской Народной Революции (1921-1951), УБ. 1951],
Ардын хэвлэх хороо, 1953 он, 121-р хуудас.
15Б.Ширэндэв, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, УБ, 1981. 16“Монголын түүх” (Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эмхэтгэл, Фүтаки нарын орчуулга, Кобүншя, 1988 он, 60-р хуудас).
17Хүсэл “ӨМАХН-ын талаар баримталсан ХКН-ын бодлого (1945-1947 он)”, “Харилцан хамааралтай нийгмийн шинжлэх ухаан” № 13 (2003), Токиогийн Их Сургуулийн аспирантурын соёл судлалын тэнхим.
18Кошида Такашигийн эмхэтгэл, зохиол “Азийн орнуудын сурах бичигт бичигдсэн Японы дайн, Зүүн Азийн бүлэг” (засвар, Нашинокишя, 1991 он), 76-р хуудас. 19Монгол Ардын Армийн 50 жил, УБ, 1971, 224-227-р хуудас.
20Дэлхийн II дайны үеийн БНМАУ, Квантуны армийг бут ниргэсэн нь, УБ, 1989. 21Монгол цэргийн түүхийн товчоон (1911 оноос 1990-ээд он), УБ, 1996, 367-р хуудас.,
Монголын түүхийн лекцүүд, УБ, 1999, 362-р хуудас.
22Монгол цэргийн түүхийн товчоон (1911 оноос 1990-ээд он), УБ, 1996, 363-р хуудас.,
Монголын түүхийн лекцүүд, УБ, 1999, 363-р хуудас., О.Пүрэв, Монгол Улсын түүх
(шинэ үе), УБ, 1994, 75-р хуудас.
23井尻秀憲「第二次世界大戦の終結と中華人民共和国への道」(中嶋嶺雄『中国現
代史:壮大なる歴史のドラマ』、有斐閣、1996年)、178-179頁。
24中国国民党中央委員会党史委員会編印『中華民国重要史料初編――対日抗戦時期
・第7編・戦後中国(2)』(中央文物供応社、1988年、台北)、277頁。
25同上、291頁;中国国民党中央委員会党史委員会編印『中華民国重要史料初編――
対日抗戦時期・第7編・戦後中国(1)』(中央文物供応社、1988年、台北)、
556、581、598、612頁等。
26『解放日報』1945年8月25日、26日。
27「中華人民共和国中央人民政府主席毛沢東電唁蒙古人民領袖喬巴山元帥逝世」
『学習資料(1994年10月~56年)』、1967年。
28「政務院総理周恩来在中蒙両国経済文化合作協宜簽訂後的講話」『中華人民共和
国対外関係文件集(1951-53年)2』(世界知識出版社、1958年、北京)、94頁。
29「周恩来総理在蒙古人民共和国澤登巴爾部長会議主席招待宴会上的講話」『中華
人民共和国対外関係文件集3(1954-55年)』(世界知識出版社、1958年、北京)、
128頁。
30潘朗著『蒙古人民共和国』(生活・読書・新知三聯書店、上海、1950年)、36
頁。
31胡華主編『中国新民主主義革命史参考資料』(商務印書館、1951年)、494頁。
32林明編『内蒙古的新生』(平明出版社、上海、1952年)、4頁。
33胡華編『中国新民主主義革命史』、人民出版社、(1950年3月に初版)、1953年1
月に第11版、263頁。胡華編『中国新民主主義革命史』、中国青年出版社、1981年、
291頁。胡華編『中国革命史講義』、中国人民大学出版社、1980年、608頁。
34Хэ Ханьжигийн эмхэтгэл “Хятадын орчин цагийн хувьсгалын түүх” (төгсгөлийн дэвтэр), Дээд боловсролын хэвлэлийн хороо, 1958 он. Япон хэл дээрх орчуулгыг Хэ Ханьжигийн эмхэтгэл, туслах орчуулагч Синь Чуаньюньийн орчуулга “Хятадын орчин цагийн хувьсгалын түүх” (төгсгөлийн дэвтэр)-т үзээрэй (Коосээша коосээкакү, 1973 он,
373-р тал). Бас энэ номын англи хэл дээрх орчуулга нь 1959 онд Бээжингийн гадаад номын хэвлэлийн компанид хэвлэгдсэн. Ho Kan Chih, A History of the Modern Chinese Revolution, Foreign Languages Press, Peking, 1959.
35孫思白、蔡尚思他主編『中国新民主主義革命時期通史』第3巻(人民出版社、1961
年第1版第1回印刷、1962年第2回印刷、1981年第3回印刷)359~360頁。Дээр нь хэлэхэд Жү Гүйшэн, Ван Жэндэ нарын зохиол “Дэлхийн хоёрдугаар дайны түүх”-д ч бас Монголын арми дайнд оролцсон тухай өгүүлж, ЗХУ болон Солонгосын цэргийн оролцоог өндрөөр үнэлжээ (Ардын хэвлэлийн хороо, 1982 он, 711-р тал).
36Гэхдээ, номын 3 дахь удаагийн хэвлэлтийн тухай тайлбарт “энэ хэвлэлт сүүлчийнх болно” гэжээ.
37魏宏遠主編『中国現代史稿』(黒龍江人民出版社、哈爾濱、1981年)、246-247
頁。
38坂本是忠「中ソ対立における中印国境問題と中蒙国境画定の意義」アジア・アフ
リカ国際関係史叢書第2巻『中国をめぐる国境紛争』、厳南堂書店、昭和42
(1967)年、133頁。 Гэхдээ, 1964 оны 6 дугаар сар болсоноор арай гэж “Улсын
хилийн зурвасын тухай гэрээ”-г байгуулсан юм (宝音主編『蒙古人民共和国』、内蒙
古大学蒙古研究所、1991年、334頁)。
39簫超然、沙健孫主編『中国革命史稿』、353頁、北京大学出版社、1984年;毛沢東
「対日寇的最後一戦」『毛沢東先集』第3巻(1119頁、人民出版社、北京、1991年)
参照。
40復旦大学中国革命史教研室編『中国革命史教程』、(復旦大学出版社、1986
年)、410頁;陳明顯、楊先材編『中国革命史綱要』(解放軍出版社、1986年)、
141頁;丁風麟他編『中国革命史綱』(上海交通大学出版社、1986年)、262-263
頁;姜華宣主編『中国革命史簡編』(光明日報出版社、1986年)、255頁;王家勛主
編『中国革命史新編』、(档案出版社、1986年)、269頁;楊先材他編『中国革命
史』(中国人民大学出版社、1987年)、447頁;常誠主編『東北近現代史綱』、東北
師範大学出版社、1987年、232-234頁。
41人民教育出版社歴史室編『中国歴史』第4冊、人民教育出版社、1995年版、1988年
第3次印刷、88頁。
42人民教育出版社歴史室編『中国近現代史』下冊、人民教育出版社、1995年版、
1998年第3次印刷、52頁。
43白寿彝主編、『中国通史』第21冊『中国近代後編(1919~49年)』(上)、上海
人民出版社、1999年、296頁。
44毛沢東「抗日戦争勝利後的時局和我們的方針」『毛沢東先集』第4巻、人民出版
社、1991年、1123頁。
45前掲中国国民党中央委員会党史委員会編印『中華民国重要史料初編――対日抗戦
時期・第7編・戦後中国(1)』、176、210、566、581頁等。
46『中華民国行政区域簡表』商務印書館、1947年。
47蒋介石著、寺島正訳『中国のなかのソ連』、時事通信社、昭和37(1962年)、128
頁。
48陳志奇『中華民国外交史料彙編』、渤海堂文化事業有限公司、1996年、台北、
7200頁。
49羅家倫『六十年来之中国国民党』、中国国民党中央委員会党史史料編纂委員会、
台北、1954年、51頁。
50呉相湘編著『第二次中日戦争史』下冊、総合月刊社、1974年。
51高級中学教科書『歴史』第3冊、国立編翻館主編・刊、台北、1987年。
52劉学銚『蒙古論叢』、南天書局、1982年、174頁。
53張大軍『外蒙古現代史』(3)、蘭溪出版社、台北、1983年、1495-1496頁。
54劉学銚『従法律政治層面看外蒙古問題』、蒙蔵委員会叢書、1997年、15-20頁。
55中国国民党中央委員会編『至公至誠的中国国民党』、1998年、96-97頁。
56『中央日報』、2002年10月3日。
57徐天福、郭玉琴『蒼茫草原的国度:二十世紀的蒙古』、国立歴史博物館、台北、
2003年10月、5頁。
58札奇斯欽『蒙古文化与社会』、台湾商務印書館、1992年。
59二木博史「大モンゴル国臨時政府の成立」『東京外国語論集』第54号、1997年。
60中共中央統戦部編『民族問題文献匯編(1921年7月~1949年9月)』、中共中央党校
出版社、1991年、966-971頁等。
61Arad-un jam, Vang-un Sьm-e, 1945-46. Цrlьge, Vang-un Sьm-e, 1946. 62「東モンゴル人民代表臨時大会宣言」『東蒙新報』No.31、1946年5月30日。
63Dotugadu monggol-un garig-un sedkьl(『内蒙古週報』)No.8、1946on。
64王再天「内蒙古自治政府成立前後社会部我的部分工作回顧」『内蒙古自治政府成
立前後』(『内蒙古文史資料』No.50、呼和浩特、1997年)、124-125頁。
65『内蒙自治報』No.100、1947年4月23日。
66阿思根「中共対内蒙古的帮助」『内蒙自治報』No.139、1947年7月7日。
67余元盦編『内蒙古歴史概要』(上海人民出版社、1958年)、165頁。
68前掲郝維民主編『内蒙古近代簡史』、197-199頁;宝音主編『蒙古人民共和国』、
内蒙古大学蒙古研究所、1991年、316-317頁。
69前掲郝維民主編『内蒙古革命史』、429-434頁;前掲郝維民主編『百年風雲内蒙
古』、85-86、628-629頁。
70白拉都格其、金海、賽航編『蒙古族通史』第5巻(下冊)、内モンゴル大学出版
社、2002年、518-520頁。
Ашигласан эх сурвалжууд Монгол хэл дээрх эх сурвалжууд
Arad-un jam, Vang-un sьm-e, 1945-46.
Arad-un sonin, Changсhun, 1945.
Цrlьge, Vang-un sьm-e, 1946.
Dotugadu monggol-un garig-un sedkьl, 1946.
Kele bicig, Kцkeqota, 1982.
Б.Ширэндэв, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, УБ, 1981.
Дэлхийн II дайны үеийн БНМАУ, Квантуны армийг бут ниргэсэн нь, УБ, 1989.
Монгол ардын армийн 50 жил, УБ, 1971.
Монгол цэргийн түүхийн товчоон: 1911 оноос 1990-ээд он, УБ, 1996.
Монголын түүхийн лекцүүд, УБ, 1999.
О.Пүрэв, Монгол Улсын түүх (шинэ үе), УБ, 1994.
Япон хэл дээрх эх сурвалжууд
井尻秀憲「第二次世界大戦の終結と中華人民共和国への道」『中国現代史:壮大な
る歴史のドラマ』、有斐閣、1996年.
沖森収三「終戦後の作戦――頑として聞かぬソ連軍中佐――」『高原千里:蒙古回
顧録』(らくだ会本部編)、東京、昭和48(1973)年.
越田稜編・著『アジアの教科書に書かれた日本の戦争・東アジア編』(改訂版)、
梨の木舎、1991年.
坂本是忠「中ソ対立における中印国境問題と中蒙国境画定の意義」(アジア・アフ
リカ国際関係史叢書第2巻)『中国をめぐる国境紛争』、厳南堂書店、昭和42
(1967)年.
田淵陽子「1945年『モンゴル独立問題』をめぐるモンゴル人民共和国と中華民国:
中ソ友好同盟条約から独立公民投票へ」『現代中国研究』No.11 (2002) .
Ts.バトバヤル著、芦村京、田中克彦訳『モンゴル現代史』明石書店、1996年.
蒋介石著、寺島正訳『中国のなかのソ連』、時事通信社、昭和37(1962年).
二木博史「ダムバドルジ政権の内モンゴル革命に対する援助」『一橋論叢』92-
3,1984.
二木博史「大モンゴル国臨時政府の成立」『東京外国語論集』第54号、1997年.
フスレ「中国共産党の文献にみる内モンゴル人民革命党(1925~34年)」『言語・
地域文化研究』No.8(2002)、東京外国語大学大学院地域文化研究科.
フスレ「内モンゴル人民革命党に対する中国共産党の政策(1945~47年)」『相関
社会科学』No.13 (2003)、東京大学大学院総合文化研究科.
ボリーソフ著、滝沢一郎訳『ソ連と中国――友好と敵対の関係史』上、サイマル出
版会、1979年.
森松俊夫「蒙疆八年の守り――駐蒙軍の歴史」『思出の内蒙古:内蒙古回顧録』
(らくだ会本部編)、東京、昭和50(1975)年.
モンゴルアカデミー歴史研究所編、二木博史他訳『モンゴル史』恒文社、1988年.
Англи хэл дээрх эх сурвалжууд
Atwood, Christopher, “The East Mongolian Revolution and Chinese Communism”, Mongolian
Studies, No.15, 1992.
Хятад хэл дээрх эх сурвалжууд
阿思根「中共対内蒙古的帮助」『内蒙自治報』No.139、1947年7月7日.
白拉都格其、金海、賽航編『蒙古族通史』第5巻(下冊)、内モンゴル大学出版社、
2002年.
白寿彝主編、『中国通史』第21冊『中国近代後編(1919~49年)』(上)、上海人
民出版社、1999年.
宝音主編『蒙古人民共和国』、内蒙古大学蒙古研究所、1991年.
布・錫林迪歩他著、向群訳『蒙古人民革命30年(1921-51年)』、人民出版社、1953
年.
常誠主編『東北近現代史綱』、東北師範大学出版社、1987年.
陳志奇『中華民国外交史料彙編』、渤海堂文化事業有限公司、台北、1996年.
陳明顯、楊先材編『中国革命史綱要』、解放軍出版社、1986年.
「東蒙古人民代表臨時大会宣言」『東蒙新報』No.31、1946年5月30日.
丁風麟他編『中国革命史綱』、上海交通大学出版社、1986年.
復旦大学中国革命史教研室編『中国革命史教程』、復旦大学出版社、1986年.
高級中学教科書『歴史』第3冊、国立編翻館主編・刊、台北、1987年.
郝維民主編『内蒙古近代簡史』内蒙古大学出版社、呼和浩特、1990年.
郝維民主編『内蒙古革命史』内蒙古大学出版社、呼和浩特、1997年.
郝維民主編『百年風雲内蒙古』内蒙古人民出版社、2000年、呼和浩特.
何幹之編『中国現代革命史』(下)、高等教育出版社、1958年.
胡華編『中国新民主主義革命史』、人民出版社、1950年3月初版(1953年1月第11
版).
胡華編『中国新民主主義革命史』、中国青年出版社、1981年.
胡華主編『中国新民主主義革命史参考資料』、商務印書館、1951年.
胡華編『中国革命史講義』、中国人民大学出版社、1980年.
吉雅泰「内蒙古革命史上的幾個問題」『一代英豪:建党初期的蒙古族共産党党
員』、民族出版社、北京、2001年.
姜華宣主編『中国革命史簡編』光明日報出版社、1986年.
『解放日報』、1945年.
林明編『内蒙古的新生』、平明出版社、上海、1952年.
劉学銚『蒙古論叢』、南天書局、1982年.
劉学銚『中国歴代辺疆大事年表』、南天書局、台北、1987年.
劉学銚『従法律政治層面看外蒙古問題』、蒙蔵委員会叢書、1997年.
羅家倫『六十年来之中国国民党』、中国国民党中央委員会党史史料編纂委員会、台
北、1954年.
毛沢東「対日寇的最後一戦」『毛沢東先集』第3巻、人民出版社、北京、1991年.
毛沢東「抗日戦争勝利後的時局和我們的方針」『毛沢東先集』第4巻、人民出版社、
1991年.
『内蒙古自治報』1947年.
潘朗著『蒙古人民共和国』、生活・読書・新知三聯書店、上海、1950年.
孫思白、蔡尚思他主編『中国新民主主義革命時期通史』第3巻、人民出版社、1961年
第1版、1981年第3回印刷.
人民教育出版社歴史室編『中国歴史』第4冊、人民教育出版社、1995年版、1988年第
3次印刷.
人民教育出版社歴史室編『中国近現代史』下冊、人民教育出版社、1995年版、1998
年第3次印刷.
王再天「内蒙古自治政府成立前後社会部我的部分工作回顧」『内蒙古自治政府成立
前後』(『内蒙古文史資料』No.50、呼和浩特、1997年).
王家勛主編『中国革命史新編』、档案出版社、1986年.
魏宏遠主編『中国現代史稿』、黒龍江人民出版社、哈爾濱、1981年.
呉相湘編著『第二次中日戦争史』下冊、総合月刊社、1974年.
簫超然、沙健孫主編『中国革命史稿』、北京大学出版社、1984年.
徐天福、郭玉琴『蒼茫草原的国度:二十世紀的蒙古』、国立歴史博物館、台北、
2003年.
楊先材他編『中国革命史』、中国人民大学出版社、1987年.
余元盦編『内蒙古歴史概要』、上海人民出版社、1958年.
茲拉特金著、陳大維訳『蒙古人民共和国発展史』、時代出版社、北京、1952年.
札奇斯欽『蒙古文化与社会』、台湾商務印書館、1992年.
札奇斯欽『我所知道的徳王和当時的内蒙古(二)』東京外国語大学アジア・アフリ
カ言語文化研究所、1993年.
張大軍『外蒙古現代史』(3)、蘭溪出版社、台北、1983年.
「政務院総理周恩来在中蒙両国経済文化合作協宜簽訂後的講話」『中華人民共和国
対外関係文件集(1951-53年)2』、世界知識出版社、北京、1958年.
中共中央統戦部編『民族問題文献匯編(1921年7月~1949年9月)』、中共中央党校出
版社、1991年.
中国国民党中央委員会党史委員会編印『中華民国重要史料初編――対日抗戦時期・
第7編・戦後中国(1)』、中央文物供応社、台北、1988年.
中国国民党中央委員会党史委員会編印『中華民国重要史料初編――対日抗戦時期・
第7編・戦後中国(2)』、中央文物供応社、台北、1988年.
中国国民党中央委員会編『至公至誠的中国国民党』、1998年.
「中華人民共和国中央人民政府主席毛沢東電唁蒙古人民領袖喬巴山元帥逝世」『学
習資料(1994年10月~56年)』、1967年.
『中華民国行政区域簡表』、商務印書館、1947年.
『中央日報』、台北、2002年.
「周恩来総理在蒙古人民共和国澤登巴爾部長会議主席招待宴会上的講話」『中華人
民共和国対外関係文件集3(1954-55年)』、世界知識出版社、北京、1958年.
朱貴生、王振徳他著『第2次世界大戦史』、人民出版社、1982年.
Япон хэлнээс орчуулсан Магсаржавын Болормаа 00:48 - 2015-10-23 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |