Erchis

24 баримт: Монголчуудыг талцуулаад буй МҮҮН-ийг Европын парламент аюултай гэж үзжээ


2016 оны 3 сарын 1

http://www.24tsag.mn/content/131207.shtm

      “Цэнхэр үст Цэрэн” гэх нэрээр танигдсан Э.Цэрэндолгор МҮҮН-ий шашны урсгал боловсролын салбарт төдийгүй, Монгол Улсад газар авч байгаа талаар мэдээлсэн нь олны анхаарлыг татаж, нийгмийн сүлжээнд халуун хэлцэл өрнүүлээд байгаа билээ.

 

Тэгвэл цахим ертөнцөд хүчтэй газар аваад буй МҮҮН-ий талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

МҮҮН-д огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг

 

Баримт 1. МҮҮН-ий шашны үүсгэн байгуулагч нь Мүн Сон Мён гэгч аж.

 

Баримт 2. Мүн Сон Мён 1920 оны хоёрдугаар сарын 25-нд  мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгссөн юм.

 

Баримт 3. Тэрбээр Өөрийг нь бурханч хүн байна гэж хэлсэн америк хүний үгэнд итгэж шинэ шашны урсгал үүсгэн “Эв нэгдлийн хийд” гэгч нэртэй байгууллагыг үндэслэжээ.

 

Баримт 4. Мөн өөрийгөө Есүсийн алдааг залруулах шинэ Исүс хэмээн зарлаж байв.

 

Баримт 5.  Мүн Сон Мён эхнэр Хан Хакчагийн хамт “Шашны ивээл хайрлах” нэрийн дор дэлхий дахинаа олон хүнийг нэг дор хуримлуулах ёслолыг үйлдэж, энэ төрлийн бизнесээр хөрөнгөжсөн байна.

 

Баримт 6. Мүүн 1995 онд Сөүл хотноо 360 мянган хосыг нэг дор гэрлүүлж байжээ.

 

Баримт 7. Тэд хүмүүсийн зургийг авч, хоёр сар гаруй судласны эцэст заяаны ханийг нь олж өгдөг. Улс үндэстэн, шашин шүтлэг гэрлэлтэд огт хамааралгүй гэж үздэг байна. Мүүний шашинт хосууд диваажинд хүрэх замд хамтдаа тэмүүлэн, залбирч гэр бүл болох ёстой гэж үздэг. Тиймээс ч огт танихгүй хүмүүс хоорондоо гэр бүл болох нь элбэг.


 

Баримт 8. Оюун санаагаараа нэгдсэнээр цэвэр ариун гэр бүл болно. Мөн муу ёрын сатан сүнсний нөлөөгөөр Адам, Ева бэлгийн харьцаанд орж, хүн төрөлхтний нүгэл эхэлсэн гэж үздэг. Үүнийгээ тэд Есүс онгон охиноос төрсөн гэдэгтэй холбон тайлбарладаг. Тиймээс Мүүний ёсоор гэр бүл бологсдын хувь заяаг Мүүн өөрөө хариуцна гэдэг юм.

 

Баримт 9. Мүүний адислалаар гэрлэсэн хосууд хүүхэдтэй болвол хүүхдээ Мүүний халамжинд өсгөх ёстой. Эцэг эхээс нь хол ийнхүү өсгөхдөө тэдний хүүхдэд “Чиний жинхэнэ эцэг эх бол Мүүн болон түүний эхнэр” хэмээн заадаг байна.
 

Баримт 10. Харин ганц бие Мүүний гишүүдийг гэрлэлтэд ихэд яаруулдаг. Заяаныхаа ханьтай учрахад тань Мүүн туслана гэж ухуулдаг.

 

Баримт 11.  Христийн сүмийн гишүүд хоорондоо гэрлэж болдог бол Мүүнд хэзээ ч зөвшөөрдөггүй, зөвхөн Адислалын ёслолоор гэрлүүлдэг зарчимтай.
 

Баримт 12.  Өглөө тогтмол цагт босч “аав” хэмээн дууддаг Мүүн гуайд мөргөж ээлжийн дагуу хоолоо идэцгээн тус, тусын ажил, хичээлдээ гарцгаадаг байна. Баг болон хуваагдаж гадуур гаран оймс, бал, дэвтэр, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлийг хүмүүст зардаг байна. Тиймээс шашнаар дамжуулан мөнгө олж байна хэмээн шүүмжлэх хэсэг нь ч бий.

 

Э.Цэрэндолгор: Боловсролын салбараар дамжуулан Мүүний шашныг сурталчилж, залуучуудын тархийг угааж байна 

 


Баримт 13.  Мүүний урсгал Монголыг аалзны тор мэт хэрж, бүх салбарт өөрийн гэсэн үрээ тариж байна гэж үзэх хүн олон. Тухайлбал хүүхдийн цэцэрлэгээс эхлээд төрийн бодлогын түвшинд ажиллаж байна. “Эв нэгдлийн сүм” гэх нэрээр Монголд нэвтэрсэн ч өдгөө “даян дэлхий, энх тайван, гэр бүл” гэх тодотголтойгоор үйл ажиллагаагаа явуулж буй. Тэр ч бүү хэл “хөх толбо, хүн гүрэн, мөнх тэнгэр” зэрэг үндэсний тодотгол руу өнгийж, зарим нэр бүхий хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, улмаар өөрсдийн байгууллагыг удирдуулж байна гэж үзэж байгаа юм.

 

Баримт 14.  Э.Цэрэндолгор: Боловсролын салбараар дамжуулан Мүүний шашныг сурталчилж, залуучуудын тархийг угааж байна хэмээн шуугиан тарив

 

Баримт 15. Тэрбээр Монгол Улсын Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Мүүн буюу Эв Нэглийн сүмийн мөнгийг Боловсролын Яамаар дамжуулан давталттай угааж буй учир ЦЕГ болон АТГ-т хандан шалгуулах хүсэлт гаргасан юм.


Баримт 16. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголд МҮҮН орж ирээгүй хэмээн тайлбарлав. 

 

ОУ-ын шинжээчид: Мүүн хүний сэтгэцэд хортойгоор нөлөөлж, оюуны хөгжлийг сааруулдаг

 

Баримт 17. МҮҮН олон нийтийн байгууллага байгуулж, их дээд сургууль, буяны байгууллагад хандив өгөх зэргээр хүрээгээ тэлсэн байна.
 

Баримт 18. Мүүн 2004 онд АНУ-д айлчлахдаа өөрийгөө бурханы элч хэмээн тунхаглаж, коммунистуудын эсрэг үзэлтэн гэж танилцуулж байжээ.
 

Баримт 19.  Олон улсын шинжээчид Мүүний урсгалыг “хүний сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг, ялангуяа хүүхдийн ухамсарт хүчтэй нөлөө үзүүлж, оюун санааны хөгжлийг сааруулдаг” гэж үздэг юм байна.


Баримт 20.  Европын парламент “Мүн Сон Мён гэгчийн үүсгэн байгуулсан Эв нэгдлийн сүм урсгал, үйл ажиллагаа нь нийгэмд тодорхой аюул тарих уршигтай. Тиймээс бүх Засгийн газрууд Мүүний урсгалд ямар нэгэн онцгой статус олгохгүй байх, өөгшүүлэхгүй байх, ямар нэгэн онцгой тусгай эрх өгөхгүй байх. Бүх улс орнууд Залуучууд, соёл, боловсрол, мэдээлэл, спортын комисстоо Мүүний дагагчдын үйл ажиллагааны талаар болон нийгэмд бий болгох аюулыг мэдээлэх”-ийг уриалж байжээ.

 

Баримт 21.  Энэ шашин дэлхий дээрх хамгийн гаж шашны тоонд зүй ёсоор ордог тул зарим улс оронд хуулиар хоригложээ

 

Баримт 22. Герман, Их Британи болон Шенгений 14 улсад “үзэл бодол нь залууст буруу нөлөө өгөх аюултай” хэмээн үзэж Мүн Сон Мёныг тус орнуудад нэвтрэхийг хорьсон. Мөн АНУ, Япон зэрэг орнууд ч “шинэ Есүс”-ийг хэсэг хугацаагаар хилээрээ нэвтрэхийг хориглож байсан аж.

 

Баримт 23. Коммунист хүмүүжилтэй, 26 настайдаа гурван сар шоронд хоригдсон. 28 настайдаа “олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан” хэргээр нутагтаа таван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд хоёр жилийг өнгөрөөж байхад нь Солонгосын дайн эхэлж суллагдаж байжээ.

 

Баримт 24. 1955 онд Мүн Сон Мён өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг зүйлийг олон нийтэд ухуулсан болон садар самуун зэрэгт буруутгагдан дахин гурван сар хоригдож байжээ. Мөн ондоо хуурамч бичиг баримт үйлдсэн, цэргийн албанаас зугтсан үндэслэлээр дахин шалгагдсан. 1982 онд АНУ-д амьдарч байхдаа татвар нуун дарагдуулсан, хуурамч баримт ашигласан хэргээр 1.6 сар хоригдох ялаар шийтгүүлсэн.

 

24tsag.mn 

 


17:58 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax