Erchis

Мүүний тухай нэг айхтар баримт

http://gereg.mn/news/9353/

2016 оны 02 сарын 25

 Mng Mng-ийн фэйсбүүкт ийм нэгэн пост оруулжээ. Мүүний шашны гаж нөлөө,урсгалын талаар шуугиж буй энэ үед уг постыг бид "Сошиал" буландаа оруулж байна. 

Энэ явдал миний нэг найзад тохиолдсон юм. Мэдээж хэрэг энд нэр усыг нь тодорхой дурдахгүй. Харин энэ хавиар МҮҮН-ийн хор хөнөөлийн тухай их бичигдэх болсноос үүдээд, намайг эвлүүлж бичээд тавь хэмээн хэлсний тул бичиж байна.

Тэднийх жирийн нэгэн хөдөөний малчин гэр бүл байлаа. 3 хүү, 3 охинтой. Ихэнх нь айл гэр болж, бага охин нь л сургууль соёлын мөр хөөхөөр хотод иржээ. Тал талаасаа нийлүүлж, 1 өрөө байр авч өгөв. Ингээд л нутгийн ганц хоёр охин хамт суулгаад, орхиод явжээ.

Нэг өдөр охин гудамжинд эелдэгхэн ах эгчтэй тааралдсанаас л бүхий л амьдрал нь орвонгоороо эргэжээ. Орон гэрээ зарж, хэний ч мэдэхгүй Солонгос аав ээждээ ч гэнэ үү? өгч гэнэ. Сургуулиа хаяад утсаа салгаад, гэрийнхэнтэйгээ холбоогүй болж гэнэ.

Тэр тоолон 13-р хороолол, Сансар, СУИС-ийн урд байрлах нэг байшин хавиар түүнийг удаан эрж хайлцаж явсан. Цагдаа нар ч тоогоогүй. 

2005 онд. Насан өндөр болсон аав ээж нь ч ах дүү нар нь ч найз нөхөд нь ч хайж хайж, Хүүхдийн 100-ийн тэнд бал, оймс цүнхэнд хийчихсэн зарж явахад нь олсон юм. Нөгөө улаа бутарсан царайтай махлаг эрүүл охин байдаггүй ээ. Яс арьс, цонхийсон царайтай. Аав ээж нь таниагүй. Охин ч байдаг чадлаараа зугтахыг оролцож, 2 ах нь чаргууцлалдаад дийлэхгүй байсан. Та нар миний гэр бүл биш, аав ээж биш. Юу юу гэж хашгирч тэлчилж байв.  Азаар нэг эмч тайвшруулах тариа хийж, бид авч явсан юм. Аав нь маргааш нь нэг фургон хөлслөөд охиноо нутаг аваад буцаж билээ. Ингээд гэртээ 3 жил бараг л хорьсон. Явган нүцгэн гүйгээд, шөнө унтахдаа хүртэл хашгираад. Эм эмнэлэг тус болохгүй ээ. Гэртээ л авч үлдье, үхсэн ч сэхсэн ч гэж шийдвэр гаргасан аавынх нь ч зөв байлаа. Гурван жилийн дараанаас охин юу болсноо ойлгож ухаарсан. Маш их цочролд орсон.     20 дөнгөж гарч яваа охин бараг үс нь бууралтаж, зовхи нь унжаад 50 настай хүн шиг л болсон. Одоо болтол хүнтэй суугаагүй л байгаа гэсэн. Маш урт удаан хугацааны туршид эрүүлжих байх. Ердөө 6 сарын дотор л хүнийг ийм болгосон юм шүү дээ. Өнөөх айхтар МҮҮН чинь. Энэ гэмт үйлдлийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Энэ бол нэг л жишээ. Өөр олон жишээ хэлж болно. 

 

18:42 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax